“ОР ХӨНЖЛИЙН АСУУДАЛ” ӨГҮҮЛЛЭГ
Нэрийг нь мэдэхгvй, зvсийг нь vзээгvй нэгэн хєєрхий бvсгvйн ємнєєс би єнєє хэр харуусч явдаг юм. Тvvний тухай бодох бvр єр жигтэйхэн євдєнє. Учир битvvлэг сэтгэлийн шаналалд автан зовж, дургvй хvнтэй ханилж хорвоог элээх нь тvvнд ямар хэцvv байсан бол гэх мэтээр бодогдох нь бий. Тэгсэн атлаа миний буруугаас болж янаг сэтгэлийн зовлон эдэлсэн нэгэн цагийн амрагаа бодохоор тэрэн чинээ санахгvй шvv. Хvний сэтгэл гэж сонин.
Өгvvлэх ину: Олон жилийн ємнє Москва хотноо эрдэмтэн Дугар гуайтай оюутны байрын зэргэлдээ єрєєнд хэдэн сар амьдарсан юм. Дугар гуай эрдэм шинжилгээний ажлаар тvр очоод байлаа. Бид хориод насны зєрvvтэй ч сvрхий найзархана. Хоол цайгаа хувааж , орой хэн нэгнийдээ баахан паагина. Паагина гэдэг нь тvvний vг. Сул дэмий ярихыг хэлж байгаа юм. Нэгэнтээ мань эр ийнхvv ярилаа. -Хорвоо дээр над шиг тэнэг хvн vгvй байх. Тавиад оны дундуур ах нь их сургуулийн оюутан боллоо. Нэгдvгээр ангиа дvvргээд нутагтаа очиж амарлаа. Тэр цагтаа хєдєє нутагт их сургуулийн оюутныг бараг л сансрