“ТЭТГЭВЭРИЙН ДЭВТЭР” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: ГАНАА ГАНАА

Өвгөн гэгээ орох төдийд л орноосоо бослоо. Гадаа гарвал өвсний толгойд хяруу унажээ. Өрхний оосроо хойшлуулж уячихаад галаа асааж өмнө нь гаансаа нэрнэ. Зуухны аман дахь 3 нүхээр гал харагдана. Энэ өдөр бол шинэ сарын эхэн хөгшчүүдийн магнай тэнийж улсад насаараа ажилласан хөдөлмөрийн үр шимээ хүртдэг тэтгэвэр буудаг өдөр. Гончиг өвгөн ч мөн адил уурын зууханд 30 жил ажилласан гарамгай гачгаар. Залуу идэр насандаа нүүрсийг хувин хувингаар зөөж гарсан үнсийг төвөггүйхэн асгачихаад цурам ч хийлгүй маргааш өглөө нь дэгдээд л харьчихдаг байсан. Харин сүүлд нас нь явахад нүүрсээ бага багаар зөөж хийн заримдаа шөнө галын дэргэд үүрэглэнэ. Мал төхөөрөх тоолонд толгой өвчүүг нь цааш хийж овоо хэд болгоод шуудайнд хийж үүрэн ажил руугаа алхана. Тэрээр 3 хүүхэдтэй. Эхнэр нь сумын эмнэлэгт асрагч хийж 40 хэдэн насандаа бурхан болж өвгөн умгар гэртээ ганцаар үлдсэн билээ. Түүний бага хүү Сүрэн саяхан 3 хүүхэдтэй хүнтэй дэр нэгтгэж тэднийдээ амьдрахаар явсан. Тодорхой ажилгүй нийлдэг хэдэн найз нь захын apxичид. Хамгийн том эгч нь Дугар. Нөхөр нь хөдөө уурхайд ажилладаг тэднийх 5 охинтой нөхрийнх нь явуулдаг хэдэн төгрөг хүүхдийн мөнгөөр л амьдралаа залгуулна. Гончиг өвгөний тэтгэвэр буудаг өдөр Сүрэн Дугар 2 өвгөнийг гэртээ ирэхэд нь хүлээгээд сууж байна. Бусад өдрүүдэд болоод байдаг ч энэ л өдөр болохгүй бүтэхгүйгээ тоочсоор хэдэн төгрөгийн шавхаад аваад явна.

Аав нь яах вэ болоод л байна та нар л гэсээр л цамцныхаа дотор халаасанд хийсэн мөнгөө гаргаж тэнцүү хуваагаад өгчихнө. Өнөөх 2 нь ч цалингаа авсан мэт хэд дахин тоолоод гарч явна. Өвгөн галаа асааж муу бор данхандаа ус хийж бага зэрэг давс цайны идээ хийж цайгаа чанана. Ингээд л дараа сарын тэтгэвэр буухыг хүлээнэ. Сувилагч охин Сэрчмаа хааяа аав дээрээ ирж цай хоолны юм дөхүүлээд явна. – Аав аа та энд ганцаараа юунд хорогдоод байдаг юм бэ? манай нэг өрөөнд амьдарчих л даа болохгүй бол хашаанд гэрээ бариад байчих. Энд таны бие өвдөхөд хэн мэдэж ирэх юм. – Муу ёр амны бэлэггүй юм ярьдаг моньд вэ? би зүгээрээ та нар тус тусын л ажлаа сайн хий – Өчигдөр тэтгэвэр чинь буусан биздээ бас л Сүрэнд өгчихсөн үү? cогтуу л явж харагдсан. Яах гэж тэр нэг юмыг эрхлүүлээд байдаг юм. – Аав нь тэтгэвэр ээ аваагүй ээ маргааш л явж авахаас – За аав минь би мэдсэн шүү. Дугар эгч таниас хэдэн төгрөг авлаа юу ч болсонгүй гээд ярьж байсан. Тэд нарт битгий өгч бай л даа – Мах цycны тасархай минь өлсөж цангаад байхад би халтар цаасаа хав даараад суугаад байх уу? …Нэгэн өдөр Сүрэн нэг л их юманд яаарсан хүн орж ирлээ. Аав минь хүү нь машинтай болохоор болсон хөл дүйчлэх юмгүй хэцүү юмаа. Тэрүүгээр л амьдралаа залгуулъя над шиг мэргэжил боловсролгүй хүн ганц жолооны үнэмлэхээрээ л хоолоо олж идье. Та тэтгэвэрийн зээл аваад өг алив хувцсаа өмс гэсээр өвгөний цайны ганц цайны цамц муудаж халцарсан хромыг өмсүүлээд банк руу явлаа.

