“ТЭВЧЭЭРИЙГ МИНЬ ЖИНХЭНЭ ШАЛГАСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“ТЭВЧЭЭРИЙГ МИНЬ ЖИНХЭНЭ ШАЛГАСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

2019.01.11 нд хорвоод ээж гэдэг нэрийг зүүлээ. Энгэртээ зүүгдэх бяцхан үртэй боллоо. Ээж болсон тэр мэдрэмжээс хойш бүхнийг уучилж энэрмээр тийм мундаг баатар мэт санагддаг болжээ. Eрөөсөө л бүхнийг нээх гоё цагаан шилний цаанаас хардаг болдог юм байна. Харин ээж болох тэр 20 цаг 44 минутаас өмнө жинхэнэ тэсвэр тэвчээрийн сорилт боллоо. Би чинь өвдөлтөөс айдаг шүд өвдөхөд л түргэн дуудах шахдаг бааштай бас их аймхай хүн. Харин нөхөр минь надаас 4 насаар ах л даа. Жирэмсэн болсон цагаас өөрөө жирэмсэн болсон юм шиг хоол хүнсээ хорьж, дэглэм барьж, тамхинаас хүртэл гарсан манай хүн.

Тэгээд одоо хэзээ төрөх бол нэг эход харуулах уу, яах уу хайраа гээд л дотроо битүүхэн л хүлээгээстэй байсан юм. Илүү тээлттэй тээж би гурван долоо хоног илүү тээж байж өвдөв. Өвдөв ч гэж дээ гэртээ сууж байтал гэдсээр хатгуулаад бүлээн ус доошоо гараад шууд л сандраад нөхөр бид хоёр эмнэлэг явав. Замдаа яасан гэж санана. Өвдөлт эхлэж байхад яасан бэ, яаж байна гэж асуугаагүй гээд боддоо. Тасралтгүй утсаар ярьж -за андаа аав болох гээд явж байна, зэ анд минь болсоон хө, хүүe өвдөөд явж байнаа тэхх, яанаа ус гарсаан орой төрнөө чиг шиг.

Би тэгэхэд хажууд нь өвдөлт эхлээд бүр үзэн ядаж байгаа юм чинь. Энэ муу өвдөж байхад өөрөө төрж байгаа юм шиг гээд бухимдаад явж өгсөн. Эмнэлгийн хаалгаар ороод төрөхийн өмнөх тасагт ороод байж байхад тасралтгүй залгаад за хайраа тэсээрэй юүхэн байхав, гялс төрөөд гараад ир шөл нь хөрлөө чиг шиг, өвдөж байна уу ханиа, яаанаа яаж өвдөж байна хайраа гээд л таслатгүй залгаж сүүлдээ утсаар авахгүй гүрийж эхлэв. Тэгсэн сувилагчаар үүдэнд дуудуулж байна. Тэвчээрийг маань жинхэнэ шалгав.

Facebook чатаар “Хайраа тэсдиймшдээ болдог бол өмнөөс нь өвдөхгүй юу” гэж хүртэл voice явуулсан байгаа юм чинь. Хэзээ ч өмнөөс маань өвдөх боломжгүй юм байж худлаа тэгж яадаг байна гэж гомдох шиг. Тасралтгүй 8 цаг өвдөж хоёр яс салж үрийнхээ зулайг үнэрлэж эмнэлгийн төмөр төрөх орон дээр хоёр цаг хэвтэхдээ утсаа сая нэг шалгаж үзэхэд Хайр гэдэг дугаараас нийтдээ 200 гаран залгасан 40 гаран мессеж ирсэн байлаа. Ирсэн мессежнүүд бол авах юмгүй. “Hi hairaa ovdoj bga yu”, “Hania her bna daa”, “Heregtei ym bval helerei”, “Hediiger turuh ym shig baina daa ho” “Ovdoj baina uu”…

Үнэндээ хэрэгтэй юм байна уу гэхэд нь үгүй ээ чи л залгахаа больчих тэр л хэрэгтэй байна гэмээр байж билээ. Энэ дүр зураг миний өнцгөөс ийм. Харин үүдэнд хүлээлгийн танхимд ямар байсныг хэлэх үү хэхэ. Манай хүн бараг бүх үүдэнд байсан хүмүүсээс хүүхэд хэдэн цаг өвдөөд гардагийг асуусан байсан. Хамгийн инээдтэй нь дан эрчүүдээс асуусан байсан. Шөлөө сандарсандаа өөрөө уучихаад ээжрүүгээ дахин шөл захиж авчруулсан байсан. Дараа нь шөл ууснаа санахгүй 13 цаг хэлэн дээрээ юм тавьсангүй гэчихсэн сууж байсан гэсэн.

Өөр нэг төрөгчийн сахиурыг оруулах гээд өөр ээжийн нэрийг хэлээд гэрээс нь хүн байна уу гэхэд манай хүн байна гээд орох гэж байсан байгаан. Миний нэрийг мартчихсан байсан юм уу хаашаа юм. Эцсийн үр дүнд хүүгээ хараад нэг уйлж аваад хана баахан илж байгаад л эмнэлгээс явсан даа. Хана илээд уйлаад л байсан. Хүүдээ нэр өгөх болоход би нэр өгч болох юм уу гээд инээснээ хүүгээ өндөрт өргөснөө “Хувь Төгөлдөр” гэцгээe гэж үү? Ямар араатны хаан арслан Симбад нэр өгч байгаа биш дээ тэ ккк. За за баахан замбараагүй юм биччихлээ. Манай сахиусан тэнгэрүүд миний захиан дээр шинэхэн аавуудын фактийг бичээд байгаарай…

One thought on ““ТЭВЧЭЭРИЙГ МИНЬ ЖИНХЭНЭ ШАЛГАСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

  1. нөхөртэйдөө баярлаж хэвтэхнүй юун хөгийн2 юм бичдэг тэнэг өлөгчин бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!