“СЭЛЭНГИЙН ЗАХ ДЭЭР ЯВЖ БАЙГААД МАХ МАРИА НЬ ТААРСАН ДЭГЖИН БҮСГҮЙТЭЙ ТАНИЛЦААД…” – ЖАРГАЖ УНШЛАА

“УЧРАХ ТАВИЛАН” – ЖА.ОЧИРХУЯГ

Баяраа сүүлийн хэдэн жил ээлжийн амралтаа авч амжилгүй ажиласан болoхоор энэ жил амралтаа 7 сарын нэгнээс авахаар төлөвлөн захиргаандаа өргөдөл өгөн амралтаа авсан байна. Тэрээр амралтаараа Сэлэнгэд байдаг нагацындаа очиж айраг саам ууж амрахаар шийдсэн ажээ.

Ойрын хэдэн жил уулзалдаагүй юм чинь хэлэлгүй шууд яваад очвол ёстой гэнэтийн бэлэг болнодоо ах бэргэн хоёр баярлаад сүйд болох байх хэдэн хүүхдүүд нь ч зөндөө том болцгоогоод танигдахын аргагүй болсон байлгүй гэж бодон Сэлэнгэ аймгийн зүг хүлгийн жолоо залан давхиж явна.

Ганцаараа яваа болохоор замын гуанзанд ч оролгүй давхисаар Баруунхараа орж ирэхэд замын хажууд хоёр хүн гар өргөн зогсохыг харан хажууханд нь очин тооромз гишгэн зогсвол нөгөө хоёр хүн дөхөн ирж Дархан орохуу гэхэд орно орно суучих гэсээр эхнэр нөхөр бололтой хоёр хүн суулгаж аван хөдөллөө.

Ганцаараа явсанаа бодоход ханьтай болсон гэсэн шиг гангар гунгар гэж элдэвийг ярьж явсаар нэг л мэдхэд Дарханд ирлээ.

Замаас дайгдсан хоёрыгоо гэрийнх нь гадаа буулгаж өгөөд шууд давхин Сэлэнгийн зах дээр очин ахындаа бэлэг сэлт чихэр жимс авахаар явж байгаад орос чихэр жимсний бөөний төвд орвол тормогор алаг нүдтэй дунд хэрийн нуруутай мах мариа нь таарсан нүдээрээ инээмсэглэсэн инээхээрээ хацар нь хуруу дарам газар хонхойсон дэгжин сайхан бүсгүй инээмсэглэн угтлаа.

Баяраа тус төвөөс нилээн чихэр жимс авсан боловч санаа нь зовон ам нээж чадалгүй тооцоогоо хийгээд гарлаа. Гадаа машинруугаа очин авсан юмаа машиндаа оруулж тавиад саяын бүсгүй ч мэдээж нөхөр сүүдэртэй л байх.

Гэхдээ яадаг юм ямар ч байсан арга эвийн олоод дугаарыг нь олж авъя гэж бодон эргэж очин уучлаарай наад чихэр жимснээс чинь утсаар захиалаад авч болно биз дээ дугаараа өгөөч гэхэд

Бүсгүй өнөөх л ер бусын гоё инээмсэглэлээ тодруулан болноо болно энэ манай төвийн танилцуулга гэсээр утасны дугаартай нэрийн хуудсаа өглөө.

Баяраа гуч хүрэх гэж байгаа ч эхнэр аваагүй apxи тамxи харэглэдэггүй томоотой нүдэнд дулаахан байлгууллагынхаа тэргүүний ажилчдын нэг ажээ.

Баяраа энд зогсдог хүүхэн хаачсан бэ ах нь юм асуух гэсэн юм гэхэд аа Урнаа эгч хойшоо бараандаа явчихсаан маргааш нөгөөдөрөөс ирэх байх би худалдагч нь байгаамаа та хойноос юм хум захиж авчруулсан юм уу юм хэлүүлэх үү гэхэд

За яахав яахав зүгээр ах нь өөртөй нь утсаар ярьчихъя миний дүү дугаарыг нь өгөөч дугаар нь хэд билээ гэж дахин дугаарыг нь авахад өөрөөс нь авсан дугаартай таарч байлаа.

Баяраа Улаанбаатарт ирсэнээсээ хойш Урнаа бүсгүйрүү залган бас ч гэж зүгээр байлгүй ажлынхандаа тараая гэж бодон хэр таарсан чихэр жимс захиалан авах далимаараа танилцаад амжлаа.

Ингээд тэд нэг л мэдэхэд орой болгон утасаар ярьж фейсфүүкээр харьцсаар нэг л мэдэхэд бараг жил шахам болсон байлаа.

Урнаа бүсгүй уул нь хаа байсан Ховд нутгийнх боловч хотод оюутан цагтаа үерхэж дасан ханилсан эр нөхрөө даган Сэлэнгэд суурьшаад жил ч болоогүй байтал эр нөхөр нь мөнгөтөй бүсгүй даган гадаад яваад өгсөн аж.

Урнаа нөхөрөөсөө жирэмсэн үлдэн хөөрхөн охинтой болсон боловч түүндээ маш хайртай болохоор иргээд ирэх болвуу гэж горьдон хүлээсээр долоон жилийг ардаа орхихдоо амьдрахын эрхэнд орос монголын хил дамнуулан ганзагын наймаа хийж явсаар өдий хүрчээ.

Урнаа бүсгүй хувийн ажлаар хот орох болж Баяраа тэр хоёрт уулзалдах сайхан боломж тохиолоо. Ингээд тэр хоёр уулзах газар цаг минутаа товлоод товолсон цагтаа болзсон газартаа уулзацгаалаа.

Энгийн боловч цэвэрхэн ресторанд намуухан хөгжмийн ая сонсонгоо хооллоод даpc шимэн хэсэг ярилцсаны эцэст нэгэнт орой болсон болхоор ресторанаас гаран такси хөлөглөн Баяраагийнд очлоо.

Баяраа ганцаараа амьдардаг гэхэд их тохилог саруулхан нэг өрөө байранд цэвэрхэн амьдардаг ажээ. Тэр хоёр элдвийг ярилцан инээж хөхрөн баясаж байгаад цаг харцгаавал шөнийн 1 цаг болж байлаа. Хэн хэн нь өглөө ажилтай учир унтаж амрахаар болон Баяраа сундаг буйдан сунган ороо засаад орондоо орцгоолоо.

Нэгэнт нэг оронд орсон бараг бүтэн жил шахам хоёр биенийгээ алсаас хүсэн хүcэмжилсэн болхоор биеэ барих хүлээс нь огцом алдуурч Баяраа Урнаа бүсгүйгээ өөртөө наан татаад ар нуруугаар нь тэврэн ялимгүй будагтай боловч жимбэгэр ягаахан уруул дээр нь зөөлөн үнcэж улмаар хоёулаа oзoлцон vнcэлдэж эхэллээ.

Урнаа бүсгүй Баяраа хоёр аз жаргалын нэгээхэн хэсгийг мэдрэн шөнөжин жаргаж хонохдоо үгээр хэлшгүй үзгээр бичимгүй тийм гэх тэмдэггүй тийм сайхан мэдрэмжийг мэдэрцгээжээ.

Одоо бол Баяраагийнх гэдэг айл Сэлэнгэ аймгийн төвд аз жаргалаар бялхан амар тайван амьдарч байгаа юм. Уулзах ёстой хүмүүс уулзалдаж учрах ёстой хүмүүс учирдаг гэж үнэн ажээ. Учрах тавилаан гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!