“ТЭР” ӨГҮҮЛЛЭГ

“ТЭР” ӨГҮҮЛЛЭГ

РОНИН

Аав минь өнгөрснөөс хойш намайг 10 настай байхад тэр хүнийг манайд ирэхэд би түүнийг дайснаа хэмээн үзэж цаг үргэлж үзэн ядаж байлаа. Дуу хоолойг нь сонсохгүй гэж чих ээ гараараа даран дотроо хараан зүхэж хашхирсаар. Тэр маш тууштай хүн байсан юм. Намайг өөрт нь сайн хандах байх гэж итгэн надтай аль болох найрсаг харьцаж миний сонирхол төлөвт тааруулан ая тал засан байх нь тухай бүрт ээ намайг шатааж хорсол заналыг минь төрүүлж байв. Үе үе надад хуруудах санал тавин намайг хожсон ч хожигдсон ч мөнгө өгөн урамшуулах нь надад таалагддаг байсан ч миний дотор үзэн ядалт буцалсаар. Хэзээ нэг өдөр гэрээсээ хөөн зайлуулна хэмээн бодож аpxи уусан үед нь цүнхтэй хувцасыг нь гаргаж шидэн орцонд хонуулах үе ч тохиож байв. Надад миний анхны унадаг дугуйг авч өгсөн ч би түүнийг хүндлэхийг хүсээгүй юм. Аав минь байсан бол гэх бодол толгойд эрээлжилж намайг миний хүү хэмээн аргадах үед нь чи миний аав биш гэж уурлан энэ муу аpxичинг хэзээ ч хойд эцэг гэж хүлээн зөвшөөрөхгүй юм шүү гэж өөртөө амлана. Сайнтай муутай өдөр хоног өнгөрсөөр 15 жилийн нүүр үзжээ. Сүүлийн үед түүний аpxи уун ухаанаа алдтал аашлах нь хэрээс хэтэрч байнга хараал урсган зүхэх нь олширч миний уурыг барж байв. Өндөр тэтгэвэр авна, бүгдээр нь аpxи ууна. Хоолтой хонож байсан маань ч тэр хүнтэй холбоотой байлаа. Биднийг тэжээн тэтгэж байсан хүн тэр байсан ч бид дайснууд. Нэг өглөө сэрээд 00 орохоор алхаж яваад миний гишгэсэн зүйл намайг дэлбэртэл уурлуулж гэр оронд шээлээ гэж уурлан түүнийг дахин гэрээсээ хөөж гаргах үед надаас уучлал эрэн энэ чинь шээс биш шүү дээ гэж тайлбарлахыг оролдохыг нь би огт тоогоогүй билээ.

Бие нь эрс муудсаар алхаж чадахаа байсан ч аpxиа үргэлжлүүлэн уусаар байв. Сүүлдээ уухаа больж хоол цай ч идэхээ больсон нь миний санааг зовоож эхлэв. Нэг өдөр бид хоёр галын өрөөнд элдвийг ярин суутал миний хүү чи намайг уучлаарай би аpxи уудаг нь үнэн гэхдээ эртээдийн коридорт байсан зүйл шээс биш юм шүү ах нь 00 хүрч чадалгүй мөлхөж яваад бөөлжсөн юм чи намайг тайлбарлахын зуурт буруу ойлгосон гэх зүйл ярьж учрыг тайлбарлах үед би бүгдийг ойлгосон ч гаднаа их зан гаргаж төдий л ойшоолгүй өнгөрөөв. Би дотроо тэр үед нээрэн түргэджээ гэж бодсон ч тэр явдлыг мартахыг хүсч байсан юм. Зүгээрээ гэх миний үг түүнд санаа амрах, инээмсэглэх хүч өгөх шиг болж бид цааш олон зүйл ярьсан юм. Тэр явдлаас хойш түүний зүрх 2 ч удаа зогсож намайг сандарган тэр үедээ би залбиран гүйж явснаа тод санаж байна. Хаврын нэг өдөр миний утас дуугарч Xавдар судлалын эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагаас ярьж байна ор гарсан гэх дуудлага ирлээ. Миний дайсан xopт xавдартай байж бас сүүлийн шатандаа орж эмчилгээгүй болсон гэдгийг би мэдлээ. Эмнэлгээс ярьсан тул бид эмнэлэг дундын тэрэг дуудаад хүлээх зуур бэлдэж эхэллээ. Хөл дээрээ арай гэж тогтон нүднийх нь гал унтарсан байх нь өрөвдөлтэй. Хөлийнхөө хумсыг авах гэж удтал оролдсоны эцэст надаас тусламж гуйх үед би татгалзсангүй. Хэрвээ 15н жилийн өмнө надаар хөлийнхөө хумсыг авхуулахаар гуйсан бол би шууд татгалзах байсан билээ. Хөл нь хөөж хавдан хаван гүйж хуруунууд нь хөдөлхөө байж хүйт даасан байв.

Би дайсныхаа урд өвдөглөж суугаад хөлийнх нь хумсыг авч эхэлтэл арьс нь язарч цус алдах үед миний нүднээс өөрийн эрхгүй нулимс асгарч цурхиртал уйлмаар санагдлаа. Тэр миний дээрээс тонгойн надтай ярьж би чамаар хумсаа авхуулаад арай дэндэж байна уучлаарай гэх үед би нулимсаа залгиж зүгээрээ гэж бие ээ барин уйлж байгаагаа түүнд мэдэгдэхгүйн тулд дээш өнгийсөнгүй. Түүний нулимс миний толгойг шүргэн буух нь намайг улам огшоож цээжинд минь нулимс амтагдуулж байлаа. Хумсыг нь авч дуусаад би тонгойсон чигээрээ угаалгын өрөөнд орж хэсэг уйллаа. Өмнөх сайн муу бүх явдлыг саналаа. Гар нүүрээ угааж уйлаагүй дүр эсгэн бие ээ барьж ядан байтал эмнэлэг дундын машин ирлээ. Түүнийг үүрээд буулгая гэсэн ч тэр татгалзсан учир дамнуурган дээр дамнаж түргэний тэргэнд хүрлээ. Миний дотор дайснаа өрөвдөх сэтгэл асгарч нулимс зангирсан хэвээр үлдлээ. Эмнэлэгт хэвтсэнийх нь дараа түүнийг эргэж очихдоо би өрөөнд нь орж чадалгүй буцсан юм. Эмнэлгээс, би өөрийн 2 хүүтэй тэр хоёр маань миний хумсыг авч өгөх байтугай намайг гэртээ ч оруулдаггүй байсан гээд байн байн нулимс дуслуулан өдөр бүр надад баярлалаа гэж хэлээрэй хэмээн дамжуулсан нь түүний надад хэлсэн сүүлчийн үгс байлаа. Тэр эмнэлэгт хэвтээд дөрөв дэхь өдрөө наc барсан юм. Уучлал зүрхэнд байдаг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!