“ТИЙМ АМЬДРАЛЫГ ЯАЖ ТЭВЧИЖ БАЙСАНАА ГАЙХАХ ЮМ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ТИЙМ АМЬДРАЛЫГ ЯАЖ ТЭВЧИЖ БАЙСАНАА ГАЙХАХ ЮМ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Бүх захидалууд өөрийн гэсэн утга учир ухаарал хайрладаг болохоор өөрийнхөө амьдралын сайхан болоод муухай дурсамжаас хуваалцхыг хүссэн юм. 8-р ангийн дэгэж дэрвэсэн охин хурдхан том болохыг мөрөөдөж зуны амралтаараа цайны газар ажилд орж билээ. Аав ээж минь юугаар ч дутааж байгаагүй ч багаасаа биеэ даасан юм юм хийж сурах хүсэлтэй охин байлаа. Зуны амралтаараа ажил хийж байгаад дэлдэн бор хүүтэй танилцаж байсан юм. Хүү ч гэж дээ надаас 5 насаар ах залуу байсан ккк. Жижиг биетэй болохоор үеийн хөвгүүн шиг л санагдаж байсансан. Нүдээрээ инээсэн хөөрхөн ааштай хайр татам ах байж билээ. Өдөр бүр ажил дээр ирж гэрлүү хүргэж өгсөөр байгаад цаг хугацаа ч хурдан өнгөрч нэг л мэдэхэд дасаж дуралсан байсан. Гэхдээ тэр минь намайг 10-р ангиа төгсөөд их сургуульд ортол хүлээсэн юм.

Оюутан болоод бэр гуйж анхны хүүхдээ төрүүлсэн юм. Хатан хаан шиг орд харшид хангалуун сайхан амьдарч байгаагүй ч байгаа амьдралдаа сэтгэл хангалуун үнэхээр аз жаргалтай амьдарч байсанаа тод санаж байна. Хоёр жилийн дараа ахин мамалаад өнөр өтгөн сайхан гэр бүл болсон юм. Гэрийн ажил, гадаах ажил, мөнгө олох ажил гээд бүгдийг яг нь ганц бие ээж юм шиг амжуулдаг байлаа. Өглөө 6 цагт босож галаа түлж өглөөний цай бэлдээл хүүхдүүдээ босгож хувцаслаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явна өглөө оройдоо таксинд явна, орой хүүхдүүдээ аваад гэртээ ороод хувцасаа ч тайлж амжилгүй махаа гаргаж, галаа түлэх… Энэ мэт эцэс төгсгөлгүй амьдралд нөхөр минь хань минь хаана байсан юм бол гэж асуумаар санагдах биз. Тэр ажил хийж байгаа нэрийдлээр аpxинд орж байсан. Долоо хоногийн 7 өдөр cогтуу байдаг байлаа.

Бурхан минь би тийм амьдралыг яаж тэвчиж байсанаа гайхдаг юм. Би багын л царай зүс сайтай бие хаа сайтай өндөр туранхай охин байсан. Намайг харсан нөхрийн танилууд бүгд л эхнэр чинь чамайг яаж тоосон юм бээ гэдэг тэнэг асуултаар булна. Ердөө энэ л аpxи уух шалтгаан нь байсан юм. Хүн намайг хөөрхөн сайхан гэж хэлхэд би баярлах биш айдаг байлаа. Чи тийм хөөрхөн хүүхэн үү гэж ирээд л гар ч хүрдэг боллоо. Би анх танилцсанаасаа хойш 10 жил өнгөрсөнөө анзаарсан юм. Гэр хороололд айлын байшин түрээслэж тарчигхан амьдарсаар л… Би ажил мэргэжилдээ сайн байсан болохоор миний кариер ч өсөхийн хэрээр нөхрийн маань хардалт тартагтаа тулж би эцсийн шийдвэрээ гаргасан юм. Нөхрөөсөө салахаар шийдэж салах тухайгаа хэлэхэд уйлж унжиж үxнэ хатна гэж намайг чадах гэж их тамласандаа. Хүүхдүүдийг минь толгойг нь эргүүлж миний эсрэг болгосон байсан.

