“СЭТГЭЛ Л СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨНӨ…” БОЛСОН ЯВДАЛ

“СЭТГЭЛ Л СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨНӨ…” БОЛСОН ЯВДАЛ

Alima Khash

Манай ажил дээр нэг залуу хүрч ирээд -Энэ хүн радиогоор “мэндчилгээ” дэвшүүлэхэд ямар үнэтэй болох вэ гэж асууж байна гээд хаалганы цаана зогсож байсан нэгэн хижээл насны эрийг заав. Би ч нээх их юм анзаарсангүй 15 мянган төгрөг байдаг юм гээд л хэлээд явуулчихлаа. Харин маргааш нь нөгөө хижээл насны эр ганцаараа манай ажил дээр хүрээд ирэв. -Та мэндчилгээ дэвшүүлнэ гэсэн үү? гээд асуутал мань эр хариу дугарсангүй. Би дахин -Та хэнд мэндчилгээ дэвшүүлэх гэсэн юм бэ гэж асуутал нөгөө хүн чинь надад нэг цас гарган өгөв.

Тэр хүн хэл ярианы бэрхшээлтэй хүн юм байна гэдгийг би гадарлав. Би -Ямар хүнд мэндчилгээ дэвшүүлэх гэж байгаа юм бэ гээд цаас харандаа хоёр түүнд өгөх гэтэл мань эр гараа гозойлгон толгойгоо сэгсрээд надад өгсөн цаасруугаа дахин заав. Түүний гар мөн адил саажилтай тул бичиж чаддаггүй бололтой. Би нөгөө цаасыг нь харвал утасны дугаараас өөр юу ч бичээгүй байлаа. Тэгээд л шууд утасдаад – Энд нэг хүн ирчихэд “мэндчилгээ “дэвшүүлэх гэсэн юм гээд байна гээд асуутал утасны цаанаас

– Өө би эхнэр нь байгаа юм аа, миний төрсөн өдөр болж байгаа юм гээд өөрийнхөө болон нөхрийнхөө нэрийг надад хэлээд – Та нар харин дуугаа өөрсдөө сонгоод явуулчихаарай гэв. Би ч нөгөө хүн рүү эргэн харж – Бүх юм болсон гэж ойлгуулах гэж толгойгоо дохиход мань эр тооцоогоо хийе гэж байгаа бололтой баахан мянгатуудын дэвсгэрт гаргаж ирээд надад өгөв. Түүний гарт таван мянгатын дэвсгэрт лав л нэг, тав зургаан ширхэг мянгатын дэвсгэртүүд бусад нь таван зуут, зуутуудын дэсгэртүүд харагдаж байв.

Өмнөх өдөр нь ирээд үнэ асуугаад мөнгөө бүрдүүлээд дахин ирж байгаа хүн юм байна гэдгийг би тэр гарт нь атгаастай байгаа мөнгөнүүдийг нь хараад ойлгов. Эхнэртээ мэндчилгээ дэвшүүлэх гээд явж байгаа тэр ядруу эрийн аугаа сэтгэлийг хараад миний сэтгэл үнэхээр их догдлов. Тэр хүний гаднах өнгө төрх, өмсөж зүссэн нь ядуу дорой харагдах боловч тэр хүний эхнэрээ гэсэн сэтгэл үнэхээр аугаа. Тэгтэл энэ бүхнийг харж сууж байсан манай захирал – Наад хүнийхээ мэндчилгээг үнэгүй явуулаад өг гэж надад хэлэв.

Би ч тэр хүнд мөнгө хэрэггүй бид зүгээр үнэгүй явуулаад өгнө гэж хэлээд толгой дохин ойлгуулхад хөөрхий эр баярлаж талархсанаа бидэнд дохио зангаагаараа илэрхийлэн гарч одов. Тэгтэл өчигдөр нөгөө эр манай ажил дээр ирж бидэнд Чоко пай өгөөд явлаа. Ямар сайхан, ямар аугаа сэтгэлтэй хүн бэ дээ гэж би тэр хүний тухай бодон сууна. Сэтгэл л сэтгэлийг хөдөлгөнө. Үг үсгийн алдаатай бичсэн байгааг минь өршөөгөөрэй. Сэтгэл хөдлөөд л шууд биччихлээ шүү найзуудаа. Зураг дээр тэр хүний бидэнд өгсөн Чоко пай… “Цай Уух Зуур” Бүлгэм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!