СЭНГИЙН ЭРДЭНЭ “ЭЭЖИЙН АВДРЫГ НЭЭХҮЙ”
СЭНГИЙН ЭРДЭНЭ Ээжийн авдар-ыг нээхvй 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой МЗЭ-ийн ордны ном хадгалдаг агуулахад ус алдаж, тvvнээс улбаалан тэнд хадгалагдаж байсан гар бичмэл, номын эхvvдийг сэврээн сэрвээх ажил єрнєсєн юм. Энэ vед 1980-аад оны vеийн «Утга зохиол, урлаг» сонины шарласан дугаарт хавчуулсан гар бичмэл олдсон нь С.Эрдэнэ гуайн «Ээжийн авдар», «Налайхын удаан галт тэрэг» зэрэг урьд хожид тєдий л хэвлэгдээгvй хоёр єгvvллэг байв. Дээр vеийн «Y» vсэггvй орос бичгийн машинаар цохисон эл гар бичмэлийг мэдэж болох ардын уран зохиолч Д.Пvрэвдорж, доктор Ч.Билигсайхан, зохиолч Л.Пvрэвдорж нараас лавлахад хэвлэгдсэн эсэх талаар тоймтой юм эс хэлэв. Иймээс уншигч танаа учирлан байж толилуулав.
Дондогдулам эмгэний нас далтай айл буусан гэвч залуудаа сайхан авгай явсны нь шинж бvрэн арилсангvй. Зууван хар нvднийх нь гал цог нэгэнт унтарч одоо эх хvний бvхнийг энэрэн нигvvлсэхvйн зєєлєн дулаан гэрэл, ганцаардлын буюу єчнєєн жил таньж хорвоогийн явдлыг эрэгцvvлэн эрэгцvvлсээр ухаан ядарсан уйтгарлалын хєх мананд vл мэдэгхэн бvрхэгджээ. Гэвч vеийн хєгшидтэйгээ залуу цагийг дурсан хуучилж суухад «Миний тэр ч сайхан хvн байсан шvv» гээд дурсахад єєрийнх нь амьдралд тохиолдсон сайхан хvмvvс санагдаад ирэхvйеэ уйтгарлалын тэр хєх манан нvднээс нь гэнэт туугдан одож, гvнээс нь залуу зандан цагийн гэрэл гэгээний vлдэгдэл гэнэт сэрэн цацарч, нvvрний нь vрчлээг хvртэл толийлгон засахад л тийнхvv залуудаа сайхан хvvхэн явжээ гэхээр харагдуулна. Залуудаа ч гэх юу байх вэ дээ. Нутаг усандаа нэртэй цуутай авгай нарын нэгэн явсаар нас жар хvрч vсээ авахуултлаа л єнєєх сайхан хvмvvсийн толгойг эргvvлэхдээ эргvvлж бусдын хэл аманд єртєхдєє єртєж явжээ. Гэвч тэр нь жаргал байж vv зовлон байж vv бvv мэд шvvдээ, тэнгэр минь. Одоо ч Дондогдулам авгайг зовж явна гэхээргvй ч гэсэн жаргалтай хvн гэхийн аргагvй. Нvдний гvнд нуугдмал залуугийн гэрэл цогоос єєр юуг ч vлдээлгvй буцааж авчихдаг хорвоог яалтай билээ. Гэвч гол нь vvндээ биш. Сvvлийн хориод жил ганцаараа амьдарч явна. Гурвын гурван хvv тєрvvлсэн эх хvv байтал ингэж ганцаараа явна гэдэг юу гэсэн vг вэ? Дондогдлулам эмгэнийх хотоос хойших хайлаастын амны хойд уулын оройд сууна. Єнгєрсєн зуны их vерийн дараагаар хvvхдvvд нь тийнхvv усан галав юvлсэн ч аюулгvй уулын хярд буулгасан юм. Нvvлгэж цєхєх ч юм байсангvй. Хоёр зуухан ам дєрвєлжин метр зах банзан хашаа, дєрвєн ханатай гэр, ганц vнээний хашаа тєдийхэнтэй. Гэтэл бас vер аваад явчихсан. Хотод алба хаадаг том хvv, отгон хvv хоёр нь ээжийг нvvлгэж єгєх юмсан гэцгээн бие биеэ харсаар арваад хоносны дараа бага хvv нь арга буюу ирж нvvлгэж єгчээ. Ах нь хотын vйлчилгээний аж ахуйн нэг томоохон байгулулагын дарга бєгєєд жилийн дєрвєн цагт дандаа л завгvй гэж явдаг хvн залуу эхнэрээ явуулж, хєнгєн тэргээр «vйлчилсэн» болов. залуу эхнэр нь «тэргээрээ vйлчилнэ» гэж ярьдаг юм. Гэвч ах дvv хоёр энэ ажлыг бие биедээ тохох гэсэн нь шинэ газар буулгаж, хашаа барьж єгнє гэдэг амаргvйгээс болж зах банз олох, уулын цул хадан хєрсєнд шонгийн нvх ухах зэрэг ажил гарна. Ингэхээр хашааны vлдсэн модыг айлын хашаатай хамарлан гурван тал болгож улам багасгасан ч гэлээ ганц vнээ, хєгшин халтар нохой, ээж гурвыг хашиж хамгаалах юмтай болгов.
