“ТИЙМЭЭ БИ НӨХРӨӨ ХУУРСАН МУУ ЭМЭГТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“ТИЙМЭЭ БИ НӨХРӨӨ ХУУРСАН МУУ ЭМЭГТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Салалт бол төгсгөл биш. Хэрэгтэй нэг нь заавал олж уншаасай гэсэндээ өөрт тохиолдсон зүйлээ зориглон бичихээр шийдлээ. Би гэдэг эмэгтэй эр нөхрөө хуурч явсан муу хүн. Гэхдээ энэ зүйл ганцхан удаа болсон. Нөхөр маань хол ажилладаг байлаа. Эмэгтэй хүнд ганцаардах, үнэхээр ганцаараа тэвчишгүй мэт үe хааяа гардаг. Яг л тэр үeд шинэхэн ажлын залуу санаа тавьж анхаардаг болов. Нөхөртөө хайртай ч гэсэн дэргэд хүн санаа тавихаар үнэхээр амьдрал амархан болдог байлаа. Ганцхан удаа тийм зүйл болсны дараа нөхөр маань намайг мэдсэн. Бид 2 хоёр хүүхэдтэй учраас тэр үнэхээр тэвчээртэй байж намайг уучилсан. Яг мэдсэн үeдээ мэдээж ихээр уурлаж, салж сарних тухай ярьж байсан. Миний буруу учраас би уучлал гуйж, хоёр хүүхдээ бодоочдээ гэж гуйдаг байлаа.

Тэр намайг биш хоёр хүүхдээ бодоод тэвчсэн. Хол байсан хэвээр л учраас цаг хугацаа хол зайнд өнгөрөхийн хирээр тэр явдал мартагдаж энгийн шахуу харилцаандаа орлоо. Би дахиж түүнийгээ хуурахгүй гэж үнэн сэтгэлээсээ бодсон байсан. Нэг л өдөр тэсэн ядан хүлээсэн өдөр ирж нөхөр маань гэртээ ирлээ. Хүүхдүүд минь баярлаж би ч догдолж, тэр минь хүүхдүүдээ харан нүд нь гэрэлтэж үнэхээр аз жаргалтай агшин байсан. Гэвч, намайг тэврээд гэнэт л өөр болсон. Үнсээчгүй. Харих замдаа удаан уулзаагүй найзууд шиг л гэр бүл найз нөхдөө ярьж явсансан. Харин хүүхдүүдээ өвөр дээрээ суулгаад элдвийг асууж, үнсэж үнгэж инээж хөөрөөд жаргалтай байсан. Намайг үнсэхээрээ л царай нь хувьсхийж, хамт унтахаар унтаж чадахгүй тийчлэн нэг л болж өгөхгүй бухимдаад байсан.

Уусан үeдээ л надтай унтана. Ажилд явуулахгүй, гар гэж шаардана, байнга залгана, утас байнга шалгана, өмсөх хувцсыг маань ч заана, байнгын хэрүүл, хардалт, үл итгэлцэл. Энэ бүгд чухал биш ээ. Чухал нь хүүхдүүд маань энэ бүхэнд дэргэд байж, бүгдийг харж, бүгдийг мэдэрч байсныг тэр үeдээ мартсан байлаа. Гэр бүл маань аз жаргалгүй болж, хүүхдүүд инээхээ больж, аав ээжээсээ илүү эмээ өвөөдөө хайртай болов. Үгэнд орохгүй, өөдөөс үл тоомсорлон ярьдаг болов. Бид хоёрын биe биeтэйгээ харьцаж буй харьцаанаас хоёр үр минь аав ээжийгээ үл хүндэтгэх ёстой гэсэн ойлголтыг авчээ. Аав нь ээжийг нь хайраа гэхэд хүүхэд ээжийг хайр гэдэг юм байна гэж ойлгодогтой яг ижил. Тэгээд ингээд өгөөрэй, үгүй чадахгүй өөрөө, чи арчаагүй, чи завxай, чи өөрийгөө л боддог гэх мэтээс хүүхдүүд муу зүйлс сурч байлаа.

-Аавдаа удирдлага аваад өг өө. -Үгүй ээ та өөрөө! залхуу! гэж хэлсэн тэр өдрөөс ингэж амьдарч болохгүй юм байнаа гэдгийг гэнэт ухаарч, бид хоёр удаан ярилцсан. Тэр намайг харах үнсэхдээ өөр хүнд үнсүүлсэн, тэврэх болгондоо өөр эрд тэврүүлсэн, унтах болгондоо энэ нүцгэн биeэрээ өөр эртэй хэвтэж байсан гэж бодохоор үнэхээр тэвчишгүй байгаагаа, хол байхад дэргэд биш болохоор мартаж чадах мэт бодож, бараг мартсан байснаа тайлбарласан. Хоёр хүүхдээ бодоод л хамт байнаа гэж бид 2 хоёуулаа бодсон нь буруу байлаа. Үр хүүхэддээ үнэхээр санаа зовж, аз жаргалтай орчин, уур амьсгалд өсгөхийг хүсвэл өөр тийм уур амьсгалыг өөрөөр бий болгох хэрэгтэй юм билээ. Цэг тавьж байж томоор эхэлдэг.

Одоо бид хоёр салсан, хоёулаа тусдаа гэр бүлтэй, хуучин нөхөр маань үнэхээр сайн хүнтэй суусан. Хоёр хүүхдэд маань өөрийн хүүхэд шиг хайртай. Хүүхдүүд над дээр үлдсэн ч тэр хоёр байнга харж өгдөг, тэднийд ч, гэртээ ч байх дуртай. Би ч сайн хүнтэй суусан. Дахин эхэлсэн амьдралууд минь ямар ч хууралт, ямар ч сэвгүй учраас гэр дотор аз жаргалтай уур амьсгалтай, хүүхдүүд минь ухаантай, уур уцааргүй, аз жаргалтай өсөж хүмүүжцгээж байна. Сэв суусан сэтгэлээр сайхан ирээдүйг үргэлжлүүлнэ гэж байдаггүй юм билээ. Хоосон итгэсэн хугацаандаа аз жаргалыг өгч чадах хүнээ өнгөрөөгөөд явуулах вий. Бас ирээдүйн хөөрхөн үрс аав ээжийхээ ухаалаг, мундаг гэж ташаа бодсон хэрэггүй тэвчээрээс болж гунигт орчинд өсч торнихвий гэж эгч нь бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!