“САЙН ЭХНЭРИЙН ДVPД ТОГЛОЖ НӨХРИЙНХӨӨ VXЭX ӨДРИЙГ ХҮЛЭЭЖ СУУНА…”

“БҮСГҮЙ” – Л.ДАЙРИЙМАА

Мягмар өөрөөсөө их олон дүү эхнэртэй. Сайхан ч бүсгүй нэрийг нь Нэмэхцэцэг гэх. Харин харамсалтай нь тэр хоёрт үр хүүхэд заяагаагүй аж. Тэглээ гээд Мягмар гутраагүй. Харин Нэмэхцэцэг бүсгүйд өөрөөсөө ч нуудаг нэг нууц байдгийг Мягмар мэдэхгүй.

Тэр юун гэвээс бүсгүйн асрамжийн газрын үүдэнд үлдээж орхисон хүү нь билээ. Чухам юуны учир хүүгээ тэнд үлдээсэн гэдгийг бүсгүйгээс өөр хэн ч үл мэднэ. Түүний хүү тэмээнээс содон тэмдэгтэй гэдэг шиг баруун гарын чигчий хуруун дээрээ том хар мэнгэтэй аж.

Бүсгүй маш сайн, сайхан гэргийн дүрд тоглосоор яваа нэгэн. Xyлгайч явсан, xyлгайч Мягмарын үxэx өдрийг хоног тоолон хүлээдэг тэрээр гэр бүлийнхээ өшөөг авах ганцхан хүслээр Мягмарын араас дагаж гүйсээр эхнэр нь болсон билээ.

Тэрээр түүнээс жирэмсэн болсон боловч нууцаар хүүхдээ авахуулж ерөндөг тавиулсан аж. Бүсгүйн эцэг эх сумандаа толгой баян айл байлаа. Мягмар хэдэн xyлгайч нөхдийн хамт тэдний гэрийг ухаж мөрөө баллахын тулд гал тавьсны улмаас эцэг эх, төрсөн ах нь галд aмиа алдсан билээ.

Нэмэхцэцэг тэр үед аймгийн төврүү олимпиадад явсан байж таарч амьд үлдсэн аж. Өнчирч хоцорсон охин авга эгчийндээ амьдарч нас биед хүрсэн аж. Тэр авга эгчээсээ түүний аав ээж өөрийг нь төрөхөд дахиад охинтой, хүүтэй болохыг бэлгэдэж Нэмэхцэцэг гэсэн нэр хайрласан гэдгийг сонсоод асгартал уйлсан билээ.

Охин хичээл номондоо ч шамдах аа болиход охиныг өрөвдсөн авга эгч нь шамд ч гэж хэлж зүрхэлсэнгүй. Нэмэхцэцэг сургуулиа дүүргээд хотод хамаатныхаа хүний тусламжаар оёдлын үйлдвэрт ажилд оржээ.

Цэвэрлэгчээс нь эхлээд бузгай оёдолчин болтлоо ажиллаж байлаа. Энэ л хугацаандаа бүсгүй хүүгээ төрүүлсэн аж. Хүүгийн эцгийг цэрэгт явахад нь жирэмсэн гэдгээ ч хэлсэнгүй. Ингэж хүүгийнхээ эцгээс салжээ.

Бүсгүй өөрийн амьдралаа аваад явчхаар болонгуутаа сумандаа ирэв. Сайхан ч бүсгүй болсон байсан тул сумын хөгшин залуу эрчүүдийн нүд унах нь халаггүй байлаа.

Нэмэхцэцэг тухайн үед баригдаж шopoнд явж байсан гэр бүлийг нь үxэлд хүргэсэн Мягмар гэгчийг авга эгчээсээ өмнө нь сонсож байсан тул түүний суллагдаж ирсэн эсэхийг тандаж байтал наранд гарсан бүр эхнэр хүүхэдтэй болсон гэдгийг мөн түүний ажилгүй гэдгийг нь ч мэдэж авчээ.

Нэмэхцэцэг сумынхаа үйлчин бүсгүйчүүдийг уриалж сумынхаа ажилгүй, орлого багатай шинэ гэр бүл болсон бүсгүйчүүдэд хүүхдийн бариувч, цамц, өмд оёхыг зааж өгөх аян зарлаж. Түүний төлөвлөснөөр Мягмарын эхнэр ирж сургалтад нь суусан аж ээ.