Ингэж шинэ газар тєвхнєлєє. Шинэ танилуудтай ч боллоо. Хотын иймэрхvv зах газар голцуухан хvvхдvvдээ дагаж ирсэн хєгшид суудаг учир энэ тэрийг хvvрнэлдэн цаг нєгцєєх vе тэнгийнхэн амархан олдоно. Гэвч Дондогдулам эмгэн шинэ газар нэг л идээшихгvй нь жигтэй. Єєрийнх нь гар дээр єссєн том ач охин Тунгалаг нас арван тав хvрч яваа гэвч бие ядуутай амьтан бий. Эмгэн ч тvvнийгээ л гэнэ. Бас хуучин бэрийгээ єрєвдєнє. Том хvvд нь орхигдоод єчнєєн жил ханьгvй явна хєєрхий. Том хvv нь нас тавь шvргэсэн хойноо хориод жил ханилсан эхнэрээ орхиж єєрєєсєє хориод нас дvv эхнэр авсан юм. Залуу сайхан эхнэртэй болох гэж гурван хvvхдээ єнчрvvлэмгvй сэн. Гэтэл отгон хvv нь «Цаадахь мангар чинь залуу гоё эхнэртэй болох гээд л энэ» гэдэг. Ёстой бvv мэд. Мангар юм бол юу гэж машинтай дарга болох билээ. Хvний сэтгэл яаж хувирах нь багцаагvй хорвоо гэдэг л энэ байна. Бага хvv ч гэсэн хvн хэлэлтгvй. Єєрєєсєє зургаан нас эгч хvvхэнтэй суусан. Гэхдээ тэр нь том хvvгийн эхнэрийг бодвол дєлгєєн сайхан зантай хvн. Нэг л гэм нь хvvхэд тєрдєггvй. Залуу хvн байж єєрєєсєє эгч, хvvхэд гаргадаггvй хvvхэнтэй сууна гэдэг ч хайшаа юм. Гээд яах вэ харж байхад vнэн сэтгэлээрээ суусан хоёр.Тэгээд ч эхнэр нь яавал хvvхэдтэй болох вэ гэж юм мэддэг гэгддэг хvмvvсээс сэм асуулган, жил бvр Хужиртын халуун усанд очиж эмчлvvлдэг. Дєч хvрээгvй, мах мариа сайнтай хvн эгзэг нь таарахаар хvvхэд олно биз. Нэг л гэм нь хадам ах, бэргэнээ дєт vзэхгvй. Ер нь яагаад ч юм том хvv отгон хvv хоёр бие биенээсээ улам л хєндий хvйтэн болсоор явна. Ганц эхнэрvvдээс л болж байна гэхэд хайшаа юм. Бага хvv бол эхнэрт толгойгоо мэдvvлэх хvн биш. Ингэхээр том хvv залуу бэр хоёроос л болж байгаа хэрэг. Залуу бэр нь ардын ансамбельд бvжигчин хийдэг. Дэндvv будмал гоё хvvхэн. Будах нь ч яах вэ. Бvжигчин хvн буддаг нь ёс биз. Гэвч ганц нєхєртєє ч биш ерєєс хавьтсан хvн бvхэнд эрхэлж шарвалзах нь арай хэтэрхий. Дондогдулам эмээ хvн бvхнийг эвий хєєрхий гэх боловч бvжигчин бэрдээ тиймхэн. Гэвч тvvнийгээ ил гаргахгvй. Єнєє болсон хойно хvvхдийнхээ гэр бvлийн хэрэгт оролцсон болох вий гэж болгоомжилно. Эмээ ємгєрхєн бор гэртээ цэвэр цэмцгэр сууна. Хєрєнгє хогшил гэх юм бараг байхгvй. Тавилга нь гэвэл цагаан толгойтой ор, арслантай авдар, аяганы шvvгээ, бага хvvгийн авч єгсєн жижигхэн телевизор. зурагтынхаа цэнхэр дэлгэцнээс дэлхий ертєнцийн сонин хачныг харж суухад ганцаардлыг мартана. Yдэш бvр зурагтынхаа ємнє сууж хоёр гурван данх цай суллаад унтахаар хэвтэхдээ ертєнцийн тэрхvv сонин хачин явдлуудын учрыг эрэгцvvлэн бодох юмтай болсон байна. Гэвч сvvлийн vед зурагтаа удаан харж чадахаа болилоо. Цусны даралт ихэдсэн учир удаан харж болохгvй гэж эмч хэлжээ. Бодвол vерээс айж цочсондоо цусны нь даралт ихэдчихсэн бололтой.
