“ТОХУУРХАГДСАН ХАЙРЫН УУЧЛАЛ” ӨГҮҮЛЛЭГ

З.ЖАНРАЙ

Жүрмэдсүхийн амьдрал нэг л болж өгөхгүй дандаа л бүтэлгүй тийшээгээ яагаад ч юм хазайчихдаг байлаа. Анхны хайр нь маш том бүтэлгүйтлээс болж 18 настайгаасаа хойш дахин дурлаж хайрлахаас айдаг болж өөртөө итгэлгүй, доожоо муутайхан ингэж тэгсгээд л эцэг эхээ асран тойглож хамтдаа өдөр хоногийг өнгөрүүлсээр хамаг сайхан залуу нас нь нэг мэдэх нь ээ он цагт идэгдсээр даруй дөчин нэг хоёр настай болжээ. Жүрмэдсүх айлын том хүү бөгөөд дороо хоёр эмэгтэй , хоёр эрэгтэй дүүтэй билээ. Энэ хугацаанд хоёр эмэгтэй дүү нь айлын бэр болцгоож хуримлаад даруй хоёроос гурван хүүхэдтэй болж, хоёр эрэгтэй дүү нь ч гэргий ёсолж авцгааж найр хийцгээснээс хойш бас бараг хоёр, хоёр хүүхэдтэй болцгоожээ. Гагцхүү Жүрмэдсүх л эхнэр авахгүй, үр хүүхэдтэй ч болохгүй явсаар аав ээжтэйгээ адил зэрэгцээд өтлөх тийшээ болж байгааг шинэ жил ,цагаан сар, март, эх үрс, наадам зэрэг баяр ёслолын үеэр дүү нар нь аавындаа ирж бөөгнөрөхдөө ахаараа тоглоом шоглоом хийнэ. Тэгэхэд нь муу ээж нь : Та нар яах гэж ганц том ахыгаа гоочилж байдаг юм, та нарын гэр бүл, үр хүүхэдтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз хэмээн өмөөрнө. Жүрмэдсүх сүүлдээ ч дүү нарынхаа энэ мэт хааяа тоглоход нь бүр дасал болж хүлээн зөвшөөрч маазрал тоглоомондоо итгээд инээж суух болжээ. Уг нь Жүрмэдсүхийг хаанаас нь ч харсан бүсгүйчүүдэд гологдоод сүйд болохоор учиргүй царай муутай биш. Төөлбөл нуруу тоолбол нас зүс , элит гаралтай гэр бүл, боловсрол мэдлэг ,эзэмшсэн мэргэжил юм юм л байх авч хайр дурлал,гэр бүлийн амьдрал нь нэг л болж өгдөггүй байлаа… Жүрмэдсүх Орос гуравдугаар сургуулийн онц дүнтэй суралцаж төгсдөг жил 18 насандаа анхны хайртайгаа учирч хайрын захиагаа атгуулж зөвшөөрүүлж чадаад үерхэж байсан хэдий ч найз охин нь нэг л өдөр өөрөөс нь урваж өөр хөвгүүнд сэтгэлтэй болж арван жилээ төгсөөд жирэмсэн болж бүр хуримаа хийж амьдрал зохиосноос болж зүрх сэтгэлдээ томоос том сэтгэлийн шарх авч дахин чин сэтгэлээсээ эмэгтэй хүнд дурлахаас эмээж өөртөө итгэлгүй нэгэн болж хувирчээ. Цэрэгт явж ирээд нэг хэсэг баахан охид хүүхнүүдээр зугаацан өдөр хоногийг алгасахгүй шоу цэнгээнээс нөгөө шоу руу дамжин залуу насаа зугаа цэнгэлд зориулж яваад залхаж эгэл жирийн амьдралд ахуй амьдралаа цэгцлэх гэж амьдрал үзсэн үе тэнгийн аятайхан нэг бүсгүйтэй танилцан амьдрах болсон чинь хоёрын хоёр бага насны охинтой байв.

За яахав аавгүй өссөн өхөөрдөм хоёр охинд нь аавынх нь оронд аав болж өөрийн юм шиг хайрлаж нэг хэсэг сайхан аз жаргалтай гэр бүл шиг амьдрав. Тэгтэл яваандаа зэс нь цухуйж эхэллээ. Хамтран амьдрагч бүсгүйн хоёр охин нь өөр өөр эцэгтэй болж таараад , үе үе хоёр охиных нь эцэг ээлж дараалан халамцуу согтуу ирж хэл ам хэрүүл тэмцэл үүсгэнэ. Гэв гэнэт хоёр охиноо Жүрмэдсүхтэй орхичихоод хэд хоногоор алга болчихно. Ямар учиртай алга болсныг нь асуухаар юу ч хэлэхгүй . Ийм нэг амьдрах ч биш үгүй ч биш хоёр гурван жил өнгөрсний эцэст тэр шалтгаан нь үе үе алга болчихдог байсантай нь холбоотой агаад биeэ vнэлээд Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд зогсдог байсныг санамсаргүй байдлаар Жүрмэдсүх хоёр охинтой нь хөтлөлцөөд зайрмагдаж тэрүүгээр явж байгаад улайм цайм таарсан юм санж. Ингээд л энэ амьдралдаа цэг тавьжээ. Үүнээс хойш хэсэг амьдрал зохиолгүй явсаар хааяа нэг ганц нэг аятайхан хүүхэнтэй зугаацчихаад л ажлаа хийн, аав ээжээ асран өргөж явлаа. Хорвоогийн шар өдөр, бор хоног үргэлжилдгээрээ үргэлжилсээр нэг мэдэхэд Жүрмэдсүхийн нас ч явж өгч байлаа. Алийн болгон ингэж явах вэ гээд танилцах зараар хэд хэдэн бүсгүйтэй сохор болзоонд явсан ч яг таг амьдраад явчих бүсгүй таарсан ч үгүй таалагдах бүсгүй ч байсангүй. Тэгсээр орчин үед компьютер, интернэт цахим ертөнц Фейсбүүк гэдэг зүйл ид хүчээ авч бусдын жишгээр нэг хаяг нээж цахим найзуудтай болоод хүн амьтантай овоо танилцаж хааяа нэг Фейс найз хүүхнүүдтэйгээ танилцан судалж яваад өөрт нь нилээн талтай шулуухан зантай нэг хүүхэнтэй дугаараа солилцон сүүлдээ утсаар ярилцсаар бие биендээ татагдан 2014 оны шинэ жилээр анх удаа болзохоор шийдэж хотын төв талбайд уулзахаар болжээ. Гэртээ аав ээж, дүү нарынхаа гэр бүл, хүүхдүүдтэй шинэ оноо угтчихаад түр гарчихаад ирье гээд гэрийнхэндээ хэлбэл дүү нар нь ам булаалдан – Ах та болзоотой юм уу? -Ямар бүсгүй юм? -Хөөрхөн юм уу? -Хүүхэдтэй юу? Хэдэн хүүхэдтэй юм? -Ямар ажил хийдэг юм? гээд баахан асуулт зэрэг зэрэг тавихад Жүрмэдсүх : -За за юун олон юм асуудаг юм? Ганц л асуулт тавь л даа гээд бөөн инээдэм болцгоов. Тэрээр гадагшаа гарлаа. 12 сарын 31 – ны үдэш. Зөөлөн хялмаа хаялж гудамжны гэрэлд гялтганаж гоёмсог талст нь тансаг харагдана. Он солигдох сүүлчийн өдөр хоёр гурван сар утсаар харьцсан уяхан дуу хоолойтой бүсгүйн царайг анх харах гэж догдолж яарч байлаа .

