“ТЭР ОХИНЫГ АНХ ХАРАНГУУТАА ЗААВАЛ ӨBӨPTӨӨ ОРУУЛНАДАА Л ГЭЖ БОДСОН…”
“ТЭР ОХИНЫГ АНХ ХАРАНГУУТАА ЗААВАЛ ӨBӨPTӨӨ ОРУУЛНАДАА Л ГЭЖ БОДСОН…”
Би нэг охинтой үерхээд гурван жил болсон бүр хамт амьдардаг байлаа. Гэхдээ энэ бүх хугацаанд надад огт хайргүй байсан юм байна лээ. Хамтдаа өнгөрүүлсэн үеээ орхиод одоо өөр хүний эхнэр болчихсон.
Түүнээс салаад би гэж нэг юм хүнээ байсандаа. Зугаа цэнгэл шоу энэ тэр хөөгөөд эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь л ашигч шуналтай хүмүүс гэж боддог болчихсон олон ч охидуудаар тоглосондоо. Нэг өдөр найз маань нэг уулзалтанд дуудаад очсон юм.
Олон хүмүүс байсан, ороод л шууд нүдэнд туссан гэрэл цацруулсан нэг хөөрхөн охин байсан. Тэгээд хажууд нь очоод суулаа. Ажиглах тусам үзэсгэлэнтэй, даруу төлөв, дөлгөөн инээмсэглэлтэй яг л сахиусан тэнгэр шиг охин байсан.
Миний бодол юу байсан гээч энэ охиныг юу яанаа л гэсэн бодолтой байсан. Найзаасаа асуутал манай сургуулийн охин Н гэдгийн мань чинь бас сайн танихгүй ээ, хөөрхөн байгаа биздээ найз залуутай байхөө гээд.
Намайг очоод удаачгүй нөгөө охин явчихсан би ямар ирээд удаагүй байж явалтай нь биш жаахан сууж байгаад нээх удаагүй гараад гэртээ очоод нэрээр нь фейсбүүкийг нь хайсан чинь гараад ирдгийн. Өө бурхан минь од гэж жигтэйхэн намайг тоохгүй гэж бодсон хэрнээ дотроо өөрөө өөртөө энэ охиныг заавал юу яанаа гэсэн амлалт өгөөд чат бичсэн чинь хариу бичиж байнаа.
Тэгээд л харьцдаг болоод намайг уулзъя гэхээр огт уулздаггүй байсан юм. Харьцаад бараг хоёр сар болчихсон байлаа. Тэгсэн нэг өдөр өнөөдөр би чамтай уулзмаар байнаа чи завтай юу гэж байна. Би ч баярлаад л хамаг гоё дээрээ тавиад нэг цэцэг бариад уулзахаар мордлоо.
Бурхан минь ямар гоё хоолойтой яасан үзэсгэлэнтэй охин бэ! Ярилцах тусам улам их таалагдаад гэхдээ л би тэр үед эмэгтэй хүнд итгэдэггүй хэвээрээ л байсан. Жаахан юм ярьж суугаад гэрт нь хүргэж өгье гэтэл би таксидаад яг байрныхаа гадаа буучихнаа санаа зоволтгүй гээд такси бариад яваад өгсөн.
Нээх тийм хөөрхөн, эелдэг даруухан хэрнээ бас их яриасаг охин байсан. Хамгийн гайхалтай нь тэр охин урьд өмнө нь огт үерхэж үзээгүй. Бид хоёр харьцаад зургаан сар болсоны дараа би түүнд үерхэх санал тавьсан.
Тэр “чи надад таалагддаг чи их сайн залуу бас би чамд үргэлж итгэдэг учраас найз охиноо хэзээ ч битгий гомдоогоорой” гэж хэлэхэд би дотроо бурхан минь би чинь ямар айлын ямар сайхан сэтгэлтэй охинг яг өөр шигээ адгийн амьтан болгох гээд байнаа гэж бодсон ч гэсэн би түүнийг алдахыг бас хүсээгүй ээ.
Үерхэж эхлээд миний нөгөө юу яаана гэсэн бодол алга болж би түүнийг чин сэтгэлээсээ хайрлахаар шийдсэн гэхдээ л би их муу залуу шөнөжингөө шоудчхаад шөнө залгаад л унтуулахгүй хэдэн цаг болж байсан ч хамаагүй миний дуудлагыг аваад coгтуу ярьж байхад минь огт загнадаггүй чи яагаад уучихсан юм бээ? Болгоомжтой яваарай их coгтоогүй биздээ хэзээ харих вэ гэсэн хэдэн үгийг л coгтох болгонд минь хэлдэг байлаа.
Тэр үнэхээр гайхалтай. Нэг удаа зодоон хийгээд гэмтэхэд минь яг л ээж шиг минь өөрөө өвдчихсөн юм шиг халамжлаад зүгээр болох бүх л эм танг авч өгч зүгээр болгосондоо. Муудалцах болгонд надаас түрүүлж уучлалт гуйдаг байлаа.
Нэг удаа миний буруугаас болж хэрэлдээд би хэрэлдсэнээ сүртэй юм бодохгүй тэгэж байгаад эвлэрэх байлгүйдээ эвлэрэхгүй байсан ч яахавдээ ухааны юм бодоод сайхан гар шоудаад орой очиход байрны гадаа намайг уучлаарай гээд өдөржингөө хүлээсэн юм зогсож байсан.
Үнэхээр хайрлахгүй байхын аргагүй, хайр хүрмээр охин байсан ч би хайрлаж чадаагүй ээ. Одоо бодохнээ тэр л миний төлөө бүх зүйлийг хийж тэр л намайг хайрладаг байсан юм байналээ. Өнгөрсөн цаг дээр ярихыг минь анзаарсан уу?
Одоо бид холбоогүй хүмүүс болсоон. Яагаад гэж үү эмэгтэй хүн эд зүйлийг тэгтлээ их авахыг хүсээд авсан хойноо уйддаг шиг эрэгтэй хүн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд шунаад өөрийн болгочхоод дараа нь хаячихдаг хоёр яг адилхан юм шигээ.
Өөрийн болгочихоод тоохоо байж халамжлахаа больчихсон нэг тийм хайрламаар байгаа ч чадахгүй зүгээр л хажуудаа байлгадаг байсан юм. Анхаарал халамж тавихгүй байхыг минь тэвчиж чадаагүй байхаа. Миний дуудлагыг авахаа больж уулзаж, мессеж бичиж, ярих нь багасч хөндийрч эхэлсэн.
Яагаад намайг юу ч хийгээгүй юм бэ гэж үү учир нь тэр их ухаалаг охин түүний сонголт бүр үргэлж зөв гэдэгт би итгэдэг. Хэзээ ч тэр худлаа хэлдэггүй бусад охид шиг санаж байж санахгүй байна гэж ярьмаар байж ярьмааргүй байна гэж хэзээ ч хэлдэггүй.
Санаж байвал санаж байна гээд хэлчихдэг тийм л охин. Тийм болохоор харьцахгүй утсаа авахгүй байгаа нь шалтгаантай л болоод тэгэж байгаа. Үерхэх үерхэхгүй байх хоёрын голд байсаар нилээд хугацаа өнгөрсөний дараа надад түүнээс мессэж ирсэн. Би чамтай ярих юм байна ….. тэнд хүрээд ир гэж.
Хоёр цагийн дараа очоод залгатал найз нь аваад Н coгтчихсон байнаа (бурхан минь coгтуу байхыг нь анх удаа сонсож, анх удаа харж, анх удаа мэдэрсээн) орж ирээд авчих гээд ороод аваад машиндаа суулгаад гэрлүү нь хүргэж өгөхөөр явтал би гэртээ яаж coгтуу орох юм бэ гэхээр нь найзруу нь залгаад найзынд нь хүргэж өгөхөөр болоод замдаа явж байхдаа юу хэлэх гэсэн юм хэл л дээ гэтэл
Нулимс унагаагаад чи яагаад хурдан ирээгүй юм бээ coгтуу болохоор ярьмааргүй байна гээд уйллаа. – Яагаад чи уучихсан юм бээ? – Яагаад аа, яагаад гэсэн үү? Чамд хамаатай юм уу миний юу хийхийг чи хэзээ асуудаг болчихсон юм бэ! Би бас чам шиг coгтоод чамруу залгаж чамайг зовоож чадаж байгаа биздээ.
