ТОГООНЫ ХАРЫГ ХЯЛБАРХАН АРИЛГАХ

Айл бүрийн гал тогоонд дор хаяж нэг ширхэг доод тал нь түлэгдэж хар болсон тогоо, сав суулга байдаг. Гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн түгээмэл байдаг асуудлын нэг бол яах аргагүй энэ асуудал. Тогоо, сав суулганыхаа доод талыг хэчнээн үрээд ч арилахгүй байна уу. Аргагүй шүү дээ олон жилийн тос хуримтлагдсаар тийм болж бүр дагтаршсан байгаа. Тийм учир энгийн нэг аяга таваг угаагч шингэнээр зүлгээд тийм амархан арилах нь юу л бол. Харин таны гарын доорх гэрт байдаг материалаар чинь тогооны харыг хялбар үр дүнтэйгээр арилгах аргуудаас зааж өгье. 

  1. Кока кола 

Арилгах гэж байгаа сав чинь багахан хэмжээтэй бол том саванд колатайгаа хийж 15-20 минут буцалгаад гаргаж ирээд зүлгээд үзээрэй. Ямар ч аяга таваг угаагч шингэнээс хавь илүү байх болно. Мөн савны дотор тал өнгөр тогтсон бол колагаа хийж дээрх хугацаатай адил буцалгаад хэсэг байлгаж байгаад зүлгээрэй. 

  1. Уксус болон нимбэгний хүчил 

Уксус болон нимбэгний хүчлээс бүрдсэн уусмал бэлтгээд тогооны хар хэсгийг дүрж 3-4 цаг байлгасны дараа зүлгэх. Энэ арга нь мөн л санаснаас чинь хамаагүй илүү үр дүнгээ өгнө. Мөн 2 литр усанд 8 хоолны халбага уксус хийж уусмал үүсгээд дээрхийн адил хэрэглэж болно. Харин гараа хамгаалахын тулд бээлий өмсөхөө мартуузай. Тухайн уусмалаа тэр дор нь шууд хэрэглэн дуусгаж хүүхдээ эрсдээс хамгаалаарай.  

  1. Сода болон уксусны уусмал

4-5 литр усанд 10 халбага уксус, 100грамм сода хийж дээрээс нь хар болсон саваа хийгээд 40-60 минут буцалгана гаргаж ирсний дараа хүйтэн усаар зайлаад мөн хуурай содагаар зүлгээрэй. Хэрэв дотор талын түлэнхий харыг арилгах гэж байгаа бол саваа өөр саванд хийж буцалгах шаардлагүйгээр дотор нь хийгээд буцалгаара

 Дээрх шингэнүүд нь дагтаршилтын хэмжээ болон түлэнхий тогтоод удсан эсэхээс нь хамаарч үр дүнгээ өгөх ба зүгээр зүлгээд арилахгүй бол хутга ч юм уу ямар нэг иртэй металл зүйлээр хусаарай. Учир нь дагтаршилтын хэмжээ нь өмнөхөөс хамаагүй багассан байх ба багахан оролдоход салж унаж, арилахад бэлэн болсон байна. Мөн дээрх материалуудыг хольж өөр төрлийн уусмал ч бэлтгээд цэвэрлэх боломжтой ба эдгээр нь бүгд түлэнхий харыг арилгах үйлчилгээ нь өндөр бодисууд юм. Савны хар арилсан бол мөн дахиж тийм амархан өнгөр тогтохгүй, дээрх шингэнүүд нь өнгийг сэргээж гадна талд бага зэрэг нимгэн давхарга үүсгэж хамгаална. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!