“УЧРАХ ЁСТОЙ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛОЛТОЙ… ” БОДИТ АМЬДРАЛААС

“УЧРАХ ЁСТОЙ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛОЛТОЙ… ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Хувь тавилан, учрах ёстой учрал гэж байдгийг би маш сайн ойлгож байх шиг. Учир юу гэдгийг тайлбарлан бичьe. 2004 онд 9-р ангийн бондгор охин гүйж явахдаа нэгэн хүүтэй танилцсан юм. Дээд талын эгч минь оюуны хомсдолтой, сэтгэхүйн өвчтэй биe муутай нэгэн байсан юм л даа. Эгч минь гэрээсээ төөрөөд алга болчихсон хотын захад хаана байгаагаа мэдэхгүй түүнийгээ илэрхийлж чадахгүй гудманд явж байхдаа олон золбин нохойнд дайруулаад уруулахын даваан дээр нэгэн хүү эгчийг минь аварч гэртээ аваачиж тайвшруулж цагдаад мэдэгдэж эгчийг минь манайд хүргэж ирсэн юм. Тэр хүүг би анх хараад л дурлаж билээ. Нүдрүү эгцэлж харж чадахгүй байгаа ичэмхий харц, үсээ шараар будчихсан хэрнээ зангиа зүүчихсэн тэгснээ jordan пүүзтэй. Надад цаанаасаа л энэ их сайн хүү байх гэсэн бодол төрж би шохоорхон харсаар хашааны хаалгаар гартал нь ширтэж билээ.

Жаахан охин байсан болохоор дорхноо мартчихаад нэг жил гаран гүйж явтал конкурс өгөх гээд СУИС дээр дахиад таарах нь тэр. Улам хөөрхөн болчихсон бас болоогүй миний дуртай мөрөвчтэй жинсин өмдтэй, converse цагаан кэттэй. Би дахиад л ширтэв. Хоёр дахь удаагаа дахин дурласан байлаа ккк. Тэр найзуудтайгаа байсан болохоор намайг анзаарсангүй. Би түүнийг ангайж ширтсээр байгаад шороо тоостой тэр салхитай өдрийг их хурдан өнгөрөөж билээ. Харин намар нь бид нэг ангид орсоноор бидний жинхэнэ учрал эхэлсэн юм. Бид нэг ангийн найзууд гэсэн харилцаанаас үeрхлийн түвшинд шилжиж их сургуулийн 3-р курс хүртлээ маш аз жаргалтай үeрхэв. Тэр эгчийг минь манайд хүргэж өгсөнөө анх манайд ирэхдээ л мэдэж билээ. Чи тэр охин гэж үү гээд л дахин дахин намайг тойруулж хараад л. Бид маргалддаггүй байлаа. Бас хэзээ ч нэгнээ гомдоогоогүй гэнэн цагаахан үнэнч үeрхлээр үeрхдэг байлаа. Харин гурав дахь жилийн төгсгөлд тэр гэнэтхэн Австрали явах болж хамгийн аймшигтай нь юу юугүй явах нь бүтэж дорхноо л яваад өгсөн юм…

Тэр үeдээ тасралтгүй утсаар ярьж бичиж харилцаж би заавал түүнийгээ хүлээнэ гэж би боддог байлаа. Маш их санадаг байв. Хол байсаар. Гэхдээ харилцаж нэгнээ санасаар л байв. Холдох тусам эрхэлж, туних хүнгүй харамлах хүнгүй ганцаардлаа хардалтаар илэрхийлж түүнийгээ хардаж үe үе уурлуулдаг болов. Тэр ч бас үг хаяж заримдаа бүр алга болж санаа зовоож эхлэв. Хайртай хэрнээ хамгийн муухай үгийг хэлж хайргүй болсон болохоор салъя гэж хэлэхэд тэр миний өөдөөс тэгьe гэж хэлээд ингээд л бидний хайр үeрхэл төгссөн юм. Тэгэхэд 2009 он төгсөж байлаа. Бидний хайрч бас төгссөн юм. Сургуулиа төгсөөд ажиллаж амьдраад хүнтэй ч суулгүй нэг л их зожиг нууцлаг хүн өдийг хүртэл явлаа. 2018 оны 11 сард би Солонгос улсад эмчлүүлэхээр ирсэн аавыгаа аваад ирлээ. Анх удаа миний хил давсан нь энэ. Би монголруу карго тавьчихаад эмнэлэгрүү буцаж яваад төөрч орхив. Солонгост ганц газар андахгүй хамаатны ахруугаа дүү нь төөрчихлөө эмнэлэгээ хаанаас олохооо мэдэхгүй байна яанаа гээд л утсаар ярьж байгаад дөнгөж тасалтал

Мөрөн дээрээс зөөлөн тогшиход нь цочиж эргэн хартал бурхан минь миний анхны хайр, 9 жилийн өмнө тэвчээргүй бардам зангаасаа болж алдсан тэр минь өөдөөс хараад бас л ангайчихсан гацчихсан зогсож байв. Тэр монгол хүний хоолой сонсоод зам зааж өгөхөөр яриа сонсоод туслахаар шийдээд намайг эхлээд таниагүй хойноос татсан байв. Бурхан биднийг дахин учруулав. Төөрөгдөл биднийг учруулдаг бололтой. Анх бас одоо… 9 жилийн дараа хайр маань анхных шигээ байсанд маш их гайхсан. Зүрх амаар гарах нь холгүй булгилж түүнийг хараад хичнээн их санаснаа мэдэрсэн. Миний мөрөвчтэй өмдтэй анхны хайрын минь эзэн, монголд тэр дундаа оюутан цагийн минь гэнэн цагаан хайр эргээд надад ирэв. Яг одоо бид хамт байна. Би одоо түүнийгээ дахин алдахгүй бас явуулахгүй… Бид учрах ёстой байсан учраас гурав дахь удаагаа дахин учирсан гэдэгт итгэж бна. Алдаж болохгүй бас хагацаж болохгүй учрах ёстой тавилан байдаг гэдэгт бид эргэлзэлгүй итгэж байна. Би маш их жаргалтай байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!