“СӨРЖ УРГАСАН ЦЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“СӨРЖ УРГАСАН ЦЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Ингээд нутгийн сайхан сэтгэлт ах дүүс хот орох зардал хэдэн сар идэх хоол хүнс засаг дарга хотод байдаг дүүгээрээ дамжуулан энэ компианд ажилд оруулж өгөөд дүүгийндээ хэсэг байлгах болжээ. 15 настай жаахан охин ажилтай болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж эхний цалингаараа юу авах хэдийг нь цааш хийх цаашдаа юу хийхээ нарийн төлөвлөн өглөө бүрийг, үдэш бүрийг сэтгэл хангалуун доглон угтдаг байлаа. Түүнд өглөө ийм таатай, үдэш ийм сэтгэл амар үе хэзээ ч байгаагүй билээ. Ингээд жил ажиллаад цалингийн зээл авч хашаа байшин аваад өвөө эмээгээ авч амьдарч байгаа нь энэ. Анирлан эцэг эхийн хайр халамж гэж юу байдгийг мэдэрч өсөөгүй ч бусдыг хайрлах хүндлэх сэтгэл хүн чанар гэр бүл гэдэг хүнд хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг сайн мэддэг тул нутгийн хоёр буурайг төрсөн үрээс нь өөрцгүй хайрлан халамжилж өөртөө эцэг эхийн, өрөөлд үр хүүхдийн аз жаргалыг мэдрүүлж гэр бүл элэг бүтэн амьдралыг сэтгэл зүрхээрээ бий болгоод зогсохгүй дахин нэг хайр зүрхэндээ нууцхан цэцэглүүлээд түүнийхээ төлөө ариун цагаан сэтгэл, хичээнгүй дайчин зангаараа тэмүүлж яваа шударга бүсгүй. Өөрийн хариуцсан талбай, ариун цэврийн өрөөг цэвэрлэж дуусаад компаниний доод давхарт байрлах кофе шопд орж аяга кофе уунгаа дамжааныхаа даалгавар хийх бодолтой кофе захиалан тэкний дэргэд зогсож байтал

Өнөөх залуу мөн л компьютерээ тэвэрсээр кофе уухаар орж ирэв. Анирлан анх удаа л түүнтэй ингэж хоёулханаа таарч байгаа нь энэ. Анирлан баярлан олдсон боломж алдаж болдоггүй юм шүү гэж өөртөө хэлээд зориг гарган мэндлэв. – Сайн байна уу? Өдрийн мэнд – Сайн сайн уу? Өдрийн мэнд гэж мэндлээд залуу ширээнд очиж суув. Анирлан зэргэлдээх ширээнд сууж компьютерээ асаагаад би заавал гадаад харилцааны ажилтан болж энэ хүний удирдлаган доор ажиллаад өдөр бүр дэргэдээс нь харах болно “би чадна” гэж өөртөө хэлж суулаа. Анирлангийн ажилладаг компани дотоодын нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын олон оронд бүтээгдэхүүнээ экспортолпог ажилчид олонтой том компани тул хайртай залуу нь түүнийг анзаардаггүй биз. Арван гурван давхар оффисд Анирлан нэг давхарт үүдний хэсгийг цэвэрлэх бөгөөд түүнийг орж гархад нь л хардаг бөгөөд энэ компианд олон жил ажиллаж байгаа үүдний харуул ахаас ганц бие их сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зантай, гадаад харилцааны хэлтэст ахлах хийдэг гэсэн мэдээлэл аваад англи хэл, компьютер сурч гадаад харилцааны ажилтан болох том зорилго тавиад хэдхэн сар болж байгаа ч хэн хүний хийгээд байдаггүй орчуулга хийж компьютерийн хэд хэдэн программ дээр ажиллаж сурчээ. Ажил гайгүй байсан тул эртхэн гарч дамжааруугаа явах замдаа дэлгүүр орж өөртөө хувцас аваад үсчин орж үсээ угаалгаж хэзээ ч гоёж гангарч байгаагүйгээрээ гоёод яг л хайртай залуутайгаа болзоонд явж хамт суугаад кофе уусан юм шиг доглон алхаж байлаа.

