СҮҮЛЧИЙН БУУН ДУУ

Тэд бие биенээ олон хоног тандлаа. Нэг нь зугтаж нєгєє нь мєрдєнє. Гэвч нэг л єдєр тэд халз мєргєлдсєн юм. “Өст хvн єлийн даваан дээр” гэгчээр Жиглигийн давааны хяр дээр vхэх сэхэхийн тулаан болох шахлаа. Хэсгийн тєлєєлєгч буутай, оргодол юу ч vгvй, тэгээд олон хоног єлєн зєлєн явсан болохоор нэгэнт тамирдсан байлаа. Тэр ингэж баригдсан юм. Тэд буцаад унаандаа хvрэхэд бvтэн єдєр явган явж, Хорьдол сарьдагийн тайгаас буух байв. Оргодолд асрамж их хэрэгтэй байлаа. Эдний хооронд ямар ч єс хонзон байсангvй, бие биенээ огт танихгvй. Нэг нь оргосон, нєгєє нь баривчлах vvрэгтэй байлаа. Хэсгийн тєлєєлєгч машинаа нєхєддєє vлдээн: – Та нар эндээ байж бай. Би нутгийн хvн байна газар нутгаа мэднэ. Хэд ч хонож мэднэ, хvлээж л бай” гээд гарсан нь энэ ажээ. Идэж уух, бvх л юмаа оргодолд єгчээ. Тэр хоёрын хооронд товчхон яриа єрнєлєє.  -Суллагдахад хэдий хэр хугацаа vлдэв дээ? -За даа. Уг нь гавихгvй, ганцхан жил. -Тоогvй юм болж дээ. Ядаж ганцхан сар ч гэсэн тэссэн бол…? -Гvжирдлэг гэдэг айхтар юм. Шоронд нэг хоригдол бусдадаа хорлогдсон юм. Тэгээд над руу бvгдийг чихдэг байгаа. Байцаагч албан тушаалаараа далимдуулан олон сар зовоолоо. Зодлоо, нvдлээ, элдвээр сvрдvvллээ. Жинхэнэ алуурчин, гарт нь юм атгуулсан гэж хоригдлууд яриад байгаа юм. Тэр урьд нь их том хэрэгт холбогдож ирсэн ч цаана нь том хамгаалалт байгаа учир бага ял авсан юм. Тэгээд даан ч тэссэнгvй оргочихсон юм.  -Vнэн юм vнэнээрээ гарна, хэсэг тэсчихгvй дээ? -Гурав хоног хоол ундаа хасуулаад ирэхээр бараг хvчээр, хэргээ худлаа ч гэсэн хvлээмээр санагддаг юм билээ.

Оргодол хэсэг зуур бодлогошрон “Залуу насны цайлган сэтгэл сайхан ч юмаа” гэж амандаа бvдэгхэн гvвтнэв. Хэдэн цаг явсны дараа тэд аргагvй л ядран амарцгаалаа. Тэгээд цааш хєдєллєє. Хэсгийн тєлєєлєгч эвгvй гишгэснээс хальтиран уулын уруу унаж, удтал єнхрєєд хаданд тээглэн зогслоо. Оргодол тvvн рvv ойртон очвол тэр аль хэдийн ухаан алдсан байлаа. “Одоо яах вэ?” гэж, бодол болж зогсохдоо хvн чанар нь дийлж, тvvнийг аврахаар шийдлээ. Хугарсан хєлєнд нь “модон чиг”тавин янгинатал боолоо. Хэсгийн тєлєєлєгч ухаан орж бvхнийг мэдээд єєрєє оргодлын мэдэлд орсноо мэдлээ. Гэвч тэр хоёр бие биенээ хардах юмгvй болсныг ухаарлаа. Тэр хоёр ёстой л бие биенийхээ дэмэнд урагшилж байлаа. Vзvvр тєгсгєл нь мэдэгдэхгvй эл балар ширэнгээс нэг л гараад авбал дvлий дvмбэ оргисон хар тайгын vхэл ацагласан ширэнгээс тавигдаж чєлєєтэй болох байлаа. Оргодол тvvнийг vvрэн алхам алхамаар урагшилна. Тєлєєлєгч залуугийн бие илт доройтож, оргодлын сэтгэлийг зовоох боловч атгаг мууг євєрлєн догширсон зангаа гаргахыг даан ч нэг хvссэнгvй. Энэ балар битvv ширэнгэнд энэ шавилхан залууг нидэрчихээд зам мєрєє хєєж одвоос тvvний хэрэг боловч, хvний итгэлийг дааж чадах хvмvvн араншин байгаагаа алхам тутамдаа ухааран бас ч гэж єєртєє баярлаж явлаа. Хэсгийн тєлєєлєгч нойр нь хvрч байгаа гэж тоймгvй. Юу юугvй унтаад єгмєєр байвч дагуулан яваа хvнээ “оргочихвий” гэсэн хардлага сэтгэлийг нь орооно. Гэхдээ: “Ухаан алдаад байхад яагаа ч vгvй шvv дээ” гэсэн бодол тvvнийг тайшрууллаа.

