СТРЕСС ТАЙЛЖ ТАЙВШРУУЛАХ 4 ТӨРЛИЙН ЦАЙ
Сэтгэл санааны хямралд орж сэтгэл санаа тавгүй байгаа үед стресс тайлах олон арга байдаг ч хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол цай ууж тайвшрах юм. Тэгвэл энэ үед ямар цай уувал стресс тайлагдаж, тайвширч болох талаар доорх мэдээлэлтэй танилцана уу.
Сарнай цэцгийн цай
Сарнай цэцгийн цай нь олон талын ач тустайгаас гадна стресс, сэтгэлийн зовиурыг арилгахад тусалдаг. Энэ нь сэтгэл хөдлөлийг намжаан тайвшруулдаг тул унтахынхаа өмнө нэг аягыг уухад хамгийн тохиромжтой буюу тайван гүн нойрсоход тусалдаг. 2016 онд хийсэн судалгаагаар сарнайн үнэр нь бөөрний өвчнөөр өвчилсөн хүмүүсийн сэтгэл санааны түгшүүрийг бууруулдаг болохыг тогтоосон байна.
Бэлтгэх арга: Сарнайн дэлбээг сайтар угааж буцалж буй усанд хийж дэлбээг хар болтол 5-10 минут буцалгаж хэрэглээрэй.
Нимбэгний гавартай цай буюу /Lemon Balm/
Энэхүү ургамал нь бага зэрэг нимбэг болон гааны амттай тайвшруулах үйлчилгээтэй ургамал юм. Үйлчлэл нь кортизол хэмээх стрессийн гормоныг бууруулж, нойрмоглуулахгүйгээр биеийг тайвшруулж, стрессээс ангижруулдаг байна. Мэргэжилтнүүд энэ ургамал болон цайг нь сэтгэл хямарлын өвчлөлийг эмчлэхэд хэрэглэдэг. Тэр бүү хэл зүрхний ангинатай хүмүүс ч хэрэглээд үр дүнд хүрч байгааг судалгаагаар тогтоожээ. Минттэй гадна байдлаасаа төстэй харагддаг тул зарим хүмүүс нимбэгний гаврыг минттэй андуурах тохиолдол байдаг.
Бэлтгэх арга: 1 аяга буцалсан халуун усанд 1 халбагыг хийж бага зэрэг хандалсны дараа хэрэглэнэ. Харин хатаасан навчыг нь хэрэглэж байгаа тохиолдолд 2ш навчийг халуун усан дээрээ хийгээрэй.
Ногоон цай
Ногоон цайнд байдаг полифенол гэх органик нэгдэл нь сэтгэлийн хямрал, стрессийг арилгадаг ба нь кофеин ихээр агуулдаг тул нойрмоглохгүйгээр тайвшруулж сэтгэл санааны хямарлаас гарахад тусалдаг байна. Мөн ногоон цай нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж болох l-theanine гэх амин хүчлийн агууламж өндөр байдаг. 2017 онд хийсэн нэг судалгаагаар ногоон цай уудаг оюутнууд бусад оюутнуудаас стрессийн түвшин доогуур байгааг тогтоожээ.
Лаванда цэцгийн цай
Лаванда цэцэг нь сэтгэл санааг тогтворжуулах, тайвшруулах үйлчилгээтэй ба ийм төрлийн эмнүүдтэй хүртэл үйлчлэлээрээ адилхан нөлөөлдөг байна.
Эдгээр цайг өөрөө бэлдэн уух боломжгүй бол дэлгүүр, супермаркетуудаар борлуулдаг тул худалдан авч ууж хэрэглэж стрессээ тайлж тайвшраарай.