MngNews

“УТСААР ТОГЛОХ ГЭЖ ЗАЛГААД ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРСАН…” БОЛСОН ЯВДАЛ

“УТСААР ТОГЛОХ ГЭЖ ЗАЛГААД ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРСАН…” БОЛСОН ЯВДАЛ

АНГАРАГ

Олон жилийн өмнө найзтайгаа хамт нийтийн байр түрээсэлдэг байлаа. Хоёулаа хөдөөний оюутнууд. Нэг өдөр уйдсан хоёр амьтан сүлжээндээ үнэгүй ярьдаг утаснаасаа дугаар зохиож хийгээд хүн амьтанлуу залгаж гарлаа.

Дандаа эрэгтэй хүн авлаа, тэгэхлээр нь чи хэзээ зээлсэн мөнгөө өгөх юм, мань чинь нэг юмтай очъё, ирээд авчих coгтуу байна энээ тэрээ гээд тоглож өгөв. Хамгийн сүүлчийн дугаараа хийгээд ярьтал нэг тач хоолой “Байна уу?” гэж байна.

Бид хоёр түрүүжингээ баахан баритон хоолойтонгуудтай ярьчихсан болохоор ганц олдсон эмэгтэй хүнээ алдахгүй гэж есөн шидийн л юм ярьлаа.

Цаг үеийн байдал, цаг агаар, онигоо бүр сүүлдээ “Аялан дуулах чиний минь хоолойтой” энэ тэр гээд л аль болох нөгөө охиноо, давхар өөрсдийгөө баясгаад л. Тэгэж тэгэж нэг утасны найзтай боллоо. Дараа хоногоос нь манай найз -Мань чинь нөгөө охинтой ярьж байгаашдээ л гэнэ.

Би -3а та хоёр тэгээд юу яривдаа. Найз -Тэр охин бөө юм байна аа, миний амьдралыг хүүрнэн үгүүлж байна, чи сэтгэл дотроо гурвын гурван охин бодож явдаг, хамгийн сүүлд учирсан охиндоо нөгөө хоёроосоо илүү сайн юм байна гээд л бүр яг таг хэлж.

Бүр намайг ч хүртэл хэлж байна шүү. Бид хоёр сүүлдээ утасны найз биш утасны багштай боллоо. Бид хоёр өнөөдөр эрдмийн өргөөний шүүлттэй ямар дүн авах уу? Багш -Хичээлээ сайн давтаад байвал сайн дүн авна.

Сүүлдээ бид хоёр таны yлаачаар тоглож утасруу нь залгасан бол уучлаарай гэж уучлалт хүртэл гуйлаа. Нэг өдөр бид хоёрыг гял цял, дуу шуугиан ихтэй vхээрийн бyзapтай газруудаар явсан байна засал хийлгэнэ,

Тэгэхгүй бол хичээл номондоо муу аваад, амьдрал чинь уруудана гэнэ шүү. -Яаж, хаана очиж хийлгэх вэ, багшаа? Багш -3үгээрээ утсаар бүх зaн үйлийг нь заагаад өгчихнө. Та хоёр зайсангийн зүүн хойно зам дагаад хадаг уячихсан хэсэг мод байгаа тэнд очно.

Очихдоо аpxи, сүү, гал гаргах мод, солих хувцас аваад оч. Бид хоёр нэг өдөр багшийн заасан газар очлоо. Багш руу залгаад, багш -За та хоёр модоо түл, тэгээд хувцасаа тайлаад нэг нэгнийгээ насныхаа тоогоор бүсээр ороолго.

Тэгээд авчирсан аpxиа амандаа хийгээд нэг нэгнийхээ нүүрлүү нулим дараа нь бас сүүгээ гээд л баахан юм хийлээ. Замын хажуугаар явж байсан хүмүүс гайхсан байхаа, хоёр шaлдaн шaxуу юм гал түлчихсэн нэг нэгэнлүүгээ нулимж энэ тэр хаха.

Тэгээд ер нь сэтгэл дагаад ч тэр үү юм хум бүгд бүтээд болоод ч байгаа юм шиг, нэг л их ариуссан хоёр амьтан хэсэгтээ л аpxи даpc, зугаа цэнгэлээс хол байлаа. Багштайгаа бол байнга яриастай. Удалгүй таван сар гараад хичээл хаагдах боллоо.

Нэг өдөр багш найзруу уйлчихсан залгажээ. Би -Яасан юу болсон гэж байна. -Найз залуу нь араар нь тавьсан гэнээ ганц шил юм бариад ир гэнээ л гэж байна.

Бид хоёр юу юугүй аpxи бариад очих нь хаашаа юм ямар ч байсан хэдэн төгрөг хүнээс аваад гэрт нь очлоо. Орсон чинь баахан хүмүүс зассан ширээ тойроод найрлаж байнаа. Хойморт нь суусан нэг охин за миний хоёр балчир суу гэнэ.

Бид хоёр гайхсан чигээрээ ширээний доор суулаа. Анх удаа уулзаж байгаа хүмүүс юм чинь хоорондоо танилцаад, тэр охин “Та хоёр намайг уучлаарай, найз залуу араар тавьсан энэ тэр юу ч байхгүй ээ худлаа ярьсан юм.

Өнөөдөр миний төрсөн өдөр, та хоёрыг заавал дуудмаар санагдаад, бас ямар ч багш, бөө гэж байхгүй ээ намайг үнэхээр уучлаарай гэхдээ та хоёрт баярлаж байгаа шүү.

Би хэдэн сарын өмнө машинд мөpгүүлээд хэвтэрт гэртээ байхад та хоёр хаанаас ч юм гарч ирээд надад үнэхээр дэм болдог байсан. Та хоёртой утсаар ярих болгондоо би өөрийнхөө өвчнийг мартдаг байсан шүү!” гэж байна.

Тэгж хэлэхэд нь бид хоёрт гайхах баярлах бүр тийм нэг үгээр хэлж чадахааргүй мэдрэмж төрж билээ. Бөөн аз жаргал болсон хоёр бацаан гэрлүүгээ алхаж явахдаа, өнгөрсөн бүх зүйлийг ярьж нэг нэгнийгээ харж шоолоод,

Бас болоогүй ээ хүнд сэтгэлийн дэм болж байсан гэхлээр нэг нэгнээрээ бахархмаар ч юм шиг. Тэр шөнө миний нойр бараг хүрээгүй гэхэд болно доо, найзых ч гэсэн хүрээгүй биз. Хамгийн сайхан нь юу гээч.

Одоо найз, багш хоёр маань мaaмyyтай болсоон. Хүүхэд нь удахгүй хэд хоногийн дараа хоёр ой хүрнэ. Тэр хоёр намайг хүүхэддээ нэр хайрла гэсэн. Би анхны чинь хүүхэд болохоор та хоёр өөрсдөө мэдээд нэрээ өг дөө гэсэн чинь хүүхэддээ миний нэрийг өгсөөн.

Яг одоо би найзынхаа нутагруу тэр гуравлуу явж байна. Өнөө үед өнгө мөнгө хардаг болсон мань мэтийн залууст хэлэхэд “Амьдралын яг юу нь үнэ цэнэтэй, амьдралын утга учир яг юундаа байдаг гэдгийг жаахан ч гэсэн ойлгоосой гэж бичлээ.

Би амьдралын утга учир ХАЙР байдаг гэдгийг одоо л ойлгож байна. Хоёр найз минь үүнийг уншиж байвал найз нь хэдхэн цагийн дараа очлоо. Жирэмсэн эхнэрийгээ хол замд авч яваад яахав гээд ганцаараа очиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!