“САУНЫ ГАЗАР ЭXHЭPИЙГЭЭ ЭPЭГТЭЙ XVМVVСТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙХАД НЬ ТААРСАН” – БОЛСОН ЯВДАЛ

“САУНЫ ГАЗАР ЭXHЭPИЙГЭЭ ЭPЭГТЭЙ XVМVVСТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙХАД НЬ ТААРСАН” – БОЛСОН ЯВДАЛ

Би 32 настай жирийн нэг залуу. Гурван жилийн өмнө эхнэр охиноосоо салаад сэтгэлийн их дарамттай явлаа. Цаг хугацаа бүгдийг мартуулдаг хойно саяхнаас л энэ бүгдтэй эвлэрсэн дээ. Эхнэр байсан хүн маань их царайлаг залуусын ярьдагаар гунхсан сайхан хүүхэн байсан.

Би түүндээ маш их хайртай бас их итгэдэг байлаа. Гэр бүл болсон хойно хэрүүл уруул байлгүй л яахав. Эдгээрт нь миний ч буруу байгаа. Гэхдээ би бусад эрчүүд шиг ганц удаа ч шалиглаж өөр эмэгтэй гэж явсангүй.

Эхнэр маань дөрвөн жилийн өмнө албан тушаал ахиж дан эрчүүдтэй хэлтэст ажилд орж тэр үеэс л эхэлж ааш зан нь аажим аажимаар өөрчлөгдөж байгааг би мэдэрч эхэлсэн.

Би өөрөө гадуур дотуур явах дургүй, шоу цэнгээн гэж юу байдгийг ч мэдэхгүй, түүнд гар хүрэх нь битгий хэл гэрлүүгээ coгтуу орж apxи ууж агсам тавьж үзэж байгаагүй.

Аав минь намайг багад аpxийг хэтэртлээ ууж гэрийхэндээ агсам coгтуу тавьдаг байсан учир хар багаасаа энэ бүгдийг жигшиж өссөн нэгэн. Ажил тарсан л бол би гэрлүүгээ яарч гэртээ байх дуртай гэр амьтай хүн.

Харин тэр хүн тэс хөндлөн хүн. Ажлын залуусын, бүсгүйчүүдийн төрсөн өдөр, хүлээн авалт, арван жилийн уулзалт, багын найзуудын уулзалт, их сургуулийн найз нарын шоу гээд тиймэрхүү зүйлд маш их ач холбогдол өгнө.

Тав дахь өдөр дөхөхөөр миний яс хавталзаж за бас ямар залуугийн төрсөн өдөрт явах бол эсвэл ямар нэгэн арга хэмжээ шоутай болов уу гэхээс дургүй хүрнэ.

Нэгэнт гэр бүл зохиосон бол хэн хэнээ хүндлээд зарим онцын шаардлалагүй зүйлст бол явахгүй байж болно шүү дээ. Би өөрөө спортлог хүн. Гэтэл манай хүн бас л надаас тэс өөр.

Найман жил амьдрахад ганц ч удаа хамт боулинг тогльё хамт усанд сэлье гэж гуйхаар огт зөвшөөрч байгаагүй. Чи мөнгөгүй бас машингүй байж би яаж ийш тийшээ явах юм гэж намайгаа гомдоож байсан.

Харин ажлынхаа залуустай бол хамт уул хадаар зугаалж тэр ч бүү хэл арван жилийн эрэгтэй найзуудтайгаа саунд орж байсан удаа ч байдаг. Ямар ч том зориг, ямар ч хамаа намаагүй амьдрал гэхээрээ тийм байдаг байна.

Мэдэхгүй юм даа. Өөрөө тэгэж явж үзээгүй мэдэхгүй болохоор үнэхээр ойлгохгүй юм. Нийлж наргиж цэнгэдэг залуусыг нь би мэднэ, миний нүдээр бол нэг л их ам болсон том том ярьсан хүмүүс байдаг.

Манай хүн тэр үг үйлдэл бүхэнд нь итгээд инээж хөгжилдэж явах нь сайхан байдаг юм уу гэлтэй л байдаг. Гэр бүл зохиож үзээгүй, эхнэр хүүхэдгүй тийм залуустай би юу ярих билээ.

