“УУРЛАХАД УЧИР БИЙ” ӨГҮҮЛЛЭГ

Зохиолч: Пэрэнлэйн Лувсанцэрэн

Би ширээн дээр тохойлдож шанаагаа тулаад юм ч хэлэлгvй хєдлєх ч vгvй хэсэг суулаа. Юм хэлбэл буруудна. Эхнэрийнхээ уурыг нэг хvргэсэн хvн уурыг нь гартал єєрийгєє зєвтгєх гэж хичнээн ч ухаантай оролдоод дэмий байхаа.Уг нь ийм яльгvй юмнаас намайг ингэж зэмлэх хэрэггvй байсан юм л даа. Дєчхєн тєгрєгнєєс шvv. Яахав, олоо л биз, уугаа л биз. Намайг иймхэн юмнаас ингэтэл байцааж толгойг нь гудайтал загнаад яах нь вэ? Амьдрал чинь ямар дээсэн дєрєєн дээр яваа биш. – Тєгрєг нь яахав. Архи уусанд чинь ингэж байна гэж байна. Энэ зєв єє. Яриангvй. Гэхдээ би vргэлж ууж согтуураад яваа биш шvv дээ. Биеэ ємгєєлєх гэж байна гэж бодов. Юманд бас учир бий. Би єнєєдєр цалингаа авлаа. Бас хамт сурч байсан нєхєдтэйгєє уулзлаа. – За уулзсаных хэдvvлээ нэг хоол идэх юм бишvv гэхээр нь би “Дэмий байхаа, эхнэр уурлана” гэж хэлж чадсангvй. “Тэгье, тэгье” л гэчихсэн юм. Уг нь ч дотроо дурамжхан л байсан юмаа. Гэсэн ч нэгэнт “За” гэснээс хойш хоцроод яахав, нєхдийнхєє тvрvvнд орчихоод “эндхийн хоол муу, тэндхийн хоол сайн” гэж идээ зоогийн газруудаар vргэлж явдаг, андахгvй мэддэг царай гаргаж худлаа ярьж яваад “Залуучууд гуанзанд” орчихсон юм. Нєхєд маань хєдєєнєєс ирсэн би бол аймгийнхаа тєвд суурин суудаг хvн болохоор тэдэндээ бас хоторхох санаа байлаа. Баянхонгор маань хэдийгээр тєвхнєж тохижиж гvйцээгvй ч гэсэн гаднаас орж ирсэн хvнд бол аргагvй л шинэ цагийн боловсон сайхан хот юм шvv дээ. Олны vзвэр vйлчилгээ тохьтой, дэвсгэр газар, орон барилга, хvмvvсийн тєрх галбир юм бvхэн цоо шинэ. Энvvгээр гоц содон, нєхєддєє бахархаад vзvvлж явууштай санагддаг юм.

Энэ бодлоо ойлгуулах санаатай би: – Чи юмны учрыг ойлго л доо. Yзмээ минь нєхдєє хvн хэзээ ч хvндэлж явах хэрэгтэй. Тэднийг хайхрахгvй байж болохгvй байна шvv дээ гэж эхнэртээ хvлцэнгvй дуугаар хэллээ. Миний энэ vгэнд Yзмээгийн уур нь улам ч хvрч байгаа бололтой. – Хн, Архичингуудад шалтаг хаана мундах билээ дээ. Уух л бол шалтаг бэлэн байдаг юм чинь гээд тэр над руу ширэв татав. Архичин гэнэ шvv, бурхан минь. Би хэрэлдэхгvй ээ. Эмэгтэй хvн ямаан омогтой ч гvйхэн бодол гэнэхэн сэтгэл нь уучлууштай байдаг юм. Юмны учир таниагvй балчир явах цагт амьдрал гэдгийг мєн ч тунгалаг сайхнаар санаж явдаг байж дээ. Адгийн наад зах нь ийм яльгvй юмнаас болоод хэрvvл маргаанд хvрч, хэрэг тєвєг гаргачихсан юм шиг бодолд автаж сууна гэдгийг онож санаагvй явсан юм. Хvний амьдрал нэгэн бодлын маш урт мэт санагдавч нєгєє талаар бодоход бас ч тийм хязгааргvй зvйл биш шvv дээ. Сэтгэлд нийцсэн ханиа олох, анхныхаа хvvхдийг тєрvvлэх, баатарлаг гавьяа байгуулах зэрэг сэтгэл догдлом vе хvний амьдралд єдєр болгон тохиолдоод байдаг биш. Дор бvрдээ эрхэлсэн ажлаа хийж аар саархан гэмээр юмтай хєєцєлдєж “Хоног сар гэдэг мєн ч тvргэн єнгєрєх юм даа” гэж vглэж гайхсаар яваад нэг мэдэхэд хvний амьдралын ихэнх цаг єнгєрчихсєн байдаг. Нэгэнт амьдрал тийм болохоор тєдийд єдийд жаргал ирнэ гэж хааяа гялсхийн єнгєрєх азтай одтой мєчийг хvлээж сэтгэлээ хуураад яанаа? Амьдралд vнэхээр дуртай хvн бол єдєр тутмынхаа амьдралд байгаа сайхныг танин харж сэтгэлээ хєгжєєж цаг зуурын єчvvхэн юмнаас болж амьдралынхаа ганц ч болов мєчийг хиртээхгvйсэн, амьдралын єгєємєр сайхнаас аль болохоор ихийг олж vзэхсэн гэж хичээж явууштай байна шvv дээ. Yзмээ, ийм яльгvй юмнаас ингэж уруу царайлж суугаад яахав дээ. Аятай сайхан амьдрахаа бодохоос єєр юу бидэнд хэрэгтэй юм бэ? гэж би эхнэртээ их аятай зєєлнєєр хэллээ. – Архи ууж явахыг сайхан амьдрал гэдэг юмуу? – Чи юмны учрыг бас ойлго л доо. Ямар хvvхэд биш – Ойлгож ядаад байх юу байгаа юм? Ингээд бид хоёр яриа таардаггvй. Хvvхэн хvн нэг уурлахаараа юм эргэцvvлж боддоггvй, амандаа л орсон гашуун хорон vг бvхнийг дуустал нь хэлж байж нэг амардаг шиг байна даа. Яая гэхэв. Байгалиас ч тэгж заяагдсан юм билvv. Эмэгтэй хvнийг ингээд нэг уурлахаар ч шуурга намдтал тvр зугтаахаас дээр арга байдаггvй бололтой. Эсхvл “Миний буруу, энэнээс хойш л больё” гэж євдєг сєгдвєл санаа нь нэг амарч уужирдаг байх. Би тэгж чадахгvй. Эр хvний бардам зан гэж нэг юм бас надад байна. Хэрэв л би тэгж буруугаа ил хvлээх юм бол єнєєх Yзмээ чинь нэг найздаа очоод л “Ганц сайн буулгаж авлаа даа, хєєрхий” гэж ид хав болгоод л бурж гарна. Тэр нь ам дамжсаар таньдаг хvн бvрт хvрч хvvхэн чавганцын доог болоход хvрдгээ. Ингэж явснаас аятайхан шалтаг олж хэлээд гараад явчихвал дээр шиг байна. Yзмээ орон дээрээ сандайлчихсан над руу vе vе муухай хараад л сууна. Би уртаар санаа алдаж дотроо ямар нэгэн чухал асуудал шийдчихсэн байдал гаргаад: – За энэ ч яахав мах дууссан. Би урд дэлгvvрт очоод ирье гэж хэлээд сэмхэн босож гадуур хувцас руугаа мяраалаа. Yзмээ юм ч хэлсэнгvй орон дээрээ суусаар л хоцорлоо.

Би босго давмагц эргэж vvдний завсраар сэмхэн шагайж хараад санаа уужирч гудамжинд гарлаа. Сайн єдєр болсныг хэлэх vv, хавар болж байгааг хэлэх vv, эв сайтай эр эм хоёр бол ёстой алхаа нийлvvлээд энэ тэрийг ажиглан гvвэр гvвэр ярьж явууштай налгар єдєр байв. Хамтраад гадагш гарсан бол Yзмээд єєрт нь аштай байх уу даа. Тэгэхэд одоо тэр орныхоо ирмэг дээр жондойтол суучихсан, чамайг яая даа, гэж муу юм бодоод нэг том хvйтэн юм бvхлээр нь залгичихсан юм шиг сэтгэл нь зєгийж суугаа, энэний нь бодохоор бас ч єрєвдмєєр. Надад хайртай дуртай санаа сэтгэл нь хэвээрээ, одоогийнхоо амьдралд сэтгэл гонсойсон юм байхгvй, єнєєх урьдын Yзмээ, миний эхнэр гэж бахархаж явдаг тайранхай хар vстэй Yзмээ хэвээрээ л байгаа юм шvv дээ, уг нь. Би ч гэсэн хувирсан юм алга. Гэхдээ л бид хоёрын сэтгэлийг тун яльгvй бараг цаас шиг нимгэхэн гэмээр юм л тvр ч атугай холдуулж хєргєж чадаад байх юм даа. Єєрсдєє бий болгосон тэр нимгэн юмыг гар нийлvvлж цуу татаж хаячихаад халуун сэтгэлээр нvvр нvvрээ харан инээлдэж яагаад болдоггvй юм бэ? Ер нь бид єргєс шиг єчvvхэн юмнаас сэтгэлээ зовоож явах, нэг бодлын дэндvv ч янгууч улс юм даа. Хvн юуны тєлєє хэлтэй билээ, больё эвлэрцгээе гэж цаг алдалгvй тvс тас ярилцаад эвлэж яагаад болохгvй байхав. Би энэ бvхнийг бодож хажуугаараа зєрж єнгєрєх хvмvvсийн царай єєд ч харалгvй гэлдэрсээр дэлгvvрийн vvдэнд хvрч ирлээ. Yзмээ намайг гарахад уурандаа барьж авч саад хийсэнгvй гэж гэрээсээ гарахад олзуурхан баясаж явсан маань дэлгvvрийн vvдэнд ирээд бодтол бас биш боллоо. Мань эр хийсэн хэргээ цагаатгаж, намайг аргадах гэж дэлгvvр рvv гvйлээ гэж Yзмээ намайг тохуурхан бодож суугаа байх. Аягvй бол миний хойноос цонхоор хараад бах нь ханасан царайгаар дооглоод инээж байсан ч юм билvv. Ингэж бодохоор би vнэхээр зэмлvvлж гэмшвэл зохих хэрэг хийчихээд гэмшсэндээ Yзмээд тал засах арга ядаад ч яваа юм шиг. Би ямар хэрэг хийсэн юм бэ? Єєрт минь огт буруугvй санагдах ийм жаахан юман дээр би тvvний ємнє уучлал гуйсан шинж vзvvлбэл хоёрдох гуравдахь удаагаа vvнээс ч єчvvхэн юман дээр буулгаж сєгтгєх гэж загнадаг. Эмэгтэй хvн бол хаданд авирч яваа ямаа шиг яваад л байж болбол ахиад л байх санаатай гэж миний нэг найз хэлсэн. Ямар боловч би буруугаа хvлээж аль нэг хэлбэрээр уучлал гуйсан шинж vзvvлэлгvй байж, амьдралаа холбосон хоёр хvн бие биедээ хянуур ялдам сэтгэлтэй байх хэрэгтэй, зохих vед бие биеэ уучилдаг байх хэрэгтэй гэдгийг Yзмээгээр єєрєєр нь ойлгуулж, уурыг нь гаргуулбал зохино гэж шийдээд гудамжаар цаг хиртэй зугаалж мах ч авсангvй буцаж ирлээ. Энэ маань Yзмээгийн уурыг улам хvргэх шалтаг болсноос биш ямар ч тус болсонгvй. Ингэсээр 40 тєгрєгєє vрж, нєхєдтэйгєє наргисан архины хор шар ямар ч vлдэгдэлгvй гарчихаад байхад бид хоёрын уурлалцаж муудалцсаны жавар гэр дvvрэн хvйт оргиулсаар маргааш орой нь боллоо. Би ажлаасаа тараад хорт утааны баг барьсаар гэртээ орж ирэв. Энэ орой нєхдийн яриа шуугианаас ч болсон юмуу, сэтгэл нэг л тvгшvvртэй хvйтэн байснаа, гар нvvрээ угаагаад зогсож байгаа Yзмээгийн араас хараад дотор минь уужрах шиг боллоо. Yзмээтэй нэг л аятайхан урт яриа яримаар бодогдоно. Гэтэл Yзмээгийн сэтгэл минийхээс огт єєр байгаа бололтой. Намайг орж ирэхэд гараа савандсаар над руу зэрэвхэн харснаа “Аа єнєєх л байна” гэсэн янзтай цаашаа хараад нvvрээ угааж эхлэв. Тэр тоомсоргvй харц, савантай усаар цэвцийн цайтал угаасан урт цагаан хуруутай гар, ихэмсэг тэгш мєрийг нь харахад цєм л “Эвлэрэхгvй” гэж надад хэлээд байх шиг санагдана. Энэ бvхэн сэтгэл сайхан байгаа цагт надад цєм чимэг болж харагддаг байсан юмаа.

