“ТАНИХГҮЙ АХЫГ ААВАА ГЭЖ ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН…”

“ТАНИХГҮЙ АХЫГ ААВАА ГЭЖ ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Хүүхэдтэй хүн бүр энэ захиаг уншаасай гэж хүсэж байна. Би 22 настай айлын ганц охин. Ээж минь залуудаа намайг төрүүлээд удалгүй ааваас маань салж хөөрхий ээж минь залуу насны сайхныг мэдрэх ч завгүй миний төлөө л зүтгэсэн.

Өдөр хоног өнгөрсөөр би танихгүй ахыг аав гэж дуудах ёстой боллоо. Эхэндээ бүх зүйл гоё байсан ч цаг хугацаа өнгөрөх хэрээр би ээжийгээ харамлаж эхэлсэн. Хойд аав минь надад сайн хандаж хүссэн зүйлийг минь авч өгдөг ч гэсэн цаанаа л хөндий, хүйтэн мэдрэмж.

Хичнээн хүссэн бүхнийг нь авч өгсөн ч хүүхдэд хайр халамж л хэрэгтэй шүү дээ. Хамаатны ах нар охидуудаа эрхлүүлэхэд, үнсэхэд би атаархаж ганц удаа ч болов аавдаа үнсүүлж үзэх юмсан, эрхэлж үзэх юмсан гэж дотроо атаархаж гуниглан суудаг байсан.

Ухаан суугаад том болохын хэрээр хойд аавтайгаа үзэл бодол зөрчилддөг боллоо тэгэх болгонд хөөрхий ээж минь л дунд нь зовно. Удалгүй ээж маань уурлахдаа надад хатуу үг хэлдэг болсон.

Эцэгрүүгээ яв, хүний амьдралд лай боллоо, чамаас болж би ингэж зовж байна, алцганаж ангалзахаас өөр юм чадахгүй, г*чий, нoвш, үxвэл таарна гэх мэт аймшигтай үгнүүдийг урсгадаг болсон. Одоо ч гэсэн хэлдэг.

Хэлсэн үгнүүдэд нь гомдоод сэтгэл минь хутгаар сийчүүлсэн мэт болж нээрээ би л үxээд өгвөл амьдрал нь сайхан болох юм болов уу гэж бодоод aмиa xopлox гэж оролдсон боловч ээж минь ганцаараа зовох байхдаа гэж бодоод үxэж чадаагүй.

Надад уурлах, гомдох, өвдөх ёс байхгүй. Алдсан бүхнийг минь үxмээр санагдтал хараадаг хэрнээ гаргасан амжилтыг минь хэзээ ч магтдаггүй. Тэгсэн ч би ээждээ маш их хайртай.

Би гэрээсээ гарч болохгүй, сургууль дээрээ удаж болохгүй, хичээлээс гадуурх сургуулийн арга хэмжээнд оролцож болохгүй, ажил хийж болохгүй. Найзуудтайгаа ч уулзаж болохгүй, дуртай урлагаараа хичээллэж болохгүй би ер нь ээжийн зөвшөөрөлгүй юу ч хийж болохгүй.

Тэгсэн хэрнээ намайг бусадтай харьцуулдаг. Би 22 настай хэрнээ найзуудтайгаа нэг ч удаа хамт хонож үзээгүй, орой 9 цагаас хойш гарж үзээгүй үргэлж ээжийн сайн охин байхыг л хичээж ирсэн.

Гэвч ээж маань үргэлж намайг амиа хичээсэн, хүнийг хайрладаггүй амьтан гэдэг. Гэсэн ч би ээждээ хайртай. Би одоо биеэ дааж ажил хийж, ганцаараа амьдарч, үеийнхнээсээ суралцаж хөгжмөөр байна.

Гэвч ээж минь намайг дэргэдээсээ холдуулдаггүй хэвээр. Энэ бүхэн хэзээ миний хүссэнээр болох бол доо. Хэзээ би өөрийн дураар байж болох бол? Хэдэн нас хүрвэл энэ бүхэн өөрчлөгдөх бол?

Яавал намайг сонсох бол? Би үxээд өгвөл үнэхээр сайхан амьдрах болов уу? Энэ бүгдээс юуг хэлэх гэсэн бэ гэхээр хүүхдээ загнаж болноо, гэхдээ яаж ч уурлаж, бухимдаж байсан ч гэсэн хүүхдээ гомдоохоор, хэцүү байдалд оруулах, үxмээр санагдтал нь хатуу үг хэзээ ч битгий хэлээрэй.

Хүүхэддээ ганц ч болов итгэ, биеэ даах боломж олго. Хэдий та төрүүлсэн ч гэсэн хувь хүний орон зайг үлдээх хэрэгтэй. Үргэлж хүүхдээ сонсож, ярилцаж, ойлгож байгаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!