“ТЭР ИХ СЭТГЭЛ ХААНААС НЬ ГАРДАГ ЮМ БОЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“ТЭР ИХ СЭТГЭЛ ХААНААС НЬ ГАРДАГ ЮМ БОЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сайн байнуу. Та бүхэндээ захиаг маань нийтлэх өдрийн мэндийг хүргэe ээ. Өнөөдөр яагаад ч юм сэтгэл тогтож өгөхгүй хөндүүр оргиод нэг л дутуу зүйл үлдээсэн мэт санагдаад болдоггүй. Ажлын цагаа тарахыг хүлээж сууна. Учир нь амьд бурхан болсон ээжийгээ их ойр ойрхон гомдоосоон. Үүндээ шаналаад тэр маань нэмэгдсээр байгаад өнөөдөр арай гэж ажлаа амжуулж сууна.

Хамгийн сүүлд өчигдөр гэхэд л нөхөртэйгөө кино үзэж байхад ээж минь тасралтгүй залгаж таслах бүрт залгаад байхаах нь киноноосоо гараад явж байхдаа буцаад залгаад “Та ямар ядаргаатай залгадаг юм бэ” гэж хэлээд л гомдоосон. Хөөрхий муу ээж минь Ддиш-ээ сунгаж мэдэхгүй хугацаа нь дуусчихаад надруу залгаж асуусан байсан. Өдрөөс өдөрт л намхан болоод улам л жижигхэн болоод байх юм миний ээж.

Хамгийн сүүлд ээжийнхээ хажууд унтсанаа үнэхээр санахгүй юм. Бараг 12, 13 жилийн өмнө л дунд ангид байхдаа санагдаж байна. Өөрийг нь хайрлахгүй байгаа үр хүүхдээсээ юу ч горьдолгүй хойноос нь хөөцөлдсөөр л байгаа тэр их сэтгэл хаанаас нь гардаг юм бол. Гэтэл би нөхөртөө санаа тавьж нөхрийгөө ганцхан хамрийн ханиад хүрэхэд л санаа тавьж, эм тан зөөж өөрийнх нь ээжтэй хамт асардаг хэрнээ өнөөх муу жижигхэн ээжийгээ үл тоосоор.

Ээжийгээ бурханы оронд явахвий гэхээс голдоо ортлоо айдаг хэрнээ түүнээс хамгаалж юу ч хийдэггүй өөрийгөө зүхмээр… Өнөөдөр ажил минь хурдан тараасай. Муу ээжийгээ зулайг тэнийлгэж цайны сүүтэй хүлхэх чихэр бариад очиж ээжийнхээ дэргэд унтахаар шийдлээ. Ажил хурдан тараасай. Ээжийнхээ хийсэн цуйванг орой идэхнээ ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!