Намрын нэг єглєє нар битvvгээр босч vнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бvрхэг жихvvн болоод ч тэр vv vнээний хєхнєєс сvv гарч єгсєнгvй. Гэтэл євсний сєл сая тасарч байгаа болохоор арай ингэж сvvгээ татмааргvй юм.
Уг нь их сvvтэй vнээ. Намар єдийд байтугай євєл атга євс хотын хог дээрээс vvрч ирсэн талхны єєдєс жаахан шар будаа дэвтээж єгєхєд л сvv орно. Хог дээрээс талхны єєдєс тvvж явахдаа «би чинь юуны тєлєє ингэж яваа билээ дээ» гэж хааяахан бодогдовч єєрийгєє болоод хvvхдvvдээ сvvтэй ундтай байлгах гэснээс биш ям ар идэх юмаар дутаад ингэж яваа биш гэж бас бодогдоно. Тэгээд бас хvмvvс хог дээр талхаа бараг л бvтэн бvтнээр нь хаячихдаг нь даанч харуус хvрмээр. Єчнєєн их ажил болж авсан юмыг vнээнд ч гэсэн тvvж єгєхєд буян болууштай. Талх тарианы тухай хаваржин намаржин л ярьдаг. Гэтэл цатгалан цамаан гэх юмуу салан задгай хvмvvс зєндєє байх юм. Yнээнийхээ дэлэнг барьж vзэхэд гардаг л сvv нь гармаар боловч хєх нь нэг л хатуу оргиод байна. Яагаад энэ билээ гэсэн чинь vнээний хєх гэнэт хатуурсандаа биш гарынх нь тэнхээ барагджээ. Насаараа шувтарсан vнээний хєхийг дийлэхгvй болно гэдэг vнэхээр гунигтай. Єчигдєрхєн зvв зvгээр юм шиг байсан. Гэтэл яах нь энэ вэ! гар хурууны тэнхэл ингэтлээ алдарсныг мэдэнгvvтээ тэгэв vv яав дотор нь харанхуйлж бачуураад, зvрх нь жигтэйхэн салганав. Хувингийнхаа ёроолд жаахан сvv саагаад босоход єнєєх ємнє талын хонгор шар уул яг нvдэн дээр нь унан дайвалзах шиг болов. Нvдээ аниж нэг хэсэг зогсоод гэртээ орлоо. Цайгаа сvлж уугаад, єчигдєр орой чанасан хонины толгойноос жаахан идээд орондоо орж хэвтлээ. Хvvхдvvдийн нэг нь ирээсэй гэвч єнєєх хайртай ач охин Тунгалаг нь эмнэлэгт хэвтсэн учир бусад нь лав ирэхгvй.Дондогдулам эмгэн халуун цай ууж бие жаахан тавираад дулаан хєнжилдээ орж элдвийг бодож хэвтлээ. Элдвийг бодох ч юу байх вэ. Єчнєєн олон жил нарт хорвоод амьдрахдаа бодсон бодол тоо томшгvй бєгєєтєл одоо тоотой хэдхэн юмны тухай л бодох vлджээ. гэхдээ бас vхлийн тухай бодохын наана vр хvvхдийнхээ ємнє єєрийгєє буруутгах зєвтгєх аль нэгийг шийдэх гэх юм уу ер нь би юуны тєлєє явж вэ? гэсэн эх хvнд хамгийн энгийн ойлгомжтой мєртєє бас ч цагаа тулахаар зовлонтой асуулт тулгарна. Бvх юм санаснаар болдоггvй, юм болгон тэгрш сайхан байдаггvй хорвоо шvv дээ гэвч жишээ нь гурван