САВНЫ ХОРГҮЙ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ ШАЛГАРСАН АРГУУД

Эмэгтэй хүний биен дэх эстрогоны /эмэгтэй даавар/ хэмжээнээс хоргүй хавдрын үүсэл , томролт шууд хамаардаг . Их байх юм бол хавдар үүсдэг . Түүнчлэн удамшил , олон удаа үр хөндүүлэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Эмчилгээ нь : Даназол хэмээх эстрогеныг дарамталдаг андрогены хэмжээг нэмэгдүүлдэг эмийн зааврын дагуу хэрэглэнэ .

Ардын эмнэлгийн шалгарсан жорууд бол:

Өргөст хэмхийн хатаасан мөчийг хэрчиж 1 хоолны халбага түүхий эд дээр 3 стакан ус хийж 5 минут буцалган 2 цаг идээшүүлээд шүүн 3 хуваана . Өглөөний 7 – оос эхлэн цаг тутам 1 хоолны халбагаар уусаар дуусгадаг . Ийм байдлаар 3 өдөр ууна . Дараа нь 1 сар завсарлаж 1 cap бүхэн эмчилгээг давтан хийдэг . Ингэхэд хавдар багасна .

100гр хатааж , жижиглэсэн 2 гэрт халгайн навчин дээр 0,5л архи хийж үе үе сэгсрэн 7 хоног идээшүүлдэг. Шүүж шаарыг шахаад өдөрт 3 удаа юм идэхээсээ хагас цагийн өмнө 1 цайны халбагаар ууна. Буцалсан усаар даруулна .

1 хоолны халбага жижиглэж хатаасан цээнийн үндсэн дээр 2 стакан буцалсан халуун ус хийж хагас цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа 2 хоолны халбагаар юм идэхийнхээ өмнө ууна .

Савны хоргүй хавдарыг эмчлэхэд гаймуугийн ханд маш сайн үйлчилдэг. 1 хоолны халбага хатааж жижиглэсэн гаймуу дээр 1 стакан буцалсан халуун ус хийж юмаар бүтээн 2 цаг идээшүүлдэг. Дараа нь шүүгээд өдөрт 3 удаа юм идэхийн өмнө хоолны халбагаар ууна . Эдгээр хялбар жоруудыг савны ширхэг булчингар (Фиброинома) өвчнийг эмчлэхэд ч бас хэрэглэнэ .

2 том төмсийг үрүүл дээр үрж 0,5гр стакан шүүс шахаж аваад Өглөө болгон өлөн элгэн дээрээ юм идэхээс 30 минутын өмнө шүүсийг ууж , дараа нь 30 минут юу ч идэж уухгүй . 6 сар уухад хоргүй хавдар арилна . Үүний хамт гэдэсний нянгийн харьцаа алдагддаг байсан нь арилж давсагны үрэвсэл ч үгүй болно .

2 атга луувангийн ногоон навч , ишийг 1литр буцалсан халуун усанд 20 минут идээшүүлэн ханд бэлтгэж , түүнээсээ өдөрт 1 стакан ууна .

375гр зуун настыг жижиглээд дээр нь 500мл зөгийн бал , 500мл кагор дарс нэмнэ . Бүх түүхий эдээ холиод , харанхуй , сэрүүн газар 7 хонуулна . Үүнээсээ 1 цайны халбагаар өдөрт 3 удаа юм идэхээс цагийн өмнө хэрэглэнэ .

1 хоолны халбага хатаасан шүүдэргэнэ дээр 500мл буцалсан халуун ус хийж 3 цаг идээшүүлнэ. Тэгээд өдөрт 3 удаа стаканы 1/3-р юм идэхээс 30 минутын өмнө ууна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!