“СЭЛЖ СУРАХ САНААТАЙ БАССЕЙН ОРООД…” – ЗОЛТОЙ Л ЭЛГЭЭР ЯВЧИХСАНГҮЙ

“СЭЛЖ СУРАХ САНААТАЙ БАССЕЙН ОРООД…” – ЗОЛТОЙ Л ЭЛГЭЭР ЯВЧИХСАНГҮЙ

Tsolmon Nyamdavaa

Би гэдэг хүн сар гаруйхны өмнө сэлж сурлаа. Бассейн орохоороо өмнө нь дун сэлэлтээр хөөрхөөн “сэлчихдэг” байлаа. Дун сэлэлт гэдэг нь юу юм гэж үү тэр нь ханаа дагаж алхах. За тэгээд сэлээд сурчихаар урам мурам ороод л зай л гарвал бассейн ордог ажилтай боллоо. Өнөөдөр бас очиж сэллээ. Тэгсэн муусайн жоожхон жоожхон хүүxдүүд л тэр нэг үcэрдэг юмнаас нь усруу цүлллл гээд л үcpээд гүймөн урамтай харагдаж байна шүү. Сэтгэлд багтаад болдоггүй. Гурван ялгаатай өндөртэй vcэрдэг тавцан байдаг юм.

Хамгийн намхан дээрээс нь үcрэхээр зориг шулуудлаа. Ойролцоогоор 70 см өндөртэй юм уу даа. Тэгээд л дээр нь гараад л ирмэг дээр нь иртэл ээжээ юун 70 см 7м юм шиг харагдаж байгаам чинь. Ээ хог ээ хог! Яах гэж гарч ирэв ээ! Ёo энэний оронд цэрэгт явах юмсан гээд л тэрүүxэн хооронд баахан юм бодлоо. Ардаас баахан бацаан нар очерлочихсон зүгээрээ үcрээ битгий ай л гэж байна. За дүүpч гээд л ганц гүнзгий амьсгаа аваад л ЦҮЛЛЛЛЛЛЛЛ гэж унасан гэж бодож байна уу үгүй ПАЛЛЛЛЛЛЛЛ гээд яг нөгөө хүүxэлдэйн кинон дээр гардаг шиг.

Тэгээд л байхгүй толгой манараад чихрүү яагаад ч ордоггvй байсан ус чинь бүp тархируу орчихвуу гэмээр хамаг яриа энэг холдож ойртоод донин болоод сарвагнаж байж хажуугийн шатан дээр ирээд арай чүү өндийгөөд суулаа. Тэгсэн нэг бацаан наадахаа доош нь болгооч гэнэ. Юу юм бол гээд харсан өнөөх левчик маань бараг хүзүүн дээр явж байгаам биш үү. Чадахгvй юмаар оролдох дэмийл юм байна лээ. Дахиж үcpээгvй ээ! Дараа л….
ИНЭЭСЭН БОЛ LIKE SHARE ХИЙГЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!