“ТЭР ЗАЛУУ ЭХНЭРТЭЙГЭЭ УHTAЖ БАЙХДАА МАНАЙ ХҮНИЙГ БОДДОГ ГЭНЭЭ…”
“ТЭР ЗАЛУУ ЭХНЭРТЭЙГЭЭ УHTAЖ БАЙХДАА МАНАЙ ХҮНИЙГ БОДДОГ ГЭНЭЭ…”
Залуусыг юм л бол саллаа, хаялаа, больё гэдгээ болиосой гэсэндээ миний амьдралыг эрс өөрчилсөн нэг явдлыг дахин энд бичье. Урьд нь нэг хүний захидлын сэтгэгдэл болгож бас бичиж байсан учраас дахиж гэж байгаа юм. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө юм байна. Гэр дотор инээмсэглэл, халуун дулаан уур амьсгал байхгүй болохоор нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ ажил үйлс амжилттай, үр хүүхдүүд маань эрүүл саруул, гэр дотроо хэрүүл уруулгүй болохоор нь энэнээс илүү ч яахав дээ гэж өөрийгөө тайвшруулаад л явдаг байж. Уул нь бид хоёр ч бие биенийхээ утас, мессенжер энэ тэрийг оролдоод байдаггүй. Компьютер дээр суухад хэн нэгнийх нь мессенжер нээлттэй байвал шууд л гаргачихдаг юм.
Харин нэг удаа саваагүйтээд эхнэрийнхээ чат-ийг нь уншчихлаа. Тэгээд санаанд оромгүй зүйл харах нь тэр. Эхнэр маань хуучин найз залуутайгаа байнгын холбоотой, бүр бие биедээ одоо хүртэл хайртай гэнэ. Эхнэр маань надтай унтаж байхдаа түүнийг, тэр залуу нь эхнэртэйгээ унтаж байхдаа эхнэрийг минь боддог л гэнэ. Өөр юу юу ч гэнэв дээ. Тэгээд л бүтээсэн зүйлс, ирээдүйд итгэх итгэл, амьдралын зорилго маань бүгд л хэдхэн хоромын дотор нуран унах шиг болчихсон. Би гэхдээ мэдээгүй царайлж долоо хоног чимээгүй л явлаа. Энэ хооронд элдэв юм бодогдоно оо. Хүний хоёр дахь ч юм шиг, эвсэл зүгээр нэг тэжээгч ч юм шиг, биологийн хэрэгцээг нь хангагч ч юм шиг ёстой нөгөө “дарлуулна” гэдэг нь энэ юм байна даа гээд л.
Ингэж дотроо өөр хүн хайрлаж байсан дорвол тохиолдлын нэг удаадаа өөр үл таних хүнтэй унтаад надад баригдсан бол хамаагүй дээр байх байж дээ гэж хүртэл бодогдоно шүү дээ. Нөгөөхийг нь олж очоод aлaaд зoдooд хаячихмаар ч юм шиг, эхнэрт нь хэлээд бүх мессежнүүдийг нь үзүүлээд тэдний гэр бүлийг самарч салгамаар ч юм шиг санагдана.
Гэхдээ тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Багаар бодоход л нэг гэр бүлд хар толбо үлдэж цаашилбал салж сарниад бас л хэдэн хүүхдүүд нь зовох юм болно. Эсвэл бүр муугаар бодоход иймээ тиймээ асуудал үүсээд нөгөө “нэг нь шороонд, нөгөө нь шopoнд” гэдэг шиг юм болчих ч юм бил үү.
Тэгээд л тойруулах маягаар хоёулангийн харилцаа болохгүй байна уу, надаас хүсч байгаа юм байна уу гэх мэт хэсэг л тандлаа. Зүгээрээ, хэвийн байгаа гээд л таг чиг. Тэсэхээ байгаад олж мэдсэн зүйлээ хэлээд л яв даа би хүүхдүүдээ авна гэж хэрэлдэх ч биш хэлэлцэх ч биш нэг юм хэллээ.
Тэгсэн эхнэр маань сүүлдээ хувцсаа өмсөөд л яг гарах гэж байнаа. Харин би хүүхдүүдээ яаж ганцаараа өсгөх талаар дотроо бүр төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн байлаа. Сайн асрагч олох, энэ хоорондоо ажлаа зохицуулаад хэсэг өөрөө харна даа гээд л. Эхнэр маань үүдрүү нэг чиглэснээ гэнэт буцаж эргээд хөл тэврээд уйлаад л гуйгаад байсан.