Би барьж ирсэн багаа байшингийн буланд тавьчихаад гадуур хувцсаа тайлж хоолойгоо заслаа. Єдий хvртэл Yзмээгийн уур нь гараагvй дуу цєєтэй байгаад гомдох шиг ч санагдаад, тvvнийг толины ємнє гар нvvрээ арчиж байх зуурт нь: – Бидний амгалан сайхан амьдарч явсан цаг гэнэт ингээд дуусчихвал яана? гэж би асуусан харамссан хоёрын оронд хэлээд Yзмээгийн царай єєд хартал тэр миний єєдєєс хараад – Юу … юу гэж сунжруулан асуув – Юу гэнээ? гэж Yзмээ лавлан асуугаад над руу ойртов. Яг ингэж асуухдаа царай нь хувьсаж дуу нь зєєлрєєд ирлээ. – Би нэг юманд явах боллоо. Yзмээ минь. Энэ бол алсын нэг их аюулын амьсгаа юм даа. Бид хэдэн хоног сараар юмуу, vvрд ч уулзахгvй болчих тийм аюул гэнэт гарч болох цаг л … Харин энэ удаа урт тvрийтэй гутал, хєдєє ємсдєг хувцаснуудыг минь гаргаад аль, гэв. Yзмээ гайхсан янзтай над руу ширтээд байхаар нь би цагаа хараад “Алив тvргэлээч, амжмаар бол нэг хоол ч хийгээд єгвєл зvгээр байна” гэлээ. -Чи … Сандагаа чи хайчих гээд байнаа гэж Yзмээ асуугаад байшингийн буланд байгаа хорт утааны баг руу гэнэт эргэж харав. -За би чамд орой яримз. Хоол л шалавхан хийгээд єгєєч гэж би гуйсан маань бараг шаардсан юм шиг болчихлоо. -Чи алс хол газар юманд явах гэж байгаа юм биш биз? чи надад vнэнээ хэл л дээ. Хичнээн ч нууц юм байсан би хадгалаад явж чадна шvv гэж Yзмээ зєєлєн дулаан дуугаар хэллээ. – Хаанаас даа! гэж би тайван инээмсэглэв – Чи орой лав ирнэ биз гэж лав гэдэг vгийг гоцлон асуув. – Лав, лав гэж намайг батлан хэлэхэд тэр, тэв тов алхалсаар гал тогооны єрєє рvv ханцуй шамлан орлоо. Намайг нvvр гараа угааж хувцсаа сольж ємсєєд гал тогооны єрєєнд ороход хоол маань буцалж эхлээд байв. Yзмээ гараа элгэндээ зєрvvлж толгойгоо тонгойсхийгээд тогоотой хоол руугаа мэлэртэл ширтчихсэн зогсож байв. Нvд рvv нь харахад нулимс ч гарсан шиг – Яаваа чи? Царай чинь хачин болчихсон байх чинь, гэж мєрєн дээр нь гараа тавьж асуугаад – Чи битгий ингэж яльгvй юмнаас уурлаж тvгшиж єєрийгєє зовооч байгаач. Туулай биш дээ гэж би инээмсэглэв. – Чи хаашаа явахаа хэл, тэгвэл гэж тэр над руу нойтон алаг нvдээрээ харж доройхон инээмсэглэв. Би тvvнийг єрєвдєн чухам хаашаа явах гэж байгаагаа хэлчихдэг юм билvv гэж нэг бодсоноо сэтгэл нь жаал тvгшиж юм бодог, бидний амьдралд ер нь юу ч тохиолдохыг яаж мэдэхэв гэж санагдаад -Чи зоволтгvй гэрээ байж бай. Би орой хvрээд ирнэ гэж хэлээд гэрээсээ гарлаа. Yдэш нь vдэш ч гэж дээ бараг шєнє болж байхад би буцаж ирээд иргэний хамгаалалтын хээрийн сургууль хийснээ Yзмээд ярьтал, -Yгvй тэгээд юун ч сvртэй юм бэ дээ? Євчтэй юм шиг, хvн айлгачих юм. Нээрэн муу юм бодлоо байна. Явлаа барилаа ч гэх шиг, холын аюул ч гэх шиг. Шал євчтэй юм. Yзмээ ингэж уурлаад хувцсаа тvргэхэн тайлж уурандаа ширvvн ширvvн шидлэв. Эмэгтэй хvн гэдэг хаашаа ч сэтгэлтэй байдаг юм бэ дээ. Хэдийгээр шєнє, орой болсон ч хэзээ ч гvйгээд гарахад бэлэн хувцастайгаа сууж байсан байх юм. Юу бодож суугаа бол? Хуурчихлаа гэж надад ч их л уурлаж байх шиг бололтой. Гэсэн ч энэ уур бол єнєєх дєчин тєгрєгийн уурыг бодвол дараа нь амархан эвлэрч болох арай «єєр найрлагатай» гэмээр уур байсан юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!