“СОНИНГИЙН МУХЛАГИЙН ЭМЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

“СОНИНГИЙН МУХЛАГИЙН ЭМЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

БААТАРЫН ДЭЛГЭРЦЭЦЭГ

Өглөө болгон хичээдээ явах замдаа сонингийн мухлагаас өдөр тутмын сонин, бас дэлгүүрээс литр сүү аваад өвөөдөө оруулж өгдөг маань яс тогтсон уламжлал болоод 2 жил болж байна. Эмээ маань тэнгэрт халиад өвөө хэсэг ганцаардаж сэтгэл санаагаар унаж, турж эцээд бас л хэцүүхэн байсандаа. Гэсэн ч цаг хугацаа гэдэг анагаагч юм. Одооноос байрны хэдэн өвгөдтэй сүүдрэвчинд шатар нүүж, басчгүй долоо хоногтоо хоёр удаа дүүргийн соёлын ордонд болдог ахмадын нийтийн бүжгинд явж өөрийгөө хөөрхөн зугаацуулаад байдаг болж. Уул нь ч манай Өвөө насаараа биеийн тамирын багш хийсэн хүн болохоор бие сайтай чийрэг эрүүл хүн. Гэсэн хэдий ч насан туршдаа дэргэд нь байж халуун хоолцай баяр гунигаа хуваалцаж ирсэн ёстой л нэгэн биений нөгөө талаа алдана гэдэг амьдралд тохиох хамгийн том гарз аж. Цаанаа л ганцаардаж сэтгэл гундаж байгааг өглөө болгон ороод гарахдаа би зүрхээрээ мэдэрч муу өвөөгөө өрөвддөг юм. Үр хүүхдүүд нь бүгд тус тусын амьдрал, үр хүүхэд хань ижил, ажил алба гээд тэр болгон аавыгаа эргэж тойрох нь ховор. Би ч ялгаагүй өглөө бүр сүү сонин дөхүүлж өгдөгөө золд тооцоно. Нэг өглөө сонин авах гээд очсон мухлагийн эмээ байдаггүй, хэсэг хүлээж байгаад явах гээд эргэтэл тэндээс ирж яваа харагдана шүү. Насандаа донж нь тохирсон бас их хээнцэр эмээ болохыг нь би сая л анзаарлаа.

-Өө эмээ яасан орой онгойж байна аа зөндөө хүлээлээ гэсээр би эмээг тослоо – Аан хүү минь эмээгээ уучлаарай. Өчигдөр нийтийн бүжигнээс жаахан орой тарсан юм. Тэгээд шөнө нойр хүрэхгүй хөрвөөж байсанаа өглөөгүүр нам унтчихаж. Хүүгээ ирээд хүлээж байгаа гээд эмээ нь бүр яарч гүйж ирлээ. Муу хөгшинөөсөө хойш ганцаараа гэрийн мухар сахиж суугааг чинь мэднэ өнөөдөр л нэг надтай хамт яваадах гэж найз эмгэн шалаад байхаар нь дагаад тэр бүжгэнд нь очсон юм. Гэсээр мухлагаа онгойлгон орлоо. Би ч хичээлийн энхний цагаасаа хоцрох нь ойлгожтой болж байсан болохоор хурдхан сонингоо аваад эргээд гүйлээ. Маргааш өглөө нь уламжлал ёсоороо сонингийн мухлаг орход мухлагийн эмээ эгээл зээ охиноо хүлээж суугаа мэт намайг хүлээж гаднаа зогсоо харагдав. – Ээ ашгүй миний хүү ирэв үү? Эмээ нь өчигдөр хүүгээ хоцроосон байх гэж санаад өнөөдөр эрт ирсээн. Май хичээл дээрээ хүлх гээж атга дүүрэн чихэр өгч билээ. Яагаад ч юм энэ үед бурхан болсон эмээгээ хачин их санаж нулимс цэлэлзэж хоолой зангираад явчихсан. Тэр өглөө харин надад өвөөгөө өөрийг нь сонинд нь явуулж байя гэсэн бодол төрсөн юм. Сонингийн мухлагийн эмээ ганц бие, манай өвөө ч ганц бие юмыг яаж мэдэх вэ дээ …

-Та маргаашнаас өөрөө тэр мухлагаас сонигоо авчиж бай би сүүлийн үед шалгалт ихтэй байгаа гэж өвөөдөө хэлээд гарсанаас хойш гурав дөрөв хоног очсонгүй. Өвөөгөө ч санаад амралтын өдрийн өглөө гүйгээд очтол өвөө гэртээ алга ийм эрт шатар тоглохоор гараагүй баймаар гэж бодоод орцны нь үүдэнд хэсэг хүлээж зогссоноо. Гэнэт сонингийн мухлагруу очиж үзэхээр шийдээд зүглэж явтал харин өвөө маань сонигийн эмээтэй өдөр тутмын сонин сэтгүүлээ хийдэг даавуун торыг нь дамжилчихсан гангар гунгар алхаад ирж явна. Хоёулангийнх нь нүүрэнд мишээл тод гэрэлтэхийг хараад би буцаад гэррүүгээ гүйчихлээ. Өвөө маань цайгаа хувааж уух найз эмээтэй болж байх шиг байна аа даа. Яадаг юм хүн хүнээрээ л дутдаг хорвоо. Аав авгууд маань өвөөг зэмлэж ч магад би лав өвөөгийнхөө талд орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!