Гуйгаад л байсан чи л миний жинхэнэ хайр байж, жаргалдаа ташуураад тэнэг зүйл хийж, миний буруу дахиж нэг ч харилцахгүй, чиний төлөө бүхнээ зориулна, үр хүүхдийнхээ инээд баяслаар гэр бүлээ дулаацуулая л даа гээд л гуйгаад л байлаа. Үнэхээр надад хайртайдаа ч юм уу хүүхдүүдээсээ салж чадахгүй байсан болохоороо ч надаас тэгэж сөгдөж гуйсан ч юм уу бүү мэд.
Үнэндээ би ч хүүхдүүдээ өчрүүлэхийг хүсэхгүй байсан болохоор уучлахаар шийдсэн. Гэхдээ уучлал гэдэг чинь уучиллаа гээд л болчихдоггүй цаг хугацаа их шаарддаг эд. Хэн хэн нь хичээж байж зүгээр болно. Түүнээс хойш эхнэртээ зүгээр л итгэхийг хичээсэн. Нэгэнт ийм зүйл болсоны дараа нэг хэсэгтээ итгэл төрөхгүй деррикдэж мөрдмөөр санагддаг л юм байна лээ.
Гэхдээ гүрийгээд дахиж нэг ч удаа эхнэрийнхээ мессеж фейсбүүкийг нь үзээгүй, огт ухаагүй. Дотроо бугшаад яваад байхаар нэг хэсэгтээ тайшвирч чадахгүй ээ. Ямар найз нөхөд эргэн тойрныхондоо иймэрхүү асуудлыг дэлгээд байлтай ч биш. Өөрийгөө тайвшруулахын тулд нэг ийм нууц нэр зохиогоод хүмүүстэй чатаар харилцдаг байлаа.
Танихгүй хүнтэй нээлттэй ярьж дотроо онгойлгочихоод танихгүй чигээрээ дуусчихаар сэтгэл амар. Эхнэр маань ч гэсэн дахиж гэрээс гадуур харилцаа үүсгээгүй ээ. Нөгөө залуутайгаа багадаа авахуулсан зургаа хүртэл ураад хаячихсан байхаар нь эвлүүлж скочдоод өнгөрсөн түүхийг амьдралтайгаа дахиж битгий холиорой гэсэн утгатай юм хэлээд буцаагаад өгчихсөн.
Альбомдоо буцааж хийсэн үү, үгүй юу бүү мэд. Би л лав хувийн альбомийг нь дахиж үзээгүй. Хувийн юм хувийнх л байх хэрэгтэй юм байна лээ. Сүүлд нь надад нөгөө залуутайгаа дахиж харилцахгүй байхаар тохиролцсон гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёр энэ түүхийг эргэж сөхөхгүй байя гэж бие биендээ хэлсэн.
Сөхөө ч үгүй. Хэн хэн нь хичээгээд байхад цаг хугацаа бүгдийг эдгээхээр барахгүй улам сайхан болгоно. Хэрэв тэр өдөр би vзэн ядалтаар асуудлыг шийдсэн бол хүүхдүүд минь хойд ээжтэй эсвэл аавтайгаа л өсөх байсан байх.
Харин би өөр шийд гаргасан юм. Одоо бүх зүйл сайхан. Өдрийн турш оволзсон их ажлаа дуусгаад халуун дулаан уур амьсгалтай, өнөр өтгөн гэр рүүгээ яарах, харьж ирэх бүрт минь инээмсэглэж угтах эхнэр, баярлаж гүйлдэх хүүхдүүд чинь л хамгийн эрхэм аз жаргал шүү дээ.
Залуус минь, өc xoнзон санаж, vзэн ядалтаар өөрсдийгөө битгий хэмлээч! Харин оронд нь аз жаргалтай амьдралаа бий болгохыг ХАМТДАА хичээцгээ! Цаг хугацаа мартах хэрэгтэй нь мартуулж санах хэрэгтэйг нь сануулах болно. Та бүхэнд өөрийнхөө гэр бүлд хүсдэг аз жаргалаа хүсье. Баярлалаа…