“СУПЕР ШАГНАЛ” ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Машин унана гэдэг хvн бvрийн сэтгэлийн эмгэг болон хувирч олон баазууд задран, зарим нь дампуурах нэрээр тампуулах vед манай компани байгуулагдсан болохоор даруй 15 жил болжээ. Одоо энэ шинэ оны зааг дээр ойгоо тэмдэглэж, өмчийн шинэ хэлбэрт орж өөрийн мэдэлтэй дургих болсныхоо төлөө хөрөнгө чинээгээ “дэлхийд” таниулах санаатай байгууллагын хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулан эхний таван байранд хугацаа дуусаагvй такси, шинэ мотоцикл, өнгөт телевизор, мөнгөн аяга, алтан бөгж өгөх юм байх гэж яригдаад хэд хонолоо. Yгvй тэгтэл уржигдраас хойш л хvмvvсийн харьцаа шал өөр болчихож. Сонин юм аа их сонин юм.

Ашиглалт хариуцсан инженерийгээ -Хөөе ашиглагч аа гэж дууддаг ам Дунгаа өнөө өглөө ирээд: -Ашиглалтын инженер ээ! гэж дуудан араас нь очиж өрөөсөн ташаан толгойноос өргөх шахан ташаалдаж, толгой нийлvvлэх шахан шивнээд жоготой инээж байна. Цаадах нь яахав хөөрхий бодь амьтан урд нь мотортоо ганц тахир гол нууж тавьснаа цоллуулж байснаа ч мартсан бололтой инээд алдаад бас ч гэж эр хvн юм гэсэндээ маажуулдаг унага шиг ташаа өгөн талархаж харагдана. Харин нөгөө инээд алдан тэр ах аа, энэ эгч ээ гэж гvйж явдаг аашны хайлан Гандиймаа бvр бодолд дарагдчихаад яаж олдоо вэ гэмээр жаахан давхраатай нvд нь сvvмийчихсэн аягvйтвэл ээлжийн ахлагчаа ширэв татах өнгөтэй: -Шударга юм гэж байдаг л юм бол одоо л харагдана даа. Хэн сайн ажилласныг хамт олны хурал л гаргаж ирнэ. Эд тэгэхгvй л дээ. Гэнэтхэн нохойн наадам болох юм л хийж таарна даа чааваас гэж бvр Дунгаагаас өөр аашлав. 

Яачихсан юм бэ бvv мэд. Энэ ч vхрийн сvvлэн дээр хутга гэгчээр том алдаа хийлээ дээ. Уул нь яаж ч бодсон аварга болох л охинсон.  Хэдэн жолооч нар хөлхөлдөн бие биеийнхээ мөрийг алгадаж пар пар хийдгээ, архи пивоны тухай тоглоом, шоглоомоор ярьдгаа бас зарим нь кондуктороо орой хvргэж єгдгєє бvр больчихож. Тvvнийг анзаарсан Гэрлээ охин: -За найзууд. Олдохгvй аварга горьдож олон ааш гаргаж байж олзны жаахан Наяагаа оготны нvх рvv алдав гээд тас тас инээж байв аа.  Нэг жолооч өчигдөр ерөнхий инженер, эдийн засагч, ня-бо гурвыгаа дуудан: -Yдийн зоогонд урья. Давтан vнэгvй, цаашид ч ийм л байх болно. найзалбал найзалсан шиг найзлана шvv! гэлээ. Хажуунаас нь Цэцэгдэлгэр: -Хм баячууд хэзээ vдийн хоол төдийгөөр юмыг аргалж байсан юм бэ? Би бол өдөр биш оройн зоогонд урьж, унтах ор, угжих ундаатай газар аваачина гэж тоглоом шоглоомын завсраар хэлээд бөгс хаялан

“Яргайтынхаа голыг ээ ай ай ай хө

Яасхийгээд ….” гэсээр гунхаж одов. Ёстой нэг өдлөө дөө. Уг нь гайгvй л сайхан охин л доо. Харин “Ард”-ын vvднээс тvvнийг инженер авчирч єєд татсан гэдэг юм, ортой ч байх. Өнөөдөр нөгөө цууд гарсан байгууллагын аварга шалгаруулах наадам болно. Манай хэд цаг харан бас л ам өрсөн шаагилдаж гарав.  -Ямар аз нь шовойсон аавын хvv унаатай болдог бол доо. Миний ажлын vзvvлэлт ч бvх талаараа жигд л яваа шvv. -Минийх ч зунаасаа дээрдсэн. Намраас хойш оюутан сурагчид, хотын шинэ иргэд тэднийг 24 цаг оочерлуулсан эвэртнvvдийн ачаар орсон орлого гэж цас аа цас. Дарж єгч байна аа. -Би ч бvр орж ирсэн хvнийг гарыг нь єргvvлээд, хоёр зөрсөн хvний хөлийг завсар завсраар нь оруулаад өгөхөөр автобус гэдэг хоёр хайрцаг шvдэнзийг нэгд багтаачихсан юм шиг л болдог юм гэж нэг нь сайрхав. Тэгтэл нэг нь: -Тэр гайгvй. Би бол хvvхдvvдийг нь мөр, толгой дээр нь суулгаж, тортой юмыг нь аманд нь зуулгаад зайгvй болчихоор нь шалан дээр давхарлаад хэвтvvлчихдэг болсон гэж байна. Ингэж яриад их удвал хоёр сvvл нь vлдээд тос нь vсрээд шал шал гэдэг шиг болох өнгөтэй. Тэгтэл ашгvй наадам эхэллээ. Урьд нь нээнгvvт л дарга нар руу цувардаг бэлэг хамгийн доод тушаал орон тооны хэдээс эхэлж бvх хvнд, бvр надад хvртэл өглөө гээд л бодчих.  Манайхан л болсон хойно энэ хэдэн чихэр, ялзарсан жvржээ маяглалгvй тараачихмаар юм гэж супер шагналд яарав. Тэгтэл супер шагналд нь нөгөө олон янзын аашны шоу гаргагчид биш харин хоёрдугаар улиралд даалгавраа тасалдуулж сvvлийн сард тvvнийгээ нөхсөн нөгөө муу аашт Сvрмаад өгчихсөн байдаг байгаа. Тэр ажлаараа л лав аварга болоогvй. Онгорхойгоо нөхөх мөнгөтэй хvн ч сайхан юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!