Тэр хоёр амьсгаадан байж ганц нэг vг сольцгоолоо. -Та аль нутгийн хvн бэ?  -Би Євєрхангай аймгийн Єлзийт сумын хvн.  -Нэг нутгийн улс байна.  -Хэний хvvхэд вэ? -Эцгээ мэдэхгvй, хоноцын хvvхэд л гэдэг. Ээжийг маань Цэвэлмаа гэдэг. -Юу хийдэг байсан юм бэ? -Арьтелд оёдолчин байсан. Дараа нь олон жил Арьс ши рний vйлдвэрт ажилласан даа. Тэд нэг хэсэг таг чиг боллоо. Орогдлын царай хувхай цайсан байв. Тэр гунигтайгаар толгой сэгсэрснээ хvндээр санаа алдлаа. Хєєрхий Цэвэлмаа минь. Би л танхай нэгэн байсан болохоор орхиод явчихсан юм. Хувь заяа гэж сонин юм. Аав, хvv хоёр ийм эвгvй байдалд уулздаг байжээ””гэж дотроо бодон шаналж байв. Хэсгийн тєлєєлєгчийн дуу тvvнийг бодлоос нь салгалаа.  Олон жил хоноцын хvvхэд гэж хэлэгдэж явлаа. Цэрэгт байхад ганцаараа л Цэвэлмаагийн Батмєнх гэдэгсэн. Энэ vг оргодлын зvрхийг зvvгээр шивэх шиг болов. Тэр юу ч дуугаралгvй хvч орсон уу, залууг сэвхийтэл єргєєд цааш удтал алхаллаа. Батмєнх хэсэг зуур зvvрмэглээд авчээ. Оргодол тvvнийг ємсєж явсан хvрмээрээ хучаад арилаад єгсєн байв.  -“Ингэж л нэг цусдах гээд байжээ би” хэмээн уулга алдан эзэнгvй балар ширэнгийг нvдээрээ эрэлхийлэн нэгжээд, єрєєсєн хєлєє хєндєн дуу алдан ёолсоор босов. Гэтэл оргодол ширэнгэ дундаас гарч ирэн дэргэд нь тулж ирэнгээ: -Газар vзээд ирлээ. Би удахгvй эндээс гарна. Одоохон энvvхэн зvvн урд гэнгээ яах ийхийн завгvй тvvнийг сугадан ганц ч vг дуугарахгvй алхчихав. Хоригдол дуу шуу орж, нэг л хєнгєн шингэн болсонд Батмєнх ихэд гайхаж байлаа. Яриа єдєн: -“Би таныг тавиад туучихлаа л гэж бодлоо шvv” хэмээн єєрийнхєє бодлыг цагааруулан хэлбэл:

-Арай ч эзгvй хєвчийн хормойд нэгийгээ гээчих эр бишээ би. “Унаж яваад морио” гэдэг биз дээ гээд нэг их том хєхрєв. Тvvний нvднээс нулимс асгарч байхыг хараад Батмєнх их гайхлаа. Тэр дэгэлзэж гэгэлзээд нэг л хачин болчихсон байлаа. Тэд балар ширэнгэнээс наран жаргаж байхад сая нэг юм захдаж, их уулын нvцгэн бэлтэй золгов. Оргодол єєрийн эрхгvй сэтгэл нь дэвэлзэн, хамрынхаа самсааг сартайлган хvvгтэл амьсгаа авснаа: -За харж байгаа биз, гараад ирэх нь энэ дээ. “Одоо ч хоёулаа алзахгvй” хэмээн баясахуйд яг тvvнийг хvлээж байсан юм шиг мухар жалганы амнаас УАЗ-469 суудлын машин тэднийг амдан наашиллаа. Машинаас хvмvvс буун тэднийг чиглэн гvйлдлээ. Орогдлын нvдэнд юуны тvрvvн шоронгийн даргын заналхийлсэн зэвvvн харц илт мэдрэгдэн бие нь жихvvцлээ. Барьцгvй хорвоогийн эзэнгvй эл орчлонд эр биеийн итгэл гэдэг хээр єнжихгvй, хар цагааны дэнс сулдаа гээгдэх тєдий хvмvvн заяа гэдэг даанч хєєрхий. Оргодол Батмєнхийг газарт эвтэйхэн гэгч нь буулгаж, буугий нь суга татан аваад “мухардмал гашуун тавилангаасаа ангижиръя” гэсэн шиг vг сvггvй бэл даган харайлгалаа. Дvлий дvмбэ оргисон их уулсын хормойг цочоосон буун дуу, оргодлын сvvлчийн гэгээн мєрийг баллан цуурай хадааж энэтэй хєхрєх “Цочирын хяруу” алслуулан авч одов. Машин хэдхэн гялалзаад оргодлын сєхєрсєн эрэг рvv тулж ирэв.  -“Энэ хvн амьдрах ёстой. Амийг нь хурдан авраач” гэсэн харуусал цєхрєлдєє шаналсан Батмєнхийн бахардсан дууны харгуйд, чанх дээр эргэлдэн нисэх хон хэрээний гуаглахаас єєрийг олж сонссонгvй. Оргодол арай амь тавиагvй, цусандаа хутгалдан хэвтэж байв.  -“Та даан ч яав даа гээд” тvvний дээрээс Батмєнхийг тонгойн хэлэх зуур оргодол сvvлчийн хvчээ шавхан байж: – “Би чиний тєрсєн аав чинь шvv дээ” гээд амьсгаа хураалаа. Батмєнх хугархай хєлєє ч vл тоон босон харайж – “Ямар хатуу хорвоо вэ?” даан ч яав даа гээд орь дуу тавин хєсєр ойчлоо. Их уулсын сvvдэр бэл хєндийд хvvшлэн бууж, нойрмог цагаан манан газрын цээжийг дэлгэсэн нам гvмхэн уйтайхан vдэш болж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!