Бүсгүй түүний эхнэрийн оёсон юмыг нь үзэх, зааж өгөх шалтгаар тэднийхээр орж гарах болж нэг л өдөр Мягмарыг өвөртөө оруулсан. Мягмар эхнэр хүүхдээ хүний дайтайд эс тооцон Нэмэхцэцэгтэй ханилж хотруу шилжжээ.

Удалгүй түүний нvглийн өр төлөөс болсон уу яасан хүү нь нас барсан дуулдахад Нэмэхцэцэг дотроо шаналж байхад тэр тэгтлээ шаналсан ч үгүй. Бүсгүй түүний хүйтэн цэвдэг сэтгэлийг харан дотроо улам их үзэн ядаж байв.

Мягмар нөгөө л сурсан зангаараа хэдэн үл бүтэх ноходтой нөхөд болж гар хөлийн үзүүртээ гүйлгэн xyлгай хийж хөлжих болов. Бүсгүй энэ бүгдийг мэдэвч эс мэдэгчийн дүрээр амьдарч байгаа нь энэ.

Сүүлийн үед түүний эрүүл мэнд бага багаар дордож байгааг мэдэж буй бүсгүй дотроо их л баяртай байх болж. Хаашаа ч гарсан хараа хяналт тавьдгийг нь мэдэх бүсгүй зөвхөн хоол хүнсний зүйл, хувцасны материалаа аваад л гэртээ харина.

Түүний нөхөртөө өглөө бүр өлөн дээр нь хоёр, гурван төрлийн жимснээс ээлжилж идүүлдгийн үр ашиг нэг л өдөр гарах нь тодорхой болсон байв. Тэр цагт бүсгүй хүүгээ олж авна гэсэн хүслээ сэтгэлдээ тээсээр яваа билээ.

Мөн бүсгүйн сэтгэлийг баярлуулсан нэгэн сайхан хууч яриа нутгийн хүнээс дуулдсан нь Мягмарын өмнөх эхнэр хүнтэй сууж ихэр хүүхэд төрүүлж гэнэ ээ гэсэн мэдээ байв. Бурхны тааллаар Мягмар нэг өдөр Нэмэхцэцэгийг хүнсээ цуглуулаад ирэхэд нь унаж үxcэн байдалтай байж байлаа.

Харин түүний хажууд нэгэн бичиг байсан нь Нэмэхцэцэгийн хүүгийн төрсөн он сар өдөр, цаг минуттай 3,5 кг хүү гэсэн бичиг байжээ. Бүсгүй тэр бичгийг үйлний хайрцагтаа нуудаг байсан билээ.

Мягмар түүний бүхий л зүйлийг нэгжиж үздэг байсныг дөнгөж сая л бүсгүй ойлгов. Түргэний эмч ирээд -зүрхний шигдээс болсон байна гэж онош тавьсан аж. Бүсгүй цурхиран уйлж байлаа гэвч энэ баярын нулимс билээ.

Мягмарын ажил явдлыг гүйцэтгэсний дараа бүсгүй нөгөөх асрамжийн газраа очиж хүүгээ олж өөр дээрээ авсан бөгөөд энэ бүх сэтгэлийг нь зовоосон амьдралдаа цэг тавьж хүүгээ эцэгтэй нь уулзуулахаар мөнөөх оёдлын үйлдвэрээ зорин очиход тэр цэргээс халагдаж ирээд Нэмэхцэцэгийн байхгүйг мэдээд цэргийн ангидаа буцсан байв.

Тэд цэргийн ангид нь очиход хүүтэй гэдгээ мэдсэн эцэг Нэмэхцэцэгийг буруутгаж зэмлээгүй бөгөөд -эндээ хань ижилтэй болсон гэдгээ харин дуулгасан аж.

Эцэг хүү хоёрын дотно байдлыг ажиж суусан бүсгүй нулимсаа сэмхэн арчаад инээвхийлж суулаа. Бүсгүй хүүгийнхээ эцэгт сайн сайхныг хүсээд хүүтэйгээ гэрлүүгээ буцжээ. Одоо түүнд хүүгийнхээ төлөө илүү ихийг хийх, хуримтлал бий болгох, эрүүл амьдрах ёстой гэсэн зорилго л үлдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!