хvvгийн нэг нь буруу замаар орсон, гурвуул эцэггvй єссєн аль аль нь миний буруу биш биз, тэгээд ч гурвын гурван хvvтэй эх хvн байтлаа ингэж ганцаараа гэрийн мухар сахиж, хотын хог дээрээс талхны єєдєс тvvж хvнд муу хэлvvлж яваа юм биш биз? гэж бодогдоно. Гэдэс цатгалан, мєр бvтэн хойно хvvхэддээ дараа бололгvй явахаас дээр юмгvй гэдгийг хvмvvс ойлгох ч бий vгvй ч бий. Єчигдєр хажуугийн айлын чавганц орж ирээд хєєрєлдєж сууснаа «миний хvvхэд єнжєєд л нэг шєлний мах авчирч єгдєг. Чи тэгэхэд цайны сvvгий нь залгуулаад голцуухан толгой шийр буцалгаж суух юм» гэхэд хэлэх vг vнэндээ олоогvй. Гэтэл хvvхдvvд нь юмаар дутаагаад энэ биш ердєє л єєрийн байдгаар байж, толгой шийр буцалгаж суух нь дээр шиг санагддаг. Толгой шийр идээд муудсан юм ер алга. Отгон хvv нь vнээ, гэрээ зараад манайд бай гэж бишгvй л хэлдэг. Гэтэл яагаад ч юм єєрєєсєє зургаан нас эгч хvvхэн бид хоёрыг аятай байлгах гэж зvдэрнэ биз гэж бодогдоно. Зургаан насаар эгч хvvхэн харин ч хvvгийнх нь эрхэнд байх юм гэж санагдахгvй.
Эмгэн тvр зуурхан дугхийх хоорондоо євгєнєє зvvдлэв. Хоёул намрын уул шиг хонгор хул морь ижилсvvлж унаад Хэрлэнгийнхээ хєх ногоон талаар явж байна. Єєрєє залуухнаараа харин нєхєр нь одоогийн байгаагаараа эрvvндээ буурал сахалтай мєртєє торгон дээлийн энгэр задгай орхин, янжуур зуугаад ханхалзаж явна. «Дулмаа чи залуугаараа байхад би хєгшрєєд байдаг ямар ёс вэ. Гэхдээ би чамд хєгшдєхгvй.Самбуугийн бага охин надаас хvvхэдтэй болсон. Бага хvvгийн эхнэр хvvхэд гаргадаггvй гээ биз дээ. Май vvнийг аваачиж єг» гээд єврєєсєє улаан нялзрай хvvхэд гаргаж єгєхєд «Yгvй, vгvй. Би наадахыг чинь авахгvй. Наадахаа євєртлєєд гэртээ харь» гэхэд євгєн нь «За тэгвэл гээд зам дээр тавьж орхиход хvvхэд часхийн орилов гэж зvvдлээд цочиж сэрлээ. «Муу ёр байгаа даа бурхан минь» гээд босч хоймрын авдар дээр байдаг арьяавал бурхны ємнє зул барив. Авдрынхаа юмыг янзалмаар санагдахад хувцас хунар энэ тэрхнээ гаргаж vзлээ. Ач гуч нарт ч хэрэг болно гээд хадгалж явдаг vзvvрсэг нэхий дээл, ганц хурган дотор, залуудаа ємсдєг асан сайхан угалзтай гутал, хоёр ширхэг мєнгєн аяга, элдэж зєєллєсєн ишиг хурганы ганц хоёр арьс, даавуу торгоны єєдєс, сам шvvр, утас зvv тэргvvтэн юмсаа цємийг тус тусад нь боож эвхэж тавив. энэ байдаг хєрєнгє хогшил дундаас хамгийн vнэтэй эд гэвэл сувдан