ТАВХАЙН ДАХЬ ЦЭГҮҮД ДЭЭРЭЭ ДАРЖ БИЕЭ ЭМЧИЛЦГЭЭЕ

Хөлийн ул болон хуруунуудад хүний бие организмийн дийлэнх чухал судас, мэдэрлийн цэгүүд байдаг бөгөөд энэ талаар эртнээс анагаах ухаанд эмчилгээний төрлөөр ашиглаж ирсэн бөгөөд хөлөндөө иллэг, массаж хийх маягаар зарим төрлийн өвчин эмгэгүүдийг анагааж илааршуулж ирсэн байдаг. Энэ талаар олон хүн мэддэг ч хаана нь аль хэсэг нь дарвал ямар үр дүн гарахыг төдийлөн мэддэггүй тул дараах мэдээллийг хүргэж байна. Дараах цэгүүд дээрээ дарж иллэг хийн өөрийгөө ямар нэг эмгүйгээр өөрөөр нь эмчлээрэй.   

Сэтгэл хямралыг анагаахад

Хөлийн хуруунуудын дээд хэсгээс нь үзүүр хүртэл нь татаж иллэг хийснээр сиротонин буюу стрессээс ангижруулагч аз жаргалын гормон ялгарах болно. 

Хуян хөөрөхөд

Энэ цэг дээр иллэг хийж өгснөөр хөдөлгөөнгүй байдлаас үүсэж бий болсон хуянг тараахад туслана. 

Астам 

Энэ цэг дээр иллэг хийж өгснөөр амьсгалын системийн үйл ажиллагааг дэмжиж сайжруулна. 

Хамрын ханиад тусахад

Хөлийн эрхий хуруун дээрээ иллэг хийж өгснөөр хамар хамрийн битүү арилан онгойж ханиадны тавгүй байдал бага ч болов дээрдэнэ. 

Даралт ихсэх үед

Энэ цэг дээр иллэг хийж өгснөөр цусны эргэлт тогтворжиж даралт хэвийн болоход эерэгээр нөлөөлнө. 

Дотор муухай оргих үед

Дотор чинь муухай оргиж огиудас хүрсэн тохиолдолд энэ цэг дээр иллэг хийвэл хэвийн болох болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!