Өвгөн ч оочирлож хэргээ бүтээгээд гарч ирэв үү гүй юу Сүрэн тосон авч мөнгийн аваад за хүү нь ингээд явлаа хэд хоногоос давхиад очиноо гэсээр булан тойрон явлаа. Ингээд өвгөн 6 жил үхэх эрхгүй тэтгэвэр гэж хэдэн цаасаа хүлээхгүй хорвоогийн бор хоногийг өнгөрүүлэхээр гэрлүүгээ нуруугаа үүрэн алхаж байна. Харих замдаа хүүдээ мөнгө өгсөндөө харамссангүй гагцхүү Дугар минь цаашдаа яаана даа л гэсэн бодол толгойд орж байлаа. Зурагтаа асаахад өндөр настаны сувилал эмчилгээ сайн эм бэлдмэл гээд зөндөө л юм гарч байх юм. Өвгөн сувгаа солиод хөгширсөн хойноо миний сувилалч яамай хэдэн хүүхэд минь л болж байвал гэсээр орлуугаа дөхөн хэдэн чулуугаараа мэргэлж суулаа. Цагаан сар дөхөж бүгд л хөл хөдөлгөөнд оров. Өвгөн хашааныхаа гадаах сандал дээр суун тээр доодох замаар ажлаасаа тараад ирдэг байж билээ залуу байхад мөн ч ойрхон байждээ одоо ч тээр тэнд зурайсан зам л харагдах юм гэж дотроо бодон суулаа. Эхнэртэйгээ анх танилцаад нэг гэрт орж энэ л замаар мөн ч их явсан даа. Түүнийг минь бурхан арай эрт аваад явчихаж дээ чааваас богино настай л хүн байж. Гурван сайхан үр хайрлаж өвдөх эрхгүй л зүтгэж өсгөсөн дөө хэмээн муу нүдний шилнийхээ араас нулимсаа арчлаа. Тэднийхээс холгүй 2 гудамжны цаахан талд байдаг Хорлоо эмгэн: – Гончиг минь юу хийж сууна. Бие тэнхээ сайн уу? Шинэ сар боллоо хүүхдүүд хотоос ирэх гээдээ манай нөгөө дэлчгэр шар хүү гадаадад сурч байгаа шүү дээ танай Сүрэнтэй үе билүү энэ жил ч өргөн болохнээ хүүхдүүд энд тэндээс ирэх гээд банканд оочирлож хэдэн сар хураасан тэтгэвэрээ авдаг юмуу гээл явж байна.

Хоёулаа хамт хууч хөөрсөн шиг ханиндаа алхах уу? – Хөгшин нь тэтгэвэр ээ авах болоогүй ээ саяхан зээл аваад хүүгээ унаатай болгосон хүүхдүүд цагаан сарын юм цөмийн бэлдээд өгчихнө гэсэн би тэгээд л тайван сууж байхгүй юу? – За тэгвэл би эртхэн маажигная гэсээр тэднийхээс холдлоо. Унаа гэснээс Сүрэн яачихваа машин авна гээд л аахилж уухилаад ирсэн хүн таг шүү. Хэд хоногоос Дугарынд очиж асууя байз. – За танайхаар юу байцгаана даа. Алив миний хүүхдүүд өвөө нь үнсье. Хүүхээ өнөөх Сүрэн танайхаар ирэвүү машин тэрэг авна гээл явсан хүн одоо хүртэл таг шүү. Дугар аавдаа нэг юм хэлэх гэж байснаа ээрч мууран буруу харан суув. Аав минь цаад Сүрэн чинь хэрэгт холбогдож их хэмжээний өрөнд ороод таниар зээл авахуулсан шүү дээ. Энэ үгийг сонссон өвгөний гол руу нэг зурах шиг л болов. Мөнгө төгрөг яах вэ өөрөө зүгээр үү юу болсон юм аавдаа эхнээс нь яриадах би Сүрэнг олж уулзъя муу хүүгээ хэдэн цааснаас болж торны цаана суулгачихаж байгаа юм биш биздээ. – Одоо гэртээ байгаа мөнгө өгөөд салсан гэсэн. Та санаа зоволтгүй гэж Дугар өөрөө хийсэн мэт эгцэлж харж чадахгүй сууна… Өвгөний бие чилээрхэж ойрдоо нэг л тавгүй байна. Зээлтэй үлдээж муу хэдэн хүүхэддээ гай болчихгүй юмсан одоо ч жилийн л хугацаа байна даа гэж Гончиг орон дээрээ элдэвийг бодон хэвтэнэ. Тэрээр энэ жил 73 насыг зооглож байна… Дугарын хүүхдүүд ч сургуулиа төгсөх нь төгсөж аав ээждээ нэмэр болон тэднийх 2 өрөө байранд орлоо. Сүрэн нэгэн үйлдвэрт засварчнаар ажиллаж эхнэр нь удахгүй төрж ам бүл нэмнэ.

Сэрчмаа хүний их болжээ. -Та хэдий болтол гүрийх гэсэн хүн бэ? зээлийг чинь өмнө нь дарчихаж болно шүү дээ. – яах вэ удахгүй дуусч байгаа юмыг та нар л өөрсдөдөө зарцуул би яахав гэж өвгөн цаараглана… Энэ өдөр түүний зээл дуусч дэвтрээ бас тэтгэвэрээ бүрэн авах өдөр. Өвгөн нэг ч суулгүй оочирлож мөнгөө аваад харьлаа. Гэрт нь ирэхийг нь хүлээгээд сууж байдаг хүмүүс энэ удаа алга. Өвгөн дэвтрээ нээж хэдэн жилийн өмнөх зургаа нэхэн харлаа. Эмгэнийх нь оёж өгсөн дээл хоёул захаар явж авсан малгай. Энэ мөнгө ямар ч үнэгүй болсон мэт авдар дээр тоо ёсоороо байв. Хүүхдүүддээ өгье гэвч хэн ч авахгүй. Толинд ойн тусах өөрийгөө харлаа. Нүүрэнд нь хэд хэдэн үрчлээ тогтжээ. Гарых нь арьс унжиж. За яадаг ч байсан өргүй л боллоо. Тэрээр мөнгө биш дэвтрээ авсандаа л баярлана. За босож хярам ууя ам хатаж байх чинь гэсээр өндийж бор тагшиндаа зэлгээн цай хийж уугаад эргээд хэвтэн дэвтрээ дэрэн доороо хийж орхиод үүрд нойрслоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!