даруулга. Жижигхэн хятад сувдуудыг мєнгєн дээр суулгаж алтаар хvрээлсэн энэ даруулгыг тэр жил нєхєр нь авч єгсєн юм. Yvнийгээ бэрvvдийнхээ хэн нэгэнд єгнє гэж боддог боловч чухам хэнд нь єгєхєє мэдэхгvй єнєє хvрчээ. Бас нэг нандин юм нь гэвэл тэртээ тавиад оны дундуур анх хот ирэхдээ нєхєртэйгээ авахуулсан зураг. Утаанд шаралсан тэр зургийг хатуу цаасанд хавчуулаад хадгалж явдгаа гаргаж авдар дээрээ тавилаа. Хятад зурагчин ємнє газрын ямар нэг гоё сvм суврагын дэвсгэр дээр, цаасан цэцэгтэй ширээний хоёр талд зогсоож байгаад авсан тэр зургийг харахад залуу нас эрхгvй дурсагдана. Сайхан ч хvмvvс явж дээ. Єєрєє ташаагаа товойтол дурдан бvс ороогоод бэлхvvсээ vл мэдэг нахийлган, сийрсэн бvрх малгай хазгайдуухан шиг тавьсан, урт хар гэзгээ харуулах гэж жишvv зогссон, давхраатай том хар нvдтэй, жирэвгэр тод хємсєгтэй, жимийсэн нимгэхэн уруултай, хєєрхєн шєнтгєр хамартай хvvхэн байж. Нєхєр нь босоо ширvvн vстэй, ширвээ сахалтай, инээвхийлсэн том алаг нvдтэй, ташаа тулан ханхалзсан эр байж. Ёстой л идэрхэн гялалзаж явсан цаг сан. Бvсгvй хvн залуу сайхан явахдаа vс цайж vvдэн шvд унах цаг ирэхгvйн чинээн бодож хvvхэд тєрєх ч жаргал, хvний нvд булаах ч бахархал болон янаг ялдам ааш, бие цогцсын гоо vзэсгэлэнгээр эрчvvдийн ааг омгийг дарах ид хавд автагдан явдаг санж. Гэтэл vнэндээ тэр нь ямархан зуурдын явдал байж вэ. Яасан амархан хагдарч гундаад эм биеийн жаргал эхийн зовлонгоор солигддог байж вэ.
Дондогдулам эмээ залуугийнхаа явдлыг дурсаж суутал айлынх нь авгай орж ирэв. Єєрєєс нь арай залуувтар энэ авгай угаас хотын хvн бєгєєд хvний бага эмч охин, жолооч хvргэнтэй, тов хийсэн амьжиралгатай айл. Нєхєр нь хэдэн жилийн ємнє нас барсан учир мєн ганцаараа суух боловч байдаг хvнтэй. Тэр байдаг хvн нь хот хєдєє хоёрын хооронд панз vсэргэдэг гvйдэл суудал нь сайн мэдэгдэхгvй нэгэн сvрхий эр билээ. Авгай тvvгээрээ илт бахархана. Yерийн дараа айл бууснаас хойш хоёр хєгшин долоон булчирхайгаа тоочиж ярилцсан гэвч авгай нарын ярих хєєрєх юм дуусах биш. Залуудаа авахуулсан зургийн тухай яриа ч доорхноо vvдлээ. -Урьдын зурагчингууд ч сайхан патиар татдаг байж шvv дээ. Хvнийг байгаагаас нь илvv цэвэрхэн болгочихно гээч. Тэгээд бvр vлгэрийн оронд байгаа юм шиг сvм суварга, цэцэг навчтай авна. Одоогийн зурагчид нэг юм гялсхийлгээд л дуусаа. Зураг авахдаа