“УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ЗААВАЛ УЧИРДАГ…” БОДИТ АМЬДРАЛААС

“УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ЗААВАЛ УЧИРДАГ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Ѳѳрийнхѳѳ хайрын тухай амьдралынхаа тухай сахиусан тэнгэрүүддээ бичмээр санагдлаа. Би хайрт эхнэртэйгээ учраад гурав дах жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Би Эрдэнэтийнх юм л даа. Харин эхнэр минь бүр Ѳмнѳговийнх. Яаж бид танилцсан бэ гэжүү. Фейсбүүкээр ккк. Нэгэн группт элдвээр маазарч надад яаралтай аймар том асуудал байна гээд л пост бичиж байтал нэгэн бүсгүйгээс чат ирсэн юм. Чамд тэгээд ямар том асуудал байгаа юм дээ, гэхэд нь найз охинтой болмоор байнашдээ гэлээ. Наадах чинь харин ёстой том асуудал байна даа гээд л бид хоёрын харилцаа эхэлсэндээ.

Гурван сар гаруй харилцаж утсаар ярьсаар бид долдугаар сарын 9 нд яг голдоо буюу Улаанбаатарт уулзахаар болсон. Зурагаа харж утсаар ярьж байсан ч гэсэн яг уулзсан чинь “надаас ѳндѳр” гоолиг туранхай гайхалтай инээмсэглэдэг бүсгүйтэй уулзаад би ч бүр зугтмаар санагдаж билээ. Нѳгѳѳ ѳѳртѳѳ итгэлтэй зан минь намайг орхиод явчихсан, ганцаараа хормын хугацаанд үгээр хэлэхийн аргагүй сандарч билээ. Тэглээ гээд тэр холоос ирсэн бүсгүйг яаж хаяад зугтахвээ дээ. Ядаж байхад ачаа ихтэй ирсэн байсан. Хоёр чемодан ачаа.

Нэгэнд нь дан ѳѳрийнх нь хувцас нѳгѳѳд нь хангайд ховор ингэний хоормог хармагийн даpc, гоёоны аpxи гэх мэт дандаа говийн бүтээгдэхүүн. Хэсэг хугацааны дараа нүүр хагарсан бид ѳѳрсдийнхѳѳрѳѳ байх боломжтой болсон. Би түүнээс асуусан л даа.”Чи жаахан тэнэг байхаа, дан фейсбүүкээр танилцаж харьцаж, нэг ч уулзаж байгаагүй байж тэр холоос ингээд ирдэг. Би муу хүн байсан бол яана. Дандаа хуурамч зураг хаягаар харьцдаг хүн байсан бол яах байсан юм. Ингээд ганцаараа шууд хүрээд ирдэг муу юм болж мэднэ шүү дээ” гэхэд Би чиний зургийг биш утасны цаанаас сонсогдох дуу хоолойнд чинь итгэсэн юм гэж билээ.

Бидэнд ижил зүйл олон байсаан. Хоёулаа эцэг эхгүй байсан. Адилхан айлын том эгчийн хүүхдүүд байсан. Бас адилхан нагац ах эгч нарынхаа дэмээр л ѳдий болцгоосон. Тэр минь надаас дөрвөн насаар эгч л дээ. Гол нь ивээл юм байгаа юмаа хэхэ. Бас тэр ѳмнѳ нь амьдрал зохиож байсан. Тэр нь гар хүрдэг байсан гэсэн. Гэхдээ хүүхэдтэй болж байгаагүй юм билээ. Эмчид үзүүлэхээр савны асуудалтай байсан гээд эмнэлэгээр нэг хэсэг явж байсан ч хүүхэд олоогүй гэсэн шүү. Энэ бол эхнэрийн минь ѳмнѳх амьдрал.

Харин би бол урьд нь амьдрал зохиож байгаагүй ч гэсэн хэд хэдэн удаа хүнтэй үерхэж байсан л даа. Одоо эхнэр шиг минь ийм таарч тохирох хүнтэй учраагүй л хэрэг. Бас нэг юм нь гэвэл би тэнгэр шүтлэгтэн юм л даа. Эхнэрийнхээ асуудлыг мѳнх тэнгэртээ уул усандаа даатгасаар илааршуулж чадсаан. Тэгээд яасан гэж үү. Мэдээж бид хѳѳрхѳн хүүтэй болсон. Надтай усны дусал мэт адилхан. Хүмүүс орж ирэхээр 10 ялгаа олоорой гээд л хошигнож суудаг шүү. Бид амьдралаа бусдын адил тэгээс эхэлж бага багаар ахиулж явна даа. Фейсбүүкээр танилцсан гэхээр хүмүүс гайхдаг л юм.

Фейсбүүкээр байхгүй байсан ч бид ѳѳр ямар нэгэн замаар учрах л байсан байх. Яагаад гэвэл бид заавал учрах ёстой учраас… Ѳнгѳрсѳн зун хадмын талын барааг хараагүй би чинь эхнэр хүүхдээ дагуулаад ширэн нүүрлээд очиж билээ. Манай эхнэртэй адилхан сайхан хүмүүс байсаан. Мэдээж манай нагацууд бүгд цуг явж эхнэр хүүхдийг минь гуйж ѳгсѳн шүү. Хоёр талын нагацууд хосгүй сайхан найрыг дэгдээж эгч нарыгаа тэнгэрээс хараад баярлатал бид гурвыг ерѳѳж билээ. Ай хѳ. Амьдрал сайхаан… Ѳнѳѳдѳр би хүүгээ харж ѳнжиж байгаа. Тэр минь сэрчихлээ. Баяртай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!