“ОХИНОО, ХАДМУУДЫГАА Л ӨРӨВДӨЖ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
“ОХИНОО, ХАДМУУДЫГАА Л ӨРӨВДӨЖ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
Би нөхөртэйгөө суугаад 8 жил болж байгаа, хууль ёсны эхнэр нь. Таван настай нэг охинтой. Энэ хүнтэй сууснаасаа хойш би ажил төрөл хийсэнгүй ээ. Хүүхдээ харж өсгөөд хань ижилээ хайр халамжаар дутаачихгүй юмсан гээд л гэрийн босс хийсээр өдийг хүрэв. Ажилд ормоор байна сайхан хамт олны дунд ажилламаар байнаа гэхээр яах юм бэ би та хоёрыгоо тэжээгээд амьдралаа аваад явчихнаа гэдэг. Би ч одоо тэгээд энэ ажил төрөл хийхгүй гэртээ хэвтээд байгаа нөхцөл байдалдаа бараг дасаж орхиждээ. Манай хүн хувиараа бизнес эрхэлдэг юм. Яахав үгүй дутуу юмгүй тэжээгээд л үүргээ гүйцэтгээд л явж байгаа. Бидэнд таарч тохирохгүй хоорондоо эв найрамдал муутай хэрэлдэж уралцаад байдаг зүйл бараг байхгүй тайван сайхан л амьдардаг байлаа. Гэр бүлдээ гаргах цаг зав, хайр халамж нь холдоод хөрөөд хөндийрөөд байгаа зүйл мэдрэгдэхгүй л байсан. Би нөхрийнхөө утас шөрмөсийг нь ухаад л мессеж, мессенжерийг нь шалгаад байдаггүй л байлаа. Гэтэл нэг сарын эхээр нэг удаа санамсаргүй байдалаар утасыг нь үзчихлээ.
Тэгсэн нэг эмэгтэйгээс хайрт минь, хайртай дуртай гэсэн чат байж байх юм. Тэр үедээ би бүр шоконд оровооо! Итгэж өгөхгүй тэгтэл нөхөр ч нойлоос гараад ирсэн утсыг нь тавьчихаад юу ч болоогүй юм шиг л манараатайгаа суусаар бодлоо. Өөрөөс нь асуух уу эсвэл жаахан тагнах уу гэж бодоод хэлэлгүй хэсэг хугацаанд тагнав ш дээ. Тэгээд нөгөө хүүхний фэйсбүүклүү орох гэтэл намайгаа блоколжээ. Өөр хүний хаягнаас ороод үздэг юм байгаа биздээ, өө тэгсэн яасан бүр аймар манай нөхрийн хуулбар болсон 2 нас хүрж яваа хүүтэй байдаг. Бурхан өршөөг. Түүнээс хойш сэм сэмхэн утасыг нь үзээд л байлаа хүүхэд шуухад нь бүр батлагдав. Хоорондын харьцсан мессежинд нь миний хүү энэ тэр гэж бичсэн юмнууд байнөө байна. Тэсэлгүй өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр нөхөртөө ч хэллээ ярилцлаа. Миний буруу, ийм юм болсон юмаа. Би охин та хоёроосоо салж холдож чадахгүй намайг уучлаач гэнэ. Би энэ асуудлыг шийдээд цэгцлээд хаяъя гэнэ. Яг шийдээд хаясан байгаа харагдаач уулзсаар л байгааг мэдрээд л байгаа. Тэр бүсгүй ардаа эхнэр хүүхэд гэр бүл байгааг нь мэдсээр байж энэ амьдралын замыг өөрөө сонгож хүүхдээ төрүүлсэн юм байнлээ. Гэхдээ би тэр эмэгтэй бяцхан хүүхэд хоёрыг үзэн ядахгүй байгаа. Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлэх эрхтэй хойно төрүүлсэн байнлээ. Энэ бол манай нөхрийн л хийсэн тэнэг үйлдэл гэж бодож нөхөртөө л бурууг өгч байгаа.
За даа тэгээд амьдралд ийм сонин итгэмээргүй зүйл болсон ч би хууль ёсны эхнэр хүн энэ хүн надаас салахгүй гэж байхад би сална гээд яахав уучлаад амьдралаа үргэлжлүүлье гэж шийдээд 3 сарын хугацаа өнгөрлөө. Мартахаас би нь бурхан шиг сайн хадам аав ээжтэй хүн шүү дээ. Охин бид хоёрт их сайн би ч өөрийн төрсөн аав ээжээс ялгаагүй л ханддаг. Орчлон хорвоо дээр бүх хадмууд муу байдаггүй л юм байна лээ шүү. Тэдэнд энэ явдлыг хэлсэн аав нь ухамсарын шанаа өгсөн. Бид өөр бэрийн царай харахгүй шүү гэдгийг хатуу сануулсан. Хадам ээж хэцүү байгаа гэдгийг ээж нь ойлгож байгаа, гэхдээ миний охин охиноо боддог юм шүү энэ хүн та хоёроос салахгүй би хэзээ ч салж чадахгүй гээд л уйлаад байна лээ гээд л хөөрхий минь намайг аргадаад л байгаа юм. Гэвч миний нөхөртөө тавих хайр халамж сэтгэл юу ч үгүй боллоо. Энэ хүнийг бүр ихээр үзэн ядаад байх юм. Намайг үнэнчээр хайрлаж халамжилж ханилсаны минь хариуд хуурч мэхлэж доромжилж явсаныг нь маш ихээр үзэн ядаж салмаар санагдаад байна. Даанч охин минь аавдаа ээжээсээ илүү байдаг болохоор охиноо өрөвдөөд байна, дээр нь төрснөөс өөрцгүй хайрладаг хадам аав ээж хоёрыгоо ч өрөвдөж байна…