ХАВРЫН ЯДАРГАА ТАЙЛАХ МОНГОЛ АРГА УХААН
Биеийн ядаргаа нь нэг л өдөр үүсчдэггүй амьдарлын туршид бага багаар хуримтлагдсаар нэг л өдөр харин архаг ядаргаанд болсон байдаг. Энэ үе нь голдуу дийлэнх хүмүүсийн хувьд хавар цагт тохиолддог. Тийм учир ядаргааг бага багаар нь тайлж архаг ядаргаанд орохгүй байх нь хамгийн чухал. Нэгэнт архаг ядаргаанд орсон бол тийм ч амар тайлагдахгүй нь лавтай. Харин монгол арга ухаанд ядаргааг хэрхэн тайлж эмчилж ирсэн талаар ном сэтгүүлд хэрхэн бичсэн талаар ядаргаа тайлах аргуудыг товч тодорхой дурдъя.
1. Тахиан махны шөл уух, уулын бор ятууны шөл уух
2. Зууннаст, портвейн архи, зөгийн бал гурвыг 500 грамм байхаар хольж хутгаад өдөрт гурван удаа уух
3. Хонины ясны шөлөөр гурав хоног дараалан биеэ угаах
4. Хонины толгойг битүүгээр нь чанаж шөлийг нь уух. Толгойгоо чанахдаа хамар, чих, нүх зэрэг эрхтэн бүхэнд сонгино, сармис зэрэг амтлах ногоо хийнэ. Толгойгоо хэдэн янзаар чанаж болдог. Үүнд:
- Толгойг битүү саванд шөлөнд нь чанах
- Толгойг гүзээнд нь боож шөлөнд нь битүү чанах
- Толгойг битүү саванд нэг литр ус буцалгаж хийгээд яльгүй хий гарч байхаар таглаж удаан хугацаагаар чанах
5. Тарваганы махаар хорхог хийж шөлийг нь уух
6. Адууны махаар битүү шөл, хуушуур хийж идэх
7. Шар тосонд хуушуур хайрч гарынхаа өндгөөр барьж алгаа хавсарч идэх
Харин ядаргаанд орохгүйн тулд хамгийн чухал нь сэтгэл санаагаа тайван байлгаж стрессдэхгүй байх, суугаа ажил эрхэлдэг бол өдөр бүр биеийн чилээгээ гаргасан дасгал хөдөлгөөн хийх зэргийг дурджээ.