“УХАМСАР” ӨГҮҮЛЛЭГ

서드넘 СОДНОМ

Hэгдүгээр ангид орох үе минь ааж ээж хоёр минь нарантуул захаас надад хичээлийн хэрэгсэл болон хувцас гээд хэрэгтэй бүгдийг минь авч өгч билээ. Гэхдээ миний нүдэнд тусах ганц зүйл бол ундаг дугуй байлаа. Хичнээн гуйсан ч аав ээж хоёр минь авч өгсөнгүй мөнгө хүрээгүй л хэрэг харин надад сургуульд аа онц сурдаг мундаг нь болвол авч өгнө өө гэж амалсан юм. Хичээлийн анхны өдөр их л хөгжилтэй байлаа олон хүүхдийн царай харах нь гоё байв хичээл бол надад маш амархан байлаа намайг 4 настай байхаас минь ээж минь үсэг тоог маш сайн зааж өгсөн болохоор л тэр. Хичээл тарж аав минь ирж аваад харих замдаа болсон бүх гоё зүйлсийг ярив мэдээж гэртээ ирэхэд ээжээс минь илүү хүлээсэн миний ботгон нүдтэй дөрвөн настай улаан хацарт дүү минь л их сансан харагдана. Ингээд хичээлдээ явна дүүгээ харна аав ээждээ туслана. Аав минь зах дээр наймаа хийдэг наймайчид дундаа ч нэр хүндтэй байж билээ амралтын өдрөөр дүүгээ дагуулаад л аавтайгаа зах дээр бүтэн өнжинө. Аавын найзууд болох ах нар дүү бид хоёрыг тэр өдөр юм аар дутаана л гэж байхгүй. Ээж минь харин гэртээ утас ээрч юм оёж гэрийн ажлаа хийдэг жирийн л нэг бүсгүй. Нэгдүгээр ангиа төгсөж амласан ёсоороо ааваар дугуйгаа авахуулах нь тэр, мэдээж миний дүү надтай барьцан хөөрхөн шаргал үстэй барби хүүхэлдэй авхуулсан бидний амьдрал 5 ханатай гэртээ аз жаргалаар дүүрэн байсан сайхан үе минь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хоёр дугаар ангид орох жилээс эхлэн аав минь үе үе уудаг болов. Ээж шалтгааныг нь асуухад зах дээр найзууд маань магтан тусалж явдагт талархаад л гэдэг тайлбартай байлаа. Тэр үед манайх гэдэг айл хивс гэдэг зүйлээр хучигдсан хүүхдийн тоглоомоор дүүрэн тийм сайхан айл байсан юм. Би ч хичээлдээ явна ирээд дүүгээ харна. Ээж минь намайг ирэхээр зөрж усанд явж хувцасаа угаана гээд л орой аав бас л cогтуу ирэх нь тэр аpxи гэдэгийг сайн мэдэхгүй би аавыг аpxи уухад их дуртай ирэх болгондоо амттан тоглоом бид хоёрт авчирна .