Мэдээж энэ бүхний дараа үл ойлгогдох үйлдүүдэд нь би түүнийг хардаж эхэлсэн. Амар тайван амьдрал минь өөрийн мэдэгүй л хардалт болж хувирсан. Тэнэг хүн шиг дуугүй байж чадахгүй мэдээж ганц, хоёр хатуу үг чулуудна.

Тэр бүрт нь надад хариу болгож чи тэгвэл ахиухан мөнгө олоод хүний доор оролгүй яваач би чиний мөнгөөр гадуур зугаалаагүй өөрийнхөө цалингаар болгож байна, ер нь чиний хэрэг алга салвал салъя гэдэг болсон.

Хадмууд маань ч миний нүүрэн дээр -Эхнэрээсээ бага цалинтай нөхөр гэж юу байдаг юм, ингэж амьдарсанаас салсан нь дээр гэж хэлж байлаа. Ингээд л эхнэр маань А4 цаасан дээр салах өргөдөл бичээд шүүх танхимд надтай уулзсан даа.

Тэр өргөдөл дээрээ намайг нэг удаа түүнд гар хүрсэн гэж бичсэн байсан. Өдий олон жил амьдрахдаа уг нь чангахан ч гарнаас нь атгаж үзээгүй юмсан. Тэрийг нь уншаад инээд ч хүрэх шиг нэг талаас бас уурлах ч шиг.

Би ч шүүх дээр өөрийнхөө талаас тайлбараа хийсэн тэгээд шүүгч эхнэрт маань таны өргөдөлд салах шалтгаан байхгүй байна 90 хоногийн эвлэрэх хугацаа байна хамт амьдраад үз гэтэл эхнэр чадахгүй гээд салаад явсан даа.

Энэ бүгдийн дараагаас би өөрийгөө дүгнэж үзлээ. Би тэмдэглэлт баярын өдрүүдээс бусад үед тэр бүр эхнэртээ бэлэг өгч баярлуулаж байсангүй, романтик байж чадаагүй бас тийм ч их халамж хайрыг мэдрүүлээгүй нь миний алдаа болсон.

Харин салалтанд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол би тэр хүний хэтэрхий эрх чөлөөтэй занг нь барьж хазаарлаж чадаагүй, бас өөрөөс нь цалин бага байсан болохоор амных нь бай болсоор хоёр тийш болсон болов уу гэж бодож байна.

Эцэст нь эрчүүд залуусаасаа гэр бүлтэй эмэгтэй хүнтэй хамт наргиж цэнгэх гэж байгаа бол ард байгаа нь үр хүүхэд, хань ижлийг нь бодож хүндэтгэж үзээсэй л гэж хүсэх байна даа.

Айл гэрийн эхнэр, үр хүүхдийн ээж болсон эмэгтэй хүнд нүдээ битгий унагаарай. Тэдний ард бүхэл амьдрал нь явж байдаг юм шүү… Энэ салалтын золиос нь хөөрхий охин минь л болсон доо.

Надад харин хэзээ ч хүний дор орж болохгүй юм байна гэсэн бодлыг тархинд минь маш гүн суулгаж өнгөрсөн гурван жилийн хугацаанд зүтгэсээр зүтгэсээр багагүй амжилтанд хүрч салсан эхнэрийнхээ хүсээд надаас нэхээд байдаг мөнгө гэх зүйлтэй л болоод авлаа.

Дахиж хэн нэг хүнтэй амьдрал зохионо гэхээс нэг л итгэл төрж өгөхгүй байна. Эхнэр маань бас одоо ч өөр хүнтэй суугаагүй охинтойгоо хоёулаа л хамт байгаа. Би харин яасан нь дээр бол эргээд очвол намайг хүлээж авах болов уу,

Хүлээж авлаа гэхэд тэр хүний хөлнийх нь хий гараагүй дахиад л асуудал үүсгээд унавал яана гэхээс айж байна. Тэр хүнийг гэх сэтгэл минь хэдийн хөрсөн ч охиндоо хойд аавын гар үзүүлмээргүй байна. Зөвхөн охиноо бодоод тэр гэрт буцаад очвол яадаг бол…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!