хvртэл яардаг цаг болсон юм. Яарахгvй юм гэж ер байхгvй. Бид ер нь ямар тайван хvмvvс байсан юм. Манай євгєнийг яана даа. Байж байтлаа гэгээн цагаан єдєр хєнжилдєє оръё гэнэ. Хvн ороод ирвэл яанаа гэхээр хэн ирдэг юм гээд л хэвтэнэ шvv дээ гэж айлын авгай хєхєрлєє. Дондогдулам хєгшин хєршийнхєє иймэрхvv хєнгєн шалигдуу ярианд дургvйхэн гэвч энэ удаа залуу зандан насаа дурсаад ч тэр vv «Нээрээ л тайван сайхан цаг байж дээ» гэж бодоод:
-Хєдєєгийн бид нар ч бас арай дэндvv амгалан гэмээр улс байжээ. Намар єдийд бол ч бvр нэг зоо тэнэгэр сууна шvv дээ. Тэр намар Баатарцогт маань туувраас буцаж ирлээ. Би хорин гурав дєрєвхєн настай байсан байх. Нєхрєє санадаг цаг л даа хєєрхий. Баатарцогт анх мал туусан нь тэр. Тэгээд Эрээнцавын баазад мал хvргээд хєлсєнд нь зєндєє мєнгє авсан байхгvй юv. Гэртээ орж ирэнгvvтээ «Миний эхнэр намайгаа их санав уу» гэж байна. Саналгvй яах вэ. Бvр бэтгэртлээ саналаа» гэсэн чинь тэгвэл чамайг шалгана даа гээд тоглож байна. Шалга шалга л гэлээ хєєрхий. Тэгээд эхнэр минь намайгаа аргагvй их санажээ гээд тvрийвчнээсээ сувдан даруулга гаргаж єглєє. Тvvнийг нь би одоо хvртэл хадгалж явдаг гэхэд хєрш авгай. -Алив тvvнийгээ vзvvлээч, Банзар (байдгийнх нь нэр) лав авна шvv тvvнийг чинь. Идэшний малаар єгчихгvй юv гэв. Дондогдулам эмгэн сувдан даруулгаа дургvйхэн гаргаж vзvvлэв. Хєрш авгай тvvнийг нь vзээд «Yнэхээр гоё эд байна. Санасны тєлєє сувдан даруулгаар шагнадаг сайн л нєхєртэй байж дээ чи» гэв. Ингээд хоёр хєгшин нэг нь салсан нєгєєдєх нь нас барсан нєхрvvдийн тухай єдєржин дурсаж суулаа. Нєхрєє дурсана гэдэг гайхамшигтай юмсанжээ. Дондогдулам эмээгийн нvднээс єнєєх уйтгарын хєх анан арчигдан арилж, дотор нь уужрав. Yдэш vнээгээ саахад гар хуруу нь тэнхээ орсон шиг хагас хувин сvv саалаа. Шєнє оройхон болтол дотуур хувцсаа угаагаад, таван цулын шєл хийж уугаад унтахаар хэвтэв. Гэвч єглєє сэрсэнгvй.
Ач охин Тунгалаг нь єчигдєр орой эмнэлгээс гараад єглєє эмээгийндээ ирэхэд нар битvvгээр босдог эмээ нь орондоо, гэр нь цэв хєрчихжээ. Арьяавал бурхны ємнєх зул бєхчихсєн, бурхны хажууд урьд vзэгдээгvй гэрэл зураг тавиастай байв.-Эмээ! гээд дуудсан чинь эмээгийнх нь цусгvй нимгэн уруул жимийгээстэй, нvд нь тооно єєдєє ширтэн цэхийчихжээ. Охин хэрэг биш болсныг мэдээд
-Эмээ, Эмээ минь! гэж чарлан гэрээс гvйж гарав.
Ийнхvv Дондогдулам эмгэн насан єєд боллоо. Гурван єдрийн дараах сондгой гаригт эмгэний шарилыг хотын ойролцоох Цагаан давааны оршуулгын газар хєдєєлvvллээ. Хvvхдvvд, хуучин шинэ бэр, ач нар, тэдний танилууд ажлын газрынхан гээд олон хvн ирлээ. Холын аймгаас дунд хvv нь саяхан суусан эхнэртэйгээ амжиж ирлээ. Эцгийгээ дууриасан ханхар том биетэй, ширвээ сахалтай, орон шоронд олон жил явсан гэхэд хаа очиж номхон дєлгєєн янзтай бодол болсон тэр хvv ээжийнхтэйгээ адилхан зууван хар нvднээсээ том том нулимс дуслуулан чимээгvй уйлахад жаахан биетэй, нэг л дvрлийсэн том нvд болсон бондгор бор царайтай охин сэвлэгтэйгээ эхнэр нь яах учраа олохгvй бvлтэгнэнэ. Том хvv нь санчигнаасаа бууралтаж яваа буржгар хар vстэй, салаатсан бєх эрvvтэй, єєртєє ихэд итгэсэн нvдтэй бєгєєд их л энгийн ааш гаргаж ядсан хvн зєвхєн авсыг нvхэнд тавихад хэдэн дусал нулимс унагаад харин учир зvгvй эхир татан уйлах залуу эхнэрээ нvд vзvvрлэн хялмалзаж байлаа. Эхнэр нь ч баяр ёслолд ирсэн юм шиг гоёчихсон бєгєєд энийг тэг, тэрнийг ингэ гэж зааварчлан, тийнхvv уйлахдаа хvмvvс жvжиглэж байна гэж сануузай гэсэн янзгvй. Голцуу хуурамчаар уйлдаг хvнд vнэнээсээ уйлах шалтаг олдсон нь энэ биз. Отгон хvv нь зvс царайгаар ээжтэйгээ яг адилхан залуу, царай ихэд баргар, хамаг хар бор ажлыг гардан хийж самгардан нэг ч дусал нулимс унагасангvй. Тvvний эхнэр удаан ноомой хєдєлгєєнтэй, сайхан ааштай нь илт гамбагар цагаан хvvхэд мєн чимээгvйхэн уйлж, бараг л муужирч унах нь холгvй ач охин Тунгалагийг аргадан тvшиж байлаа. Эмгэний хуучин бэр насжиж яваа гэлч биеэ сайтар торддог нь илт єндєр бор хvvхэд нєхєр агсныхаа эхнэрийг vзэн ядсан харцаар ширэв татан арваад нас хvрч яваа хvvгээ дэргэдээ аваад хvмvvсээс зайдуухан байна.Эмгэний шарилыг Цагаан даваан дахь алаглан ярайсан олон мянган булшны захдуу уулын энгэрт булж толгой талд нь иргэдийг vйлчлэх товчооны алгын чинээн чулуу тавилаа. Харин отгон хvv нь аав ээж хоёрынхоо хамт авахуулсан зургаас ээжийнхээ залуугийн зургийг хуулуулж жаазалснаа чулууны нvvрэнд хаджээ. Ах нь «Залуудаа нас барсан юм шиг хайшаа ч юм бэ дээ» гэхэд «Зvгээр. Тєрсєн, нас барсан он нь бичээстэй байгаа юм чинь. Одоо болтол ээжийнхээ зургийг авахуулах ухаан хvрээгvйгээ л бид бодмоор юм» гэлээ.Эмгэний хойтын ёсыг гэрт нь хийлээ. Хvмvvс ємгєр гэрт нь багатахгvй шахам шахцалдан сууж идээ будаа зооглон, архи дарс уугаад явсны дараа хvv бэрvvд нь vлдэж бэлдсэн юмаа шавхав. Тэгээд хєрєнгє хогшлыг нь хуваах болов. Ингэхдээ том ахыгаа харах нь аргагvй. Том хvv жаахан хєлчvvдvv бодол болж сууснаа
-Yнээгий нь Жанцан (бага хvv) гэрийг нь Дорж (дунд хvv) авна биз дээ гэв. -Yнээгий нь Цогт ах та єєрєє ав л даа. Бид vнээгээр юу хийх вэ гэж Жанцан хэлэв. -Тэгвэл Тунгалагт нь єгвєл яана гэж Цогт эхнэрээ хяламхийн асуув. -Бололгvй дээ. Ээжийн авдарт юу байгааг vзэх юм биш vv гээд цогтын эхнэр холторч бvгдгэрсан алтан арслантай авдар тийш харав. Гал улаан зогдортой, амандаа солонгын єнгєт тууз зуусан арслан эргэлдсэн алаг нvдээрээ эзэгтэйнхээ хvv бэрvvдийг харж байна. -Дорж чи гэрийг нь ав л даа гэж Цогт дvvгээ аргадсан янзтай хэлэхэд, -Би юу ч авахгvй дээ ах минь. Дурсгал болох нэг л юм байвал болоо гэв. -Тэгвэл гэрийг нь би авъя л даа яахав гэж Цогт хэлээд авдрын ємнє очиж сєхрєн нvvрний тагийг авч юмсыг нь гаргаж тавиллаа. -Уржигдар Жанцан бид хоёр авдарнаас найман зуун тєгрєг авсан шvv дээ. Нас барахад хэрэг болно гэсэн шиг хэдэн давхар боогоод хадгалсан байна лээ гэхэд, -Бидэнд дараа болохгvй гэсээр яваад vхэхдээ дараа болсонгvй. Биднээс гавьтай гаралга ч гарсангvй гэж Жанцан санаа алдав.-Аргагvй л буянтай хvн дээ гэж Жанцангийн гамбагар цагаан эхнэр хоолой зангируулав. Дорж нэлээд согтсон бололтой ээжийнхээ орны хєлд суугаад толгой унжуулан чимээгvй уйлна. Эхнэр нь яах учраа олохгvй тvvний дэргэд цомцойн бvлтэгнэнэ. Цогт сэгжvvргэн дээл, хурган дотор, угалзтай гутал гурвын гаргаж тус тусад нь тавиад -Сэгжvvргийг Доржийнд хурган дотрыг Жанцангийнд єгье. Гутал нь надад vлдэг дээ гэхэд эхнэр нь -Чи монгол гутал хаа ємсєх вэ. Доржийндоо єг л дєє гэв.-Бэргэний хэлдэг зєв. Хєдєєний хvнд байсан нь дээр л дээ гэж Жанцангийн эхнэр хэлэв.-Ээжийнхээ… ээжийнхээ юмыг хувааж суух гэж… Би ямар заяагvй… гээд Дорж энэ удаа ингэнтэл уйллаа. Эхнэр нь дагаад уйлчихав. Цогт ч гутал дээл хоёрыг цааш нь тавиад -Эх эцгийнхээ юмыг хvvхдvvд нь євлєж авдаг хуультай хойно доо. Хувааж цєхєх хєрєнгє хогшил байгаа биш гээд эхнэрээ царайлан харав. Тэр нь єєрт нь юу ч ноогдсон падгvй янзтай янжуур зуугаад хєлєє хєдєлгєж сууна. Цогт боодолтой энэ тэрхэн юмнуудыг задалж vзээд авдарт нь буцаан хийж байтал хvvхдийн хуучин баривчинд боосон хоёр мєнгєн аяга, жижиг торгон ууттай юм гарч ирлээ. Уутны амыг задлан алган дээрээ сэгсэртэл алтан хvрээтэй сувдан даруулга унав. Гэр дотор намар оройн ганц хоёр онхиогvй ялаа нисэх нь дуулдам чив чимээгvй болов. Цогт ээжээсээ vлдсэн тэр vнэтэй цайтай юмсыг тус тусад нь тавиад харж сууснаа -Манайхны айлын тоогоор юм байна шvv дээ. Нэг нэгээр авъя. Харин энэ даруулгыг… гээд эхнэр тийшээ хяламхийв. -Наадахыг чинь Доржийн єгье л дєє гэж Жанцан хэлээд мєн эхнэр тийшээ харав. Дорж нулимсаа арчаад босч ирэн хvvхдийн баривчийг аваад -Ээж минь миний цамцыг хадгалж явж шvv дээ хєєрхий. Би vvнийг л авъя. Бусдыг нь та нар ав. Надад єєр юм хэрэггvй гээд дахин ингэтэл уйлж эхнэрээ хєтлєєд гэрээс гарав. -Юу гэсэн vг вэ. Хувааж авалгvй яах юм гэж Цогтын эхнэр дуу алдав. Цогт vлдсэн хэрэгцээгvй юмсыг шийдэмгийгээр авдарт буцааж шидээд, -Єєрєє мэдэг. Ээжийг зовоосон хvн гэвэл Дорж гээд бослоо. Жанцан босч нэг мєнгєн аягыг нь Доржийнд ноогдсон дээл гутал дээр тавиад даруулгыг ахынхаа эхнэрт сарвайж -Yvнийг та ав. Ээжийг жаргааж зовоосон тухайд бол бид цємєєрєє холбогдоно. Одоо vvнийг ярьдаг цаг єнгєрч. Маргах юмгvй гэхэд Цогтын эхнэр даруулгыг бушуухан аваад дуугvй цvнхэндээ хийв. Ингээд Дондогдулам эмээ агсны хvv бэрvvд ээжийнхээ хєрєнгє хогшлыг хувааж дууслаа. Ээжийн авдар хоосорч єглєг буяны билэгдэл солонгын єнгєт тууз намируулан зуусан, гал улаан зогдорт алтан арслан аягын чинээн алаг нvдээ эргэлдvvлэн хоцорлоо.