Ээж минь л дуугаа хураана ингэж явсаар аавын наймаа аpxинаас болж бүтэлгүйтэж гэртээ байгаа эд юмс аа зарж уух нь ихсэв ээж минь өдөр бүр гунигийн нулимстай аз жаргалгүй бүсгүй болж хувирч байлаа найман настай би бага багаар амьдралд муухай өнгө байдгийг ойлгож байлаа. Нэг шөнө унтаж байхад аав ирээд ээжтэй хэрэлдээд ээжийг гөлөг минь зайл гээд алгадаж билээ. Тэр үед дүүгээ элгэндээ тэврэн аргадахаас өөр юм хийж чадахгүй жаахан хүүхэд би дэмий л уйлна өдөр ирэх тусам аавын минь зан ааш өөрчлөгдөж царай нь харлан хоолтой хонох өдөр багасна. Нэг мэдэхэд 3 ангид орж үдийн цай хөтөлбөр гэж улсаас хэрэгжин сүү, аарц, тараг, кекс, боов гэх зүйлс өгдөг болов. Хүүхдүүдийн нүднээс нуугдан сүү боовоо цүнхэлж дүүдээ авчирч өгнө. Миний дүү намайг ирэхийг хүлээгээд л хашааны гадаа суугаад байж байна. Аав уусаар л сүүлдээ мах гэдэг зүйлийг идэхээ больж жижиглэн гэж малын гэдэс иддэг болов. Амьдрал доройтсоор ээж минь уйлсаар л сүүлдээ дүүгээ дагуулан шил сав цуглуулдаг боллоо. Дүү минь охин болохоор ядраад л харъя гээд л унана би ээждээ мах авч өгөх гэсэндээ л зүтгэнэ. Өдөр хоног өнгөрч аав минь аpxинд живсэн байлаа ирэхээсээ ирэхгүй нь их би зах дээр мэдээ зарж гэрийнхээ хоол хүнсийг авч эхийнхээ сэтгэлийг дэвтээнэ. Нэг өдөр миний бие өвдөж аймшигтай халуураад босох тэнхэлгүй хэвтэж байхад аав гаднаас нэг эгчтэй орж ирлээ тэр эгч ээжтэй хэдэн үг сольсноо удалгүй яваад өгөв ээж аав руу маш ихээр уурлан орилж байв аав ч баахан хэрэлдээд гараад хэдэн цагийн дараа согтуу ирэн гэрээ гаднаас нь буулгаж эхэллээ. Ээж зогсоох гээд чадахгүй сүүлдээ ээжийг боогоод газар шороон дээр хэвтүүлэн зoдoж байхдаа зайлаад өг гэж ёс бүрээр хараана.

Дүү маань эмээ дээр очсон байсан өдөр л дөө миний бие өвдөж байсан ч гүйж очоод ээжийгээ тэврэн аавруугаа хэзээ ч харж байгаагүй үзэн ядалтын нүдээр ээжийгээ аваад зайллаа аpxичин минь гээд хувцсаа өмсөн царай нь хөх няц болсон эхийгээ хөтлөн уйлсаар ботаникаас хороолол хүртэл алхан явсан юм замдаа эхийнхээ царайг ямар их цөхөрсөн шаналсан гомдсон байхыг харж явлаа. Тэр үеээс л аав гэдэг хүн надад үгүй болсон юм. Эмээ дээрээ ээж дүү бид гурав мөн ээжийн эрэгтэй дүүтэй амьдрах болов сургуулиасаа шилжин хороололд байрлах сургуульд орж дүү минь ч нэгдүгээр ангид орлоо. Ээж оёдлын чиглэлээр ажиллаж би хичээлдээ явангаа мэдээ зарж ирээд нүүрс түлээгээ бэлтгэж модоо хагалан усандаа явна жаахан ч гэсэн дүү минь хоол хийдэг болов. Аав гэдэг хүнийг мартаад 8 жилийн нүүр үзэв төгсөх анги байсан юм. Аав маань нэг жаахан охин хөтөлчихсөн шал cогтуу гудамжны аpxичин болсон явах нь харагдав дотор минь буцалж уур минь маш их хүрсэн ч дагуулж явсан тэр бяцхан охин дэндүү өрөвдөлтэй би хармаанд байсан хэдэн чихэрээ мөн задгай хэдэн төгрөг өгөхөд аав минь таньсангүй баярлалаа дүү минь буян нь дэлгэрэг гэж хэлээд яваад өгөв. Би цааш дөнгөж булан эргээд л уйлж үзээгүйгээрээ уйллаа үзэн ядалт болон хайрлах уурлах өрөвдөх гээд ямар их мэдрэмжийг мэдэрч байлаа. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин нэг таарлаа нууцаар дагахаар шийдэж. Араас нь хэдэн цаг гаруй дагалаа түүсэн сав лаазаа тушаагаад нөгөө охиныг дагуулан дэлгүүрээс жижиглэн авсан бололтой мөн нөгөө охинд нэг зайрмаг аваад нурж унах шахсан гэрт орчих нь тэр яриа чагнавал нэг эмэгтэй ясан их уддаг төгцөг вэ хүүхдээр гуйлга гуйлгаад олсон чинь энэ аpxи авахгүй ясан юм гэх зэргээр доромжилох нь маш сайн сонсогдлоо. Ингээд сэтгэлд аавыгаа өрөвдөх сэтгэл төрж эхлэх нь тэр…

Өглөө болж сэрүүлэг дуугарахад сэрлээ. Ямар муухай хар дарсан зүүд вэ гэж бодсоор боссон ч үнэхээр л нүдэн дээр минь аавын царай тэр жаахан охины царай дахин дахин харагдаж нэг л мэдэхэд сургууль дээрээ ирсэн байлаа. Өдөржин бодол болсоор хичээлээ ч ойлгосонгүй нэгэнт л шийдээд хаяад явсан юм чинь надад хамааралгүй одоо дүү бид гурав болоод сайхан л байна хүүхэд насыг минь хулгайлж авчихаад эхийг минь нулимсанд живүүлсэн тэр хүн яаж ч амьдрах нь хамаагүй гэж бодсон ч яг жинхэнэ сэтгэлдээ хэдий тийм алдаа гаргасан ч эцэг минь гэсэн бодол бас ямар их санасан хараад догдлох мэдрэмж зэрэг их л олон мэдрэмж төрсөн минь бас бодогдоно. Хичээл тарж гэрлүүгээ явж байхад тархи минь харь гэсэн ч сэтгэл минь аль хэдийн аав гэсэн хүн рүүгээ оч гэж байнга давтаж байлаа. Нэг л мэдэхэд аавын хашааны гадаа очсон зогсож байсан юм. 4 хашааны цаахан талд байх түц орж хоол хүнсэнд хэрэглэх боломжтой гэж бодсон хэдэн зүйлс цуглуулаад юуны магад гээд худалдагч эгчээс аавыгаа асууж аль зэрэг удаан энд амьдарч байгаа бөгөөд юу хийдэг суусан эмэгтэй нь ямар хүн зэргийг лавлахад худалдагч эгч азаар нэлээд яриа хүн байж таарч надтай бараг 40 өөд минут ярьсан юм. Яриа ч дуусч түц нээс гараад л нулимс минь маш ихээр урсаж авсан зүйлсээ гэрийнх нь дээр тавьчаад гэрлүүгээ харьлаа. Маргааш ч болж амралтын өдөр байсан болохоор гараад л аавтай уулзана гэдэг шийдвэр гаргаж гэрийнх нь зүг гэлдэрлээ. Очоод сонстол бас л хүн байсангүй өдөржин хүлээж тэр хавьд 4 цаг зогссоны эцэст аав маань нэг л доголон алхаатай холоос удаан гэгч нь алхаад ирж байлаа өөдөөс нь юу гэж хэлэхээ мэдэхгүй ээрч муурч ядан зүгээр л хөөё таньж байна уу л гэж асуулаа. Аав өөдөөс 10 секунд ширтсэний эцэст сая л нэг таньсан бололтой нүдэнд нь нулимс цийлэгнээд уйлаад л миний хүү гээд л тэврээд авлаа. Өөрийн эрхгүй нулимс минь гарах гээд л би нулимсаа харуулахгүй гэсэндээ хүчээр залгиж байв. Хэдий гаднах байдал, аpxины шингэсэн үнэр гээд муухай байсан ч багадаа тэврүүлээд үнэрлэхэд үнэртдэг байсан үнэр яг л хэвээрээ байсан юм