Үүнээс хойш гурван сарын дараа Анирлан дадлагат гарч компани дээрээ хүсэн хүлээсэн гадаад харилцааны албандаа сар дадлага хийх болов. Тэр өнөөх мөрөөдлийн өндөр өсгийтөө өмсөж хумсаа будуулаад үсээ сул тавьж ороосон байлаа. Мэдээж дадлагын оюутан хамгийн түрүүн даргатай уулзах ёстой тул тэр цахилгаан шатанд орж 8 гэсэн тоон дээр дарж байхдаа өөртөө итгэж ядан энэ арай зүүд биш байгаа даа. Арай нөгөө л хөдөөний бор охин хэвээрээ байх вий дээ сэрэхэд хэн нэг айлын хотны захад байвал яана гэсэн айдас төрж хөөрхөн төрхөө дахин дахин толинд харсаар 8 давхарт гарч ирэв. Тэр хэзээ ч нэг давхраас дээшээ гарч үзээгүй тул үлгэрийн ч юм шиг , кино ч юм шиг орчинд гайхах баярлах зэрэгцэн орчин тойрон болоод зөрж өнгөрөх хүмүүсийг ажиглан даргынхаа өрөө рүү алхаж байв. Өрөөний үүдэнд ирээд намайг таних болов уу намайг анзаарч харах боловуу гэсэн битүүхэн айдастай хаалга тогшив. – За ороорой гэж залуухан даргын дуу гархад Анирлан хувцсаа засаж янзлаад инээмсэглэн орж мэнд мэдэв. – Сайн сайн байна уу? Нөгөө дадлагын оюутан уу? – Тийм ээ – Чамайг нэг л харж байсан юм шиг байх чинь хоёулаа танилууд бил үү гэж залуу инээмсэглэв. – Анирлан баярлан би энэ компанид ажилладаг.

Гэхэд залуу суудлаа засан – Өө тиймүү хаана аль хэлтэст билээ. – Би үүдэнд хүлээн авахын үйлчлэгч хийдэг. – Тиймүү тэгээд ажлынхаа хажуугаар сураад мундаг юмаа. Манай компаний нүүр царай болсон чухал хэсэгт ажилладаг юм байна ш дээ ёстой мундаг л гэж хэлэхээс өөр гоё олдохгүйнээ гэж инээмсэглэв. Анирлан түүнтэй ийм удаан ярилцаж байгаадаа төдийгүй. Түүнээс хэзээ ч хэнээс сонсож байгаагүй магтаал сонссондоо баярлан тэнгэрт байгаа ээж, өвөө, эмээгийн минь буян тавхан настайгаасаа хичээж зүтгэсэн тэвчээрийн минь шагнал байх даа хэмээн бодож зогсов. – Залуу дахин инээмсэглэж за энэ мундаг охинд чинь ямар ажил даалгадаг юм билээ гэж Анирланруу харж нарийн бичиг маань амралттай байгаа. Миний нарийн бичиг хийх үү, үгүй гэвэл манайх нэг төсөл дээр ажиллаж байгаа тэр багт орох юмуу? Анирлан яаран нарийн бичиг хийе гэж хариулаад боломжийн үзүүрээс атгаад авлаа. Хичээж чадвал цааш юу болохыг хэн ч таашгүй. Ийм даруухан энгийн хүн гэж бодоогүй юм байна шүү хэмээн баярлан зогсож байв. Тэрээр компанынх нь зүгээс дадлагын хугацаанд чөлөө олгосон тул зүгээр суулгүй орчуулгын ажил хийж цалингийн зээл болоод өвөө эмээгийнхээ цайны сүү хэрэгтэй эм тариаг нь залгаж байлаа.

