“СУУСАН ЦАГААС ЭХЛЭЭД ХАДАМ ЭЭЖИЙН АТТАКАН ДУНД АМЬДАРДАГ БАЙЛАА…”

“СУУСАН ЦАГААС ЭХЛЭЭД ХАДАМ ЭЭЖИЙН АТТАКАН ДУНД АМЬДАРДАГ БАЙЛАА…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Нөхөртэйгээ гэрлээд хамт амьдраад 7 жил болжээ. Гэртээ суудаг гурван хүүгээ хардаг залуухан ээж байна аа. Суусан цагаас эхлээд хадам ээжийн аттакан дунд амьдардаг байлаа хэхэ. Анхны хүүгээ тээж байхдаа маш их ядраад суусан газраа л унтаад өгдөг бага зэрэг зөрүүд бэр байлаа л даа.

За тэгээд унтаад өгөнгүүт л хадмынхаа гэрт өдөр шөнөгүй унтаастай ажилгүй анхиагүй гэж эрүүний шөл ууна. Загнуулж загнуулж тэсэхгүй юу ч хэлэлгүй төрсөн гэрлүүгээ уйлаал яваад очдог байлаа. Гэртээ очоод сайхан эрхэлж унтаж амрая гээд сууж байтал аав минь ширүүхэн харж

“Үг даахгүй юм бол хадмын хаяа түшсэний хэрэг юу байгаан. Нөхөртэй болж одоо ингээд ээж болж байж хов зөөж ирж ээж аавдаа эрхлэх гэлээ. Гэртээ харь” гээд буцаал уйлаад хадмындаа очдог байлаа.

Нөхөр бол хадам ээжийн үгнээс зөрж үзээгүй ээжийн бөөрний хүүхэд учраас ихэнх тохиолдолд хадмын талд орж намайг гомдооно. Хоол хийсэн ч, хувцасаа угаасан ч, нөхрийн цалин буусан ч хадам ээж оролцохгүй сэдэв байдаггүй байв.

Би ингээд хадмын хахир занг өдөр шөнөгүй мэдэрч суух ямар гэм хийсэн юм бол гээд ганцаараа уйлж суусан өдрүүд зөндөө. Ингэж явсаар анхны үрээ тэвэрлээ. За тэгсэн бүүр л их амьдралд орж байна шүү.

Тэсэхийн аргагүй. Хүүгээ агаарт гаргасангүй, бантан каш нь халуун байна хүйтэн байна, усанд их орууллаа, гэрээ дутуу цэвэрлэлээ, амтгүй хоол хийлээ, нөхрийгөө хүндэлсэнгүй, их унтаж байна гэх мэт…

Тэсэж тэвчих гэж хичээж ядаж байхад би хүүгээ долоон сартай байхад дахиад жирэмсэн болох нь тэр. Энэ үeээс арга барилаа арай өөрчилж бага зэрэг заль гаргаж эхэллээ. Юм л бол хадам ээжээс асууж лавлаж залхтал нь дагаж жинхэнэ нойтон хамуу боллоо доо.

Хоол хийсэн ч ээж энэ яаж байна, ээж давсыг нь үзээд өгөөч, ээж энэ яахуу ийхүү гээд л хэхэ. Хүүхдээ харахдаа ч ээж ээж ээж. Та юу гэж бодож байна, та дэмжиж байна уу, танд таалагдаж байна уу, ээж та та гээд яг л хамхуул шиг наалдлаа даа.

Хамгийн инээдтэй нь ээж сүүлдэж надаас залхаж эхэлж байнаа. Надгүй юм алга уу өөрөө мэдээд хийгээч бла бла гэдэг болсон. Улам л ээж ээж гээд гүйгээд байлаа. Сүүлдээ хадам жинхнээсээ залхаж миний хийж байгаа хийх гэж байгаа eр нь нөхөр бид хоёрын асуудалд оролцохоо больлоо.

Аргагүй шүү дээ хаширтал нь наалдсан юм чинь ккк. Хоёр дахь хүүгээ төрүүлчихээд байхдаа хадам ээжийг уруу татаж кино театрт кинодож үзлээ. Кино тараад хоёулахнаа вино хүртэл ууж бүүр цаашаа ятгасаар байгаад хадмыгаа нийтийн бүжгэнд явуулдаг болголоо.

Анхандаа тоохгүй дургүйцээд байдаг байсан хадам ээж сүүлдээ ээжийхээ үсийг гоё бөндгөр болгоод өг гээд ороолгуулж аваал гараад өгдөг боллоо доо.

Нөхөр ч намайг дэмжээстэй. Ээж бид хоёрыг болзоонд явуулж хоёр хүүгээ хараад хүртэл үлэднэ. Миний хань ухаантай гээд духан дээр үнсээд.

Нөгөө хадам ээждээ загнуулаад уйлаад төрсөн гэртээ харьж байсан годгор охин хадам ээжийгээ бараг сургах маягтай хэхэ та одоо ингэ тэг, та жаахан тур мур гэж явсаар дахиад маамаатай болж гурван хүүгийн ээж боллоо.

Ээж бүүр сүүлдээ надад амь болов. Нууц мууцаа надад ярьж нүд амаа ирмээстэй ккк. Одоо хэдхэн сарын дараа би нь Дархан бэрийн одонгоо авна. Энэ хүндтэй шагнал хүндэтгэлийг хадам ээж хамгийн их дэмжиж хошуу дэвсэж суугаадаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!