Аавтай ярилцаж дуусаад тэр жаахан охиныг өргөж авах талаар би хотод хөөцөлдөж үлдэхээр болов. Аав маань хэд хоногийн дараа сувилалд эмчилгээнд явахаар болж би сар бүр цуглуулдаг байсан мөнгөөрөө аавдаа хувцас хунар хэрэгтэй зүйлсийг нь аваад эмчилгээний мөнгийг тушаагаад бүх зүйлсийг бэлтгэв. Аавыг явуулж харин аав байхгүй хооронд нөгөө жаахан охиныг гэртээ дагуулж ирэн найзын маань дүү хэд хоног харах болсон гэж ээжид итгүүлж чадлаа. Хоёр сар нэг мэдэхэд л өнгөрч би тэр жаахан охинд дэндүү их дассан ээж дүү хоёр маань ч бас их л дассан байлаа. Эмнэлэгээс залгаж аав маргааш гарахыг надад дуулгав. Өглөө 9 цагт вокзал дээр ирээд вагон оос буух хүмүүсрүү аавыг хайн ширтэж зогсоход хажуухан талаас аав миний хүү сайн сууж байвуу гээд зогсож байв. 2 сарын өмнөхийг бодвол 10 кг аар таргалсан бас царай зүс нь цагаараад үсээ хараар будсан бололтой их л өнгөлөг сайхан харагдаж байлаа. Мэдээж аавыг тэврээд замаараа цэцэг аваад ээжид өгөөрэй гээд гарт нь атгуулчихав. Аавын царай нь улааж маш их айж байгаа нь илт харагдаж байв. Ингээд хаалгаа онгойлгон аавтай цуг оров. Ээжээ тантай хүн уулзахаар иржээ гэж хэлээд дүүгийн өрөөнд шууд яваад орлоо. Дүүдээ аав ирсэн тухай мөн яаж амьдарч байсан бас унтаж байгаа тэр хөөрхөн охиныг бидний дүү болох зэргийг тайлбарлаж өглөө. Том өрөөнөөс дуу сонсохдохгүй байлаа дүү аавтай уулзана гээд л гараад гүйчихэв араас нь гартал аав ээж хоёр минь яг л хуучных шигээ хайр дүүрэн харцаар нэгнийгээ ширтэн мөн дүү маань аавын нуруун дээр гарцан үүрүүлээд уйлж байлаа… Одоо би 29 настай 1 хөөрхөн охинтойгоо эхнэрийн хамт Америкт амьдардаг аав ээж 2 дүү маань цуг Монголд аз жаргалтай амьдарч байгаа аав маань түүнээс хойш аpxи уугаагүй юм би ч мэдээж аpxи амьдралд хэрэггүй гэдгийг багаасаа ухаарсан юм. Аpxи гэдэг зүйл хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг аз жаргалыг устгадаг гэдгийг хатуу ухаарсан болохоор өдийг хүртэл амсаагүй тулдаа ололт амжилттай бизнес маань ч амжилттай явдаг. Зарим хүмүүс эцэг нь уудаг л бол хүүхдэд нь гени нь өвлөгддөг эцгийгээ дуйраадаг гэж их ярьдаг хүний ухамсар гэдэг зүйл зөвхөн өөрөөс хамаардаг юм шүү. Аан харин аав маань яаж 8 жилийг тэр хүүхэнтэй өнгөрүүлсэн мөн худалдагч эгчийн хэлсэн үг ягаад намайг тэгж ир зөөллөвөө. Аан наад айл чинь үү нүүж ирээд 6 жил болж байгаа юм аа анхандаа их л аз жаргалтай айл ирсэн юм ….