Анирлан аливаа зүйлд алдаа гаргаж хүний итгэл алдах дургүй багаасаа хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж төгс хийх дуртай тул янз бүрийн орчуулга, компьютер дээр хийх ажил тасрахгүй байлаа. Бүр ажилд авах санал хэд хэдэн газраас авсан ч зүрх сэтгэл мөрөөдлөө даган татгалзжээ. Нэг сар унтаад сэрсэн мэт хурдан дуусч дадлагын сүүлийн өдөр болжээ. Анирланг өглөө ажилдаа ирэхэд ширээн дээр нь гайхалтай мундаг хамтрагч минь цаг хугацаа яасан хурдан юм бэ? жижигхэн биендээ баймгүй мундаг дайчин чадвартай чамтай ажиллах сүүлийн өдөр болжээ. Өнөөдөр би гадуур ажилтай тул чи амарч болно. Орой уулзы гэсэн зурвастай кино үзэх тасалбар байлаа. Энэ бол түүний анхны болзоо хэзээ ч хэнээс ч ийм санал авч байгаагүй. Тэрээр онцгой байхыг хүсэж үсний өнгө, нүүр будалт зэрэгтээ өөрчлөлт хийж өдөржин догдолсны эцэст хүсэн хүлээсэн болзоондоо очиж хайртай залуугаа гайхшруулж чаджээ. Эмэгтэй хүнийг төдийлөн ойшоож хараад байдаггүй. Түшиг эмэгтэй хүний эрхэмсэг нандин төрхийг Анирлангаас л анх удаа харж, кино үзэж гараад хоолонд ордог юм билүү хэмээн бодолхийлэн сууж байлаа. Үеийн хүүхдүүд нь сурч ээж ааваасаа дэмжлэг авч байхад хэзээний том хүн шиг бие даасан, ажилдаа чадварлаг дайчин занг нь л үнэлэж өнөөдрийн кино үзэх цаг хүртэл жаахан хүүхэд л гэж хардаг байсан тэр жаахан охин хажууд нь үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж Түшигийн бодлыг үймрүүлж суулаа.

Залуусын болзоо хэн хэнд нь төсөөлөөгүй сайхан болж Түшиг Анирланг хүргэж өгөөд тэдний анхны болзоо төгсөв. Тэр өдрөөс хойш бие биерүүгээ тэмүүлсэн залуус орой бүр хоолонд орж хотын төвөөр зугаалан бие биедээ уусан нэгдэж байлаа. Хавар зун ээлжлэн өнгөрч намрын нэгэн өглөө Түшиг Анирланг авахаар гэрт нь ирэхдээ өвөө эмээд нь цайны сүү, чихэр жимс, амин дэм зэргийг өгөөд Анирлангийн өрөөнд орж – Хайраа бэлэг – Юу вэ? Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр билүү? – Тиймээ миний хайрын баярын өдөр бэлгээ задлаад үз дээ. – Пөөх яасан гоё хувцас бэ? гэхдээ оффис хувцас байна. Хайраа би хэзээ хаана өмсөх юм бэ? – Өнөөдөр ажилдаа өмсөө өнөөдрөөс эхлээд та Түшиг миний нарийн бичиг болсон. – Тиймүү хайраа баярлалаа. Жинхэнэ тэмдэглэх ёстой баяр юм байна даа. Энэ ч бас гоё хувцас шүү чамтай минь учруулж өгсөн. Энэ л хувцсыг өмсөж өдөр бүр чамайгаа хардаг байлаа ш дээ хэмээн ажлын хувцсаа эвхэж орон дээрээ тавиад ажилдаа гарав. Он цаг өнгөрч Анирлан үүдний үйлчлэгчээс эхлээд нарийн бичиг, хэлтэсийн дарга хүртэл амжилттай ажиллаж чаджээ. Харин хувийн амьдралын хувьд тэр одоо анхны үрээ хүлээн өөрийн бага насны хар дарсан зүүд шиг амьдралыг сангалзан хиргүй ариун хайраар олж авсан гэр бүлээ насан туршдаа эрүүл энх элэг бүтэн байлгах сайн ээж халамжит хань байх тал дээрээ анхааран гэртээ сууж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!