Гэхдээ би тэгдэггүй байсан, яагаад гэвэл надад чамтай хамт байгаа ирээдүй харагддаг учраас харин одоо юу ч харагдахгүй байна тэгээд л яг чам шиг сoгтож үзсэн юм. – Намайг уучлаарай – Чи яагаад намайг хүндэлдэггүй юм бэ? Яагаад хамтран амьдрагчдаа гаргаж байсан сэтгэлийнхээ өчүүхэн хэсгийг надад гаргадаггүй юм бэ? гэж асуухад нь өө бурхан минь хамтран амьдрагч аа тэр яаж мэдсэн юм бол.
Тэрийг мэдчихээд л тэгээд хөндий болчихсон юм байхдаа гэж бодонгоо би юу гэсэн гээч тийм сэтгэл ямар их хугацаанд бий болдгийг чи мэдэх юм уу! гэж хариулж тэнэгтсэн. Тэр минь уйлаад л тийм үү? Тийм гэж үү тэгвэл миний чамд гаргадаг сэтгэл хурдан хугацаанд бий болсон болохоор хуурамч гэсэн үг үү юу гээч сэтгэл гээч зүйл хэзээ ч хугацаа шаардаж гардаггүй юм.
Надтай үүрд хамт байх хүнийг чамайг байгаасай гэж би хүссэн. Гэхдээ би буруу боджээ өөр хүнд сэтгэлтэй хүнээр өөрийг минь хайрлах хүний орон зайг бөглүүлмээргүй байна намайг одоо орхидоо хоёуулаа больцгооё машинаа зогсоо гээд л буугаад яваад өгсө.
Тэгээд л бид хоёр салсан. Хамгийн гол нь юу гээч би түүнд маш их хайртай болчихсон байсан юм байна лээ. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа маань түүнийг алдах байсан. Үгээр хэлж барамгүй ухаантай, үзэсгэлэнтэй, надад хайр гээч зүйл юу байдгийг мэдрүүлсэн, сэтгэлийн минь шархыг эдгээсэн сахиусан тэнгэр.
Өмнөх хамтран амьдрагч гээд байгаа эмэгтэй маань надад юу ч үлдээлгүй бүх зүйлийг минь амьдралыг минь, эмэгтэй хүнд итгэх итгэлийг минь аваад явсан бол энэ охин надад бүх зүйлийг өгсөн. Хамгийн чухал нь намайг яаж амьдрахыг ойлгуулж, эмэгтэй хүн ямар вэ гэдгийг мэдрүүлж хорвоогийн бүх эмэгтэйг хайрламаар тийм их сэтгэлийг надад бий болгосон.
Тавьж явуулмааргүй залгаж хоолойг нь сонсож, уулзмаар байсан ч би огт залгаагүй ээ. Учир нь би түүнийг хайрлах эрхгүй хүн. Цайлган цагаан сэтгэлтэй үзэсгэлэнт төгөлдөр ухаалаг эмэгтэйг би үргэлж инээлгэж чадах эсэхтэй эргэлзсэн юм.
Түүний нүднээс хэзээ ч нулимс унагахгүй гэдэгтээ өөртөө итгэж чадаагүй юм. Над шиг адгийн залуу түүнд тохирохгүй. Эцэст нь хэрвээ чи энийг уншиж байвал чи бол гайхалтай охин миний чамайг хайрлах хайр хэзээ ч алга болохгүй ээ.
Үргэлж чамайг зүрхэндээ хадгалж чамд сайн сайхан бүхнийг хүсэж амьдрах болноо. Тиймээс чамайг үргэлж инээлгэдэг, чиний нүднээс хэзээ ч нулимс унагахгүй тийм залууг хайрлаарай. Бас залуучууд минь үргэлж эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж яваарай.
Чамд цаг хугацаа, залуу нас, үнэ цэнээ бүгдийг нь зориулж байгаа эмэгтэйгээ чин сэтгэлээсээ хайрлаарай эмэгтэй хүн хайр, халамж дутагдсан тэр үед л чамайг орхиж явдаг юм шүү алдсаныхаа дараа харамсахгүйн тулд өдөр бүр цаг тутам хайртай гэдгээ мэдрүүлээрэй.
Тэд биднээс ч илүү тэвчээртэй, биднээс ч илүү хүчтэй, биднээс хамаагүй илүү ухаантай хүмүүс байдаг юм шүү. Найз охин, хайртай эхнэр чинь байгаа учраас л та байгаа. Тэд биднийг чиглүүлэгч зам тиймээс үргэлж гэрэлтүүлж яваарай.