Анхандаа эхнэртэйгээ нээх муудалцаад байхгүй ч аpxи уух болгондоо маргалддаг байсан юм ирээд хоёр жилийн дараа охинтой болоод хэсэгтэй ажил тѳрѳл хийгээд сайхан л байгаад байсан айл байсан юм. Хүүхдээ 2 ой хүрсэний дараагаас эхнэр нь цуг нийлж уудаг болсон юм. Уух болгондоо зoдooн нүдээн хийж нѳхѳрѳѳ цагдаад барьж ѳгдѳг болсон юм. Удалгүй эхнэрийнх нь найз гэх залуучууд мѳн эрэгтэй дүү гэх залуус нѳхрийг нь байнга зoдoж хэвтэрт хүртэл оруулаад хѳл гарыг нь хугалаад бараг л aлaх дѳхсѳн иш зайлуул сүүлдээ эхнэртээ ч хатуу үг хэлж чадахгүй харцаар нь хѳдѳлдѳг болчихсон байсан. Ажил нь бүтэлгүйтэж мѳнгѳ олохоо болих тусам л нѳхрийгѳѳ дүү нараа дуудаж зoдуулж цаад хэд нь ч дуртай нь аргагүй зoдoж их л тавалдаг байсан юм. Аргачгүй дээ залуу эхнэртэй болсон болоод ч тэрүү их л дарамтлуулдаг болсондоо хааяа охиноо тэврээд л гараад явдаг их л хэцүү амьдарсандаа энэ ах, хаа нэг надаас зээл авна их л гутрахдаа уудаг болсон эхнэр нь бол сүүлдээ толгой дээр нь гараад суучихсан юу ч хийхгүй байнга л олсон мѳнгѳѳр нь ууна саяхан хүүхдээ дагуулж явж гуйлга гуйж мѳнгѳ ол гэж явуулсан гэсэн зайлуулдаа урьд нь энэ ах чинь манай хүнд наймаа зааж ѳгсѳн мундаг наймаачин байсан юм гэсэн 2 сайхан үртэй сайхан ч ханьтай хүн атаархмаар сайхан амьдардаг байсан юм гэнэ лээ . Аpxи гэж хар ус л хүний амьдралыг алж байгаа юм даа хаа нэг надтай буу халж ярьдаг л юм урд амьдралаа яриад их л харамсаж очих нүүргүй болсон болохоор энэ амьдрал минь хайртай гэр бүлээ зовоосны шийтгэл юм даа гээд л уйлдаг тухай надад ярьсан юм энэ зүйлийг сонсоод миний нулимс зогсохгүйгээр л урссан юм. Аавтай гудманд таараад аавынхаа нулимсыг харахад үзэн ядалт гэдэг зүйл хэзээ ч гэр бүлийн гишүүн хооронд байдаггүй мѳн аав минь амьдрал болон хүүхэд насыг минь хулгайлаагүй зѳвхѳн аpxи гэж савнаасаа бусдыг дийлдэг энэ том дайсан л амьдралын минь сайхан бүхнийг булаасныг ойлгосон юм. Зѳвхѳн миний амьдрал биш бусад маш олон айлын аз жаргалыг булааж авдаг энэ аpxины эсрэг үзэн ядалт уур уцаараар дийлнэ гэж хэзээ ч байхгүйг ойлгож урт амьсгаа аваад 5 хором дотоод мѳн чанартайгаа л ярихад зѳв замыг олно гэдэгийг ойлгосон юм. Хэрвээ би тэр ѳдѳр үзэн ядалтыг хураасаар байсан бол мѳн хүмүүсийг хэлдэг муу үгс бүрт итгэсэн бол аав минь аpxичин чигээрээ ээж минь хагас хүн чигээрээ тэр жаахан охин миний туулсаныг туулж л амьдрал үргэлжлэх байсан байх олон айлын олон хүнд энэ зовлон тулгардаг л байх хамгийн зѳв зүйл бол ухамсар юм шүү гэдэгийг л ойлгох нь зѳв байх уур гэдэг зүйл чиний араас бага багаар хутга зоож байдаг чиний сайн найз юм шүү .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!