САРМИСНЫ ИД ШИД

1. Цус цэвэршүүлж, хорт бодисыг гадагшлуулах 

Арьсан дээр батга гарч байвал биеэ гаднаас нь биш дотроос нь цэвэрлэх цаг болжээ. Цусаа цэвэршүүлэхийн тулд өглөө бүр халуун усан дээр нимбэг 2 хумс сармис хийж ууж байгаарай. Мөн өдрийн турш ус ууснаар таны бие цэвэрших болно. 

2. Ханиад томуу эмчлэх

Өдөрт 2-3 хумс сармис идэх, эсвэл хандалж уувал таны дархлаа сайжирч ханиад хурдан эдгэрнэ. Мөн хоолондоо ч хийж идэж болно. Сармис өдөр тутамдаа хэрэглэснээр халдварт өвчин тусахгүй байх магадлал багасаж үр дүнтэй болохыг нь сүүлийн үеийн судалгаагаар ч баталж байна. 

3. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх

Өдөр бүр сармисыг хоол хүнсэндээ эсвэл түүхий хэлбэрээр хэрэглэх нь Аллициний исэлдэлтийн эсрэг шинж чанартай тул холестерины түвшинг бууруулахад тусалдаг. Цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад маш их ач тустай.  Гэхдээ энэ үр дүнг мэдрэхийн тулд сармисыг түүхий эсвэл хагас болгож идэх хэрэгтэй.

4. Бактер ба паразитын эсрэг үйлчилгээтэй

Эрт үеэс сармисыг нян, мөөгөнцөр, паразит халдварыг эмчлэхэд антибиотик болгон ашиглаж ирсэн. Сармисны ханд хэрэглэж, сармисаар амны хөндийгөө зайлснаар маш үр дүнтэй байх болно.

5. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Хэд хэдэн судалгаагаар сармисны өдөр тутмын хэрэглээ нь ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Сармис нь хорт хавдрын эсрэг дархлааг сэргээдэг байна.

6. Арьс ба үсний хувьд

Сармис нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй буюу коллагены алдаглыг удаашруулдаг. Мөн экзем зэрэг арьсны өвчний эсрэг ч хэрэглэдэг байна. Сармисны хандыг хуйхандаа түрхэснээр үс уналтаас сэргийлж үсийг улам төлжүүлэн ургуулдаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!