Жүрмэд такси барин төв талбай орох замаараа цэцгийн дэлгүүр орж нэг улаан сарнай, ном, шоколадны набор болзох бүсгүйдээ худалдан авч таксигаараа талбайн ойролцоо бууж болзох бүсгүй рүүгээ залгалаа. -Байна уу? Жүрмэдсүх байна – Байна байна. Сайн уу? Шинэ жилийн баярын мэнд хүргэе! – Баярлалаа. Чамд ч бас шинэ жилийн баярын мэнд хүргэе! -Баярлалаа. -Хаана байгаа юм хө? -Яг талбай дээр тоглолтын тайзны баруун талд байна -За наанаа байж байгаарай. Би яваад очъё. -Ок. Тоглолтын тайз зассан талбайн баруун тал руу яаравчлан алхсаар очив. Дахин утсаар залгаж хоорондоо ярилцсаар бие биенээ олов. Цасан цагаан царайтай, хар нүдтэй, намхан жижигхэн, шар хүүхэн инээмсэглэн савхин бээлийтэй гараа сунган инээмсэглэж : -За сайн уу? Ккк. Цасанболор гээд нэрээ хэллээ -Жүрмэдсүх гээд гар барьж мэндлээд өврөөсөө час улаан ганц сарнай гарган ирж ,араас нь ном, шоколадны набор оо өгөөд баярын, танилцсаны бэлэг гээд инээмсэглэн хэлэв. Их хүйтэн байсан болохоор олигтой ч юм ярьж чадсангүй байж байтал шөнийн 00:00 цаг болж гэнэт салют буудсанаас мань хоёр цочин хоёр биенээ харан инээлдэж харилцан бие биендээ шинэ оны мэнд хүргэн тэврэлдэв. Жүрмэдэд Цасанболор нэг их таалагдаагүй ч дунд ангид сурдаг нэг охинтойг нь мэдэж авав. Бодож санах зүйлгүй нэг хэсэг хэдэн сар өнгөрч хаврын нэг өдөр гэнэт фейсбүүк чатанд: – Хөөе ! Чи бүр мэнд ус ч үгүй. Намайг бүр танихаа ч байв уу? гэсэн мессеж Цасанболорын чатнаас ирсэн байв. Хариу бичиж орхиод фейсээсээ гарчихаад байж байтал гэнэт утас нь дуугарлаа. Авбал : -За сайн уу? -Сайн. Чи сайн уу? -Сайн сайн. Ажлаа хийгээд л. Ингэхэд намайг таньж байна уу? – Таньж байнаа. Цасанболор л байна -Цасанболор л ч гэх шиг бүр үл тоож байх шив дээ. Аргагүй ээ би намхан, царай муутай болохоор анх шинэ жилээр харчихаад л таг мартсан уу? -Өө үгүй үгүй. Яалаа гэж дээ. Тийм юм байхгүй ээ -Тэгээд яагаад усанд хаясан чулуу шиг өчнөөн сар алга болчихов оо ? Залуу минь – Аан. Ажил ихтэй, ар гэрт бас жаахан асуудал гараад гэх үү дээ. -Өө тийм үү ? За за. Уучлаарай дараа яръя даа. Баяртай -Баяртай. Энэ ярианаас хойш хааяа хаяа Цасанболортой утсаар ярьж хөгжилдөн бие биенийхээ тухай бага багаар мэдэж эхлэв. Жүрмэдсүх ажлаа хийсээр хажуугаар нь эцэг эхээ халамжлаад л ингэж тэгсээр нэг мэдэх нь ээ Цасанболор түүнийн охин Уянга хоёрыг амьдралдаа оруулчихсан байв.

Ингээд хайр ч гэх үү амьдралын эрхээр ч гэх үү хамтын амьдрал эхэлж хэдэн сар болсны дараа тэр жилийн намар энэ айлын том хүү хуримаа хийж албан ёсоор гэр бүлийн амьдралаа эхлүүлснээр дахин дүү нартаа шоглуулахгүй болжээ. Эгэл жирийн хамтын амьдрал үргэлжилсээр даруй жил өнгөрөхөд Жүрмэдсүхийн аавын бие гэнэт муудаж эмнэлэгт нарийвчилсан шинжилгээгээр элэгний хорт хавдар гэж оношлогдож хагалгаанд орсон хэдий ч өндөр настай хүн хагалгаагаа даалгүй бурхны оронд одов . Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонг дайрч нэг хэсэг хүн бүр сэтгэл санааны хямралтай байсан хэдий ч эргээд хэвийн болцгоож тус тусын ажил амьдралд хэвийн эргэж орцгоолоо. Аав нь бурхан болсноос хойш ээж нь сэтгэлээр унасаар , сэтгэл санааны хямралд орсоор турж эцэн ойр ойрхон эмнэлэг бараадах болжээ. Жил гаруйн дараа Жүрмэдсүхийн ээж нь хүндээр өвдсөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Бүх зүйл утгагүй мэт санагдаж Жүрмэдийн дуугуй дээрээ улам дуугуй хэлгүй хүн шиг ажил гэр ажил гэр гэсээр нэг л тийм уйтгартай доожоо муутай харагдах тусам эхнэр Цасанболорынх нь ааш зан хувирч ,шувтан мөнгө төгрөгний хэрүүл хийн, ааш нь улам адсага шиг болж хувирлаа. Өөрийнхөө цалин мөнгөөр юу ч авч хэрэглэдэг юм бүү мэд . Оцойж овоотол гэр орондоо ,охиндоо ч олигтой наасан юмгүй байж ийм ч юмны мөнгө тийм ч юмны мөнгө гээд мөнгө нэхэж хэрүүл тасрахаа ч байв. Жүрмэд байдаг бүх мөнгөө шавхаж өгнө,өр зээл тавьж өгнө. Адаг сүүлдээ эцэг эхээсээ үлдсэн мөнгөн аяга, жаал жуул үнэт эдлэлээ хүртэл ломбарданд тавьж өгсөн ч ханийнх нь мөнгө нэхэх хэрүүл тасардаггүй ээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв хэд хэд маргалдаж салах дээрээ тулсан ч очих гэр оронгүй Цасанболор охиноо дагуулаад хаашаа ч явах юм билээ . Энэ мэт хааяа хэрүүл тэмцэлтэй хааяа гайгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн хэдэн сарыг ардаа авсан ч эхнэр нь ер жирэмслэхгүй байгааг гайхан нэг удаа шөнө эхнэртэйгээ ойрд хийгээгүй эр эмийн ажлаа амжуулж жаахан ч гэсэн жаргал цэнгэл амссаны дараа эхнэрээсээ асуув. – Ханиа …чи минь надтай амьдраад хоёр жил гаран боллоо. – Тэглээ шүү нээрээ цаг хугацаа ямар амархан юм бэ тиймээ хө? – Харин тийм. Ингэхэд чи минь яагаад хөл хүнд болохгүй байгаа юм бэ ? Хань нь өөрийн гэсэн үр хүүхэдтэй бас болмоор л баймаар байна шүү дээ гэвэл Цасанболор эвгүйцэнгүй яраглаж :

– Харин л дээ …чамд минь асуудал байгаа юм биш биз? – Үгүй чиш… Надад ямар асуудал байвал гэж . Харин эмэгтэйчүүд та нар л асуудалтай байх даа – Хм . Яг ш дээ …ингээд чамтай юм ярьж болдоггүй ам муруйчих гээд байдаг юм зүгээр унтлаа унтлаа яршиг гээд буруу харан хэвтэхдээ Цасанболор ” хм ….бас намайг хүүхэдтэй болгож энэ хоосон,баталгаагүй амьдралдаа аргамжих санаатай юм байх даа гайгүй ч байнаа даа” Амьдралаа яая гэж байж бас нэг хүүхэд гарч ирэхээр тэжээж чадах ч юм шиг. Их юм санах юм даа чаавас гэсэн шүү юм бодсоор зүүрмэглэн унтаад өгөв. Жүрмэдсүх өнгөрүүлсэн амьдралаа болон хайр сэтгэлийн асуудал үүсгэсэн гурван бүсгүйгээ харьцуулан бодохоор үнэхээр голдоо ортол гомдмоор… Цаснаа хэдий сэтгэлээрээ ч бөөн мөнгөний шунал, хэрэгцээн дээр тулгуурласан өдөр өдрийнхөө амжиргаа идэж уухаа л бодно. Хүний урманд амьдрал,хайр сэтгэл ,бие биенээ гэсэн сэтгэлийн сайхан бүхнийг яринаа гонж…үргэлж энэ ч болохгүй байна,тэр ч болохгүй байна, тийм ч гутал, ийм ч цамц өмд, даашинз, охинд тийм ийм ч мөнгө хэрэгтэй гэж л ярина. Хүний хүүхэд ч охин хүүхэд арай ондоо байх гэж бодон өөриймсгөар охиныг нь хайрлаж байгаа бүхнээ зориулавч Уянга хүний урманд ганц удаа ч болтугай аав гэж өөрийг нь дуудааагүй. За яахав. Ядаж гэр орноо цэвэрлэж ,хувцас хунараа цэвэрхэн өмсөж ,шүүгээ саваа цэгцлэнэ гэж байхгүй тэгсэн хэрнээ ээж шиг ээ гоёж гангалах,мөнгө л ярьсан охин байв. Ер нь бол Жүрмэдсүх л энэ амьдралаа авч явахаас гадна гэрт орж эм гадаа гарч эр болж амьдарсаар өдий хүрчээ. Амьдрал нь үргэлжилдгээрээ үргэлжилсээр хоёр идэж хоосон хонохгүй явсаар нэг мэдэхэд охин Уянга нь 12 – р ангиа төгсөж бөөн зардал чирэгдэл ,хонхны баяр энэ тэр сольж өмсөх хоёр гурван ээлжийн хувцас ,будаг шунх, үс гэзгээ янзлуулах , төгсөлтийн дурсамжийн альбом гэх мэт зардал сая гаран төгрөг болох нь гээд Цасанболор Жүрмэдсүхээс нэхжээ. – Ханиа чи охиндоо санаа тавих хэрэгтэй шүү дээ. Би цалингаараа байр цахилгаан, кабель, сарын хоол хүнсээ аваад юм үлдсэнгүй гэвэл – Өө за за . Чи миний муу охиныг дагавар чинь болохоор бусдын хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд оруулах гэж мөнгө байхгүй гэж худлаа албаар ингэж хэрүүл өдөж намайг стрестүүлж байгаа юм байна тийм ээ? – За чи боль доо . Хүний бодоогүйг бодож санахгүйг яах гэж сануулж байдаг юм. Тийм л юм бол эртнээс чи охиндоо санаа тавих чинь яагаав! – За за ойлголоо. Чи ийм хөгийн дотуур тамиртай ш дээ. Эр хүн ч бол доо чааваас. – Цаснаа гуай харин та хоёр надад баярлаж явахын оронд дуртайдаа миний амьдралд орж ирж өчнөөн хоосолж холгож амьдарч ирээ биз дээ.

Одоо болтол ломбарднаас эцэг эхийнхээ үлдээсэн өвийг авч чадахгүй хүүг нь би төлөөд явж байна. Авахыг нь та хоёр авч өрийг нь би төлсөөр өдий хүрсэн биз дээ. Одоо хангалттай ! Больж үз! Хонхны баярынхаа зардлыг өөрсдөө зохицуул. – Өөр хөөрхий …за за . Чи ямар аймар тооцоотой залуу вэ! Бүгдийг нь буцаагаад төлчихнө гайгүй . Чи ч ёстой хөгийн амьтан юм даа. -Би чамд хөгийн эр хүн юм бол хөгийнгүй баян чинээлэг саятан , тэрбумтан нөхрөө олоод ав даа Цасанболор гуай. – Тэгье тэгье . Уянгаа! Хөөш! юмаа бэлд өнөөдрөөс эхлэн эднийхээс аяганы амсар зуухгүй. Бушуул ! Жүрмэдсүхийн хоёр нүдийг нулимс бүрхэн байж ядахдаа тагтан дээрээ гарч нэг янжуур зуун асаан уушиглан зогслоо .. Орцны хаалгаар Цасанболор Уянга хоёр ачаа тээшээ барин гарч ирээд хэзээ ч дуудчихсан юм дуудлагын такси бололтой жижиг тэргэнд суун одлоо. Жүрмэдэд бүр хэлэх үг ч олдсонгүй Энэ явдлаас хойш жил гаруйн дараа Жүрмэдсүхийн төрсөн өдрөөр Цасанболор гэнэт утсаар холбогдон уулзахаар болж цаг товлов. Хотын төвийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд мань хоёр уулзав. – Сайн уу? – Сайн – Төрсөн өдрийн мэнд хүргэе! гээд гартаа барьсан нэг жүүс ,шоколад хоёр өгөхөд нь – Өө яах нь вэ гэхдээ баярлалаа гээд авлаа. – Яажшуухан амьдарч байна даа? Жүрмэд ээ – Яахав дээ бусдын л адил . – Дахиад хүнтэй суугаа юу? – Тэгсэн. Манай хүн одоо хөл хүндтэй. – Хөөх! Баяр хүргэе! – Баярлалаа. Чи яажшуухан амьдарч байна даа ? Охин нь сайн уу? – Бас л урьдынх шиг ээ бусдын л адил. Охин сайн. – Чамайг ханьтай болсныг фейсээс чинь мэдсэн л дээ – Аан тийм үү? Тийм үү ч гэж дээ тийм л байх л даа . – Жүрмээ ..найз нь чамаас …уучлалт гуйх гэсэн юм. Намайг үнэхээр уучлаарай. Хэдийгээр чамтай эхнэр нөхөр гэж амьдарсан хоёр гурван жилд охин бид хоёр үнэхээр жаргалтай амьдарч байснаа хожуу ухаарлаа. Чамайгаа яасан ч их зовоодог байсан юм бэ дээ .. – Зүгээр дээ. Нэгэнт болоод өнгөрсөн амьдрал. Би чамайгаа уучилсан. Одоо ийм юм яриад яах вэ? Найз нь яарч байна. Хань минь төрсөн өдрийн оройн зоог бэлдээд хүлээж суугаа. Баяртай . Сайн сайхныг хүсье! гээд машиндаа суун холдон хөдөллөө. Машиныхаа толинд хальт Цасанболорыг харвал их л гундуухан яваа нь мэдэгдэж, уйтгартай,өрөвдөлтэй харагдаж байлаа. Жүрмэдсүх амьдралдаа анхны хайраа эс тооцвол хоёрын хоёр бүтэлгүй амьдрал тохуурхагдсан мэт хайраас шантран хайр гэдгийг үл ойлгон байсан хэдий ч бурхан тэнгэр харж үзсэн үү гэлтэй насны хайр,ханийг нь түүнтэй учруулснаар өнгөрсөн бүтэлгүй бүх хайраа бүр мөсөн мартахаар шийдэж тэдгээр хүүхнүүдийг уучилахаас гадна өөрийгөө ч уучилж чаджээ… Бодлоо чөлөөлж Жүрмэдсүх инээмсэглэн гэр рүүгээ яаран давхина. Гэрт нь хайртай халамжит хань нь тогоон чинээ гэдсэндээ удахгүй төрөх хоёр ихэр үртэй нь хамт төрсөн өдрийн баярын ширээ засаад инээмсэглэн хүлээж суугаа. Хүний амьдрал аа гэж таахын аргагүй шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!