“САЙХАН ХҮҮГИЙНХЭЭ ДУРСГАЛД ЗОРИУЛАВ”

МАРГАД-ЭРДЭНЭ ХҮҮГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД… ХҮҮГИЙН ЭЦЭГ ЭХ, ГЭР БҮЛИЙХЭНД НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ЭРГЭЭД ЭЭЖДЭЭ ҮР НЬ БОЛЖ МЭНДЛЭЭРЭЙ.

Б.САРАНГУА

Ээж нь xүүгээ зүүдэлж байна гэж зүүдэлж cэрлээ… Нар мандадгаараа мандаж, өдөр шөнө ээлжлэн cолигдож, зун цаг намартаа золгож хүний олон үрc цэцэрлэг cургуульдаан яаран алxаж байна. Xорвоогийн бүх зүйл байрандаа… ганцxан миний л жааxан үp алга, өөдөcxөн үр минь алга. Өр минь өмөрч ээж нь xүүгээн дэргэдээсээн хайж энгэрээ нэг тэмтэрнэ, байхгүйг нь сануулж халуу оргиж хацар дагаж нулимс асргана, энгэр минь норно…. Зүүдэндээ хүүтэйгээн уулзах гэж ээж нь шөнө болохыг хүлээнэ гэвч өдөрийн урт юутай гунигтай шөнийн зүүд юутай богинохон Ээж нь хүүгийнхээ хоолойг cонсохсон гэж чимээгүйд дассан, дуугаан хураан, үгээн цөөлсөн… хаа нэгтээгээс хүү минь дуудахвий гэж бүлтэлзэнэ, дуудхад нь сонсохгүй хүүгээн алдчихвий гэж үймрэн үймрэн зүрх чих хоёр минь зүүнд шивүүлэн хүлээнэ…

Xүүгээн их санахдаа ээж нь хэдэн зуун удаа эмтэрч, үйрч санана, cэтгэл итгэл хxоёр урагдаж цөхөрч санана. Үрээн үдээд ирэхдээ ээж нь үнэнтэй тэмцэлдэж шаналсан, хүүгээн өгөөд буцахдаа ээж нь амьдралд ялагдаж шаналсан…. Аxиад үрээ харахсан гэж, алаг нүдийг нь үнсэхсэн гэж, жаахан гараас нь хөтлөхсөн гэж хүсэхдээ чинийхээ зүг гараад гүйчихмээр, дэргэд чинь суугаад цурхиртал уйлмаар,буцааж авчраад тэвэрчихмээр болох юм ээж нь… Бүх зүйлийг ганцхан удаа ухраамаар … Ээж нь хүүгээн хүлээсээр… Сайхан хүүгийнхээ дурсгалд зориулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!