Хүүхдийн хадгаламж нь эцэг эхчүүдийг болон хүүхдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах хамгийн шалгарсан аргуудын нэг юм. Хүүхдийн хадгаламжийн хувьд аль ч банкны хувьд бусад хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр байдгаараа онцлогтой. Мөн хамгийн урт хугацааны хадгаламжийн төрөл нь юм. Банкуудын хүүхдийн хадгаламжийн нийтлэг шинж нь 0-18 насны хүүхэд нээлгэх боломжтой ба бусад хадгаламж шигээ жил бүр сунгах шаардлагагүйгээр 18 нас хүртэлх хугацаагаар нэг удаа гэрээлж хийж болдгоороо онцлогтой. Мөн хүмүүсийн хувьд санхүүгийн ямар нэг гэнэтийн шаардлагын дагуу хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах тохиолдол их байдаг. Энэ хадгаламжийн төрөл нь урт хугацааны хадгаламж тул хүнд ямар ч санхүүгийн бэрхшээл тохиолдож болох учир гэрээ цуцалсан тохиолдолд бодогдох хүүг мөн давхар харьцуулж хадгаламж нээлгэх банкаа сонгох нь зүйтэй. Мэдээж урт хугацаар нээж байгаа тохиолдолд банкны найдвартай байдал нь хамгийн том шалгуур юм.
Манай улсын Топ 5 банк буюу системийн хэмжээний хамгийн том 5 банкны хүүхдийн хадгаламжийн хүүг харьцууллаа. Өнөөдөр буюу 2020 оны 5-р сарын 8-ны өдрийн байдлаар Хүүхдийн хадгаламжийн 1 жилийн хүү банкуудад дараах байдалтай байгаа ба мөн гэрээ цуцалсан тохиолдолд бодогдох хүүг бас тавьлаа.
- Хаан банк – 13% /Гэрээ цуцалсан тохиолдолд: 3,6%/
- Төрийн банк -13,6% /Гэрээ цуцалсан тохиолдолд: 3,6%/
- Голомт банк -13,3% /Гэрээ цуцалсан тохиолдолд: Сайт дээр мэдээлэл байхгүй/
- Хас банк -11,35% /Гэрээ цуцалсан тохиолдолд: 3,6%/
- Худалдаа хөгжлийн банк -13,4% /Гэрээ цуцалсан тохиолдолд: 2,4%/
Жишээ болгон Төрийн банкинд дөнгөж төрсөн хүүхэддээ 18 жилийн хугацаатай жилийн 13,6хувийн хүүтэй хүүхдийн хадгаламж 10мянган төгрөгөөр нээлгээд сар бүр 100 мянган төгрөг хийсэн тохиолдолд бодогдох тооцоолуурыг хүргэж байна. Энэ тохиолдолд таны хүүхэд 18 нас хүрэхдээ 62сая орчим төгрөгний хүү авч нийтдээ 83 сая 700 мянган төгрөгтэй болох нь байна.