“ТЭР МИНЬ ХАА НЭГТЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙГАА…” ӨГҮҮЛЛЭГ

“МИНИЙ СОЛОНГО” ӨГҮҮЛЛЭГ

ЦЭДЭНДОРЖИЙН ОЮУНБАТ

Анхны хайрын минь эзэн нэр шигээ гоёхон, танхил охин байжээ. Гэвчиг бид хоёрын зам мөр таарсангүй. Би аpxичин аавтай, хүнд гараар өссөн, хорооны цагдаад бүртгэлтэй танxай хөвгүүн байсан бол айлын ганц охин болох Солонго маань улстөрч, дарга аавтай, ээж нь томоохон компанийн захирал. Солонгоог гэрийнх нь тэр хавийн хэдэн cогтуу залуучууд гудамжинд хоргоож байхад нь би өмөөрч хамгаалснаар танилцсан юм. Хөөрхөн алаг нүдэнд нь айдсын гуниг илэрч, олон чононд ээрэгдсэн согоо адил буланд шахуулчихсан байхад нь би хага зүсэн орж дундаас нь сугалсан даа. Би дээр хэлсэнчлэн танxай учраас зoдоонч явсан нь аминд орсон нь тэр. Ямар сайндаа сургуулийн захирал юм уу, хэсгийн цагдаатай уулзсаныхаа дараа аав минь офицер тэлээгээ бэлдчихсэн хүлээгээд сууж байдаг байв.

Би ч зoдуулж хашраагүй. Айлын хүүхдүүдийг шоглочихно. Дээрэлхүүлж явснаас цуcаа гарга гэдэг миний өсвөр насны зарчим байсан юм шүү. Би орой гэртээ ороход шалаар хөглөрөх аpxины шил, ундуй сундуй гэр орон, тасраад уначихсан аавыгаа хараад бухимдсан хорсол гунигаа гудамжинд гаргачихдаг байв. Гэхдээ л би аавдаа хайртай. Хэн нэгэн аавыг минь аpxичин гэвэл би тархийг нь хагалж байж санаа амардаг уур ихт байсан нь үнэн. Төрсөн эцгээ хэн нэгнээс өмгөөлснийхөө төлөө аавдаа зoдуулдаг байсан хүн нь би шүү дээ. Солонго бид хоёр хааяахан уулзана, тэглээ ч би тэрнийхээ гаранд хүрэхээс ч зүрхшээж, хөхөрсөн нүд, шалбарсан гарыг минь харчих вий гэж үхтлээ айдаг байв.

Харин Солонго минь -Яах гэж зoдоон хийгээд явдаг юм бэ гэснээ цүнхнээсээ алчуур гарган хөхөрч хавдсан нүүрэн дээр минь дарж өгдөг байж. Өмнө нь хүнд хайртай болж үзээгүй би нэр шигээ гоё хөөрхөн ааштай Солонгод ухаангүй дурласан. Тиймээс ч их сургуульд орж чадаагүй би хямдхан эксель унаж найз охиноо гэр их сургуулийн хооронд зөөж өгдөг ажилтай болов. Хайр гэдэг дандаа аз жаргал өгөхгүй, зарим үед зовлон дагуулна. Хар төрүүлнэ. Зүрхнээс нулимс урсгана. Тийм л нэг зовлонтой өдөр ангийнх нь хоёр найз хөвгүүнийг зoдчихсон юм. Би хайрласнаа, харамлаж буйгаа Хайртай гэдэг үгээр өмгөөлж байлаа. Гэвч Солонгод энэ хүндээр туссан. Надад хайртай боловч хөндийрч эхэлсэн юм.

Аав ээж нь ч зөвлөж, хайртай охиноо аpxичин аавтай бүтэлгүй залуугаас холдуулах гэж гадаад руу явуулаа биз. Хайр эхэлсэн шигээ битгий гэнэт тасарчихаасай гэж өөртөө шивнэж байлаа. Түүн рүүгээ төрсөн өдөр болгоноор нь хэдий үнэтэй тусах хэдий ч бяцхан бэлэг, өөрийн зураг, муруй саруй бичсэн захиагаа шуудангаар явуулсаар он жил улирсаар л байв. Хааяахан би азтай байвал хариу захиа авна. Түүндээ их сургуулиа төгссөн талаар, үргэлжлүүлж тэндээ амьдрахаар болсноо ч бичнэ. Харин нэг захиаг аваад би шөнө унтаж чадаагүй. Найз залуутай болсноо дуулгасан байв. Тэнгэр хөмрөөд ирэх шиг л санагдаж, нэр зүс үл таних тэр залууг би үнэн голоосоо үзэн ядаж байлаа. Хэн ч, хэзээ ч Солонгыг минь над шиг хайрлаж чадахгүй гэж би бат итгэж байсан юм.

Хамгийн сүүлийн захианы хариуд тэр минь -Дахиж бичээд хэрэггүй гээд хорвоод шинэхэн мэндэлсэн охиныхоо зургийг явуулсан байв. Би тэр зургаас Солонгынхоо бага насыг, бид хоёрын дундаас хэзээ ч бий болохгүй аз жаргалыг олж харсан юм. Танихгүй залууд өширхсөн гомдол цөхрөл минь хайр энэрэлээр солигдож тэдний гэр бүлд аз жаргал ерөөхөөс өөр сонголтгүйг би мэдэрсэн дээ. Түүний охины зураг миний түрийвчинд бий. Би хааяа харж солонго шиг үзэсгэлэнтэй хэрнээ над дээр хэзээ ч ирэхгүй Солонгынхоо дүр төрхийг сэтгэлдээ тээж явдаг юм. Борооны дараах солонго үзэсгэлэнтэй ч, зэрэглээ мэт хий хоосон. Түүний хэлснээр би дахиж холбоо тогтоогоогүй ээ. Миний Солонго дэлхийн хаа нэгтээ аз жаргалтай амьдарч буй..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!