“СЭЛЭНГЭД ЯВЖ БАЙГААД ТЭР СҮНС ЧӨТГӨР ГЭДЭГТЭЙ НЬ ТААРЧИХСАН…” – БОЛСОН ЯВДАЛ
“СЭЛЭНГЭД ЯВЖ БАЙГААД ТЭР СҮНС ЧӨТГӨР ГЭДЭГТЭЙ НЬ ТААРЧИХСАН…” – БОЛСОН ЯВДАЛ
Саяхан өөрт минь тохиолдсон нэг гунигтай гэмээр явдлаа хуваалцая гэж бодлоо саяхан. Сэлэнгийн нэг суманд ангийнхнаараа аялаж яваад нөгөө сүнс чөтгөр гэгчтэй нь таарчихсан юм.
Тэрнээс хойшоо ер нь л янз бүрийн элдэв зүйлүүд болоод сар гаруй боллоо. Юу юу болдогыг нь ер л мэдэх нэгэн нь мэдэн байлгүй дээ. Олон зүйл нуршаад яахав гээд бичсэнгүй.
Саяхны нэг шөнө бас л арай гэж унтах гээд байж байсан юм. Манайх нэг мууртай юм л даа нэлээн хөгшин тав, зургаан жил болж байгаа.
Тэгсэн тэр маань гэнэт л над дээр хүрч ирээд гар долоогоод эрхлэх гээд л байсан юм. Урьд нь ерөөсөө тэгж байгаагүй болохоор нь гайхаад л өнгөрсөн.
Тэгээд яг унтах гэж байсан болохоор нойроо харамлаад уурандаа гараараа нэлээн хүчтэй түлхээд орноосоо буулгачихсан юм л даа.
Тэгээд яахав би ч унтаад өгсөн, харин өглөө сэртэл муур маань хөлөн дээр минь хэвтээд хэвтсэн тэр чигээрээ vxчихсэн байсан.
Би ч муур маань хүртэл үхчихсэн байхаар нь айгаад ээж аавдаа юу болоод байгааг ерөнхийд нь хэлсэн нь дээр байх гээд хэлсэн.
Ээж аав маань угаасаа сүсэг бишрэл ихтэй хүмүүс байдаг болохоор шууд л таньдаг бөөрүүгээ намайг дагуулаад очсон. Очоод үзүүлтэл тэр бөө – Танайд байсан амьтан чинь яасан ч буянтай амьтан байсан юм бэ дээ,
Чамтай таарсан сүг чинь чиний амийг авч явах гэж оролдож байхад танайд байдаг амьтан чиний урдуур орж чамайг хамгаалаад өөрийнхөө амийг өгсөн юм байна гэж билээ.
Тэр үед тийм юм байдаг л юм байхдаа гээд гайхаад өнгөрсөн ч гэртээ очоод нэг нэгэнгүй бодоод үзсэн чинь миний өмнөөс явахаа мэдрээд л хөөрхий минь сүүлийн удаа эрхлэх гээд байсан юм байналээ.
Ингэж бодоод л би шууд харамсаад уйлчихсан. Сүүлийн удаа эзэндээ эрхлэх гээд ирэхэд нь түлхээд буулгачихсандаа дэндүү харамссан, одоо ч маш их харамсаж гэмшдэг.
Энийг бичиж байхад хүртэл дотор минь сонин болоод нулимс гарах гээд л байна. Үүгээрээ яг юуг хэлэх гэсэн бэ гэвэл,
Монголчууд ер нь л дийлэнх нь нохой нохой гэсээр байгаад муур гэдэг амьтанд нилээн дургүй хандлагатай сүжиггүй болчихсон байдаг.
Зарим нь бүр өөрт нь ямар ч хор хүргээгүй байхад хүртэл үзэн ядаад байдаг юм байна лээ. Муур эзнээ хорлодог энэ тэр гээд байж боломгүй ч яриа байдаг.
Таны бодож байгаа шиг тийм ч цэрвээд байхаар амьтан биш шүү л гэдгийг хэлэхийг хүслээ. Надад тохиолдсон энэ явдлыг уншаад юм бодоосой гэсэндээ бичлээ. Муур, нохой адилхан л эзэндээ үнэнч амьтад шүү.