Би магадгүй сайн ээж байгаагүй байх. Яагаад гэвэл амьдралын эрхээр хүүхдээ 3-4 сар хүрэх төдийд л ажил хийж үүр цайхаас эхлээд үдэш болтол ажиллаад хүүхдүүддээ бага цаг гаргадаг байсан байх. Энэ байдлыг минь сул тал болгон ашиглаж надаас миний хүүхдүүдийг аваад явсан байсан. Хүүхдүүдтэйгээ яриад ээж нь очоод авъя гэхээр очихгүй уулзахгүй гэдэг байлаа. Нялх амьтад юугаа мэдэхэвдээ аав нь тэгж хэлвэл ээж нь буцаад ирнэ гэдэг байсан байх. Хүүхдүүдээ хамт байхгүй болохоор надад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байсан. 7 давхарын цонхоор харах бүрдээ үсэрчихвэл энэ бүх шаналал минь үгүй болох боловуу гэж өөрөөсөө асуудаг байж билээ. Нөхөр маань хоёр сар ч хүрэлгүй бууж өгсөөн. Ирж хүүхдүүдээ ав гэсэн. Би хагартлаа баярлаж байсанаа санаж байна. Нөхрөөсөө салаад маш их зүйлийг ойлгож ухаарсанаа хэлэх хэрэгтэй байх.

Хэдийгээр би маш их амар амгаланг мэдэрч үнэхээр тайван айдас түгшүүргүй байсан ч тэр хүнийг тийм болгохгүй байж болох байсаныг ухаарсан юм. Би дэндүү тэнэг дэндүү зөөлөн байсан. Найз нөхөдтэйгөө уулзана гэхэд нь хэзээ ч хорьж байгаагүй. Шоудаад явж байхад нь хэзээ ч араас нь залгаж аашилж байгаагүй. Эмэгтэй хүн Нөхрөө ирж ав гэхэд нь тэрхэн үедээ уурласан ч ямар нэг шалтаг хэлхэд нь итгэчихдэг тийм л гэнэн тэнэг байсан. Бүх зүйл дууссаны дараа нөхөр маань надад чи л намайг эвдсэн гэхэд нь их гайхаж билээ. Чи намайг дэндүү давраасан дэндүү эрхлүүлсэн эр хүнийг чинь тэгэж даврааж болдоггүй юм байналээ. Хүн гэдэн амьтан чинь жаргал даадгүй зовлон даадаг юм гэж хэлсэн. Тэр үнэн байсан. Би өөрөө бүх зовлонг ганцаараа үүрээд тэрийгээ жаргалтай андуурсан байналээ ккк.

Гэхдээ бидний салалт маш зөв байсан гэдгийг бид мэддэг. Одоо хэн хэн маань сайн аав, сайн ээжийн үүргээ гүйцэлдүүлээд явж байгаа. Тусдаа амьдраад 6 жил болоод түрүү жил албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Хэн хэн маань ажил амьдрал нь амжилттай сайн явж байгаа хүүхдүүд маань над дээр байдаг ч хүссэн үедээ аавтайгаа хамт байдаг. Одоо аль аль нь шинэ амьдрал эхлүүлж байгаа. Ямар ч хэрүүл маргаангүй энгийн сайхан найз нөхөд шиг л харилцаатай болсондоо. Салалтыг хэзээ ч дэмжиж байгаагүй дэмжих ч үгүй гэхдээ зөв зам хаагуур байна түүгээр явах хэрэгтэйг ойлгосон. Таардаггүй зүйлийг тааруулж боломжгүйг ойлгосон. Хэт нуршсан бол уучлаарай. Анх удаа л захидал бичиж байгаа юм ккк. Миний амьдралд Цааш нь маш олон сонирхолтой сургамжтай үйл явдалууд их болсон шүү кк. Сахиусан тэнгэрүүдэд маань таалагдвал цааш нь бичнээ. Энэ хүртэл уншсанд мааш их баярлалаа та бүхэндээ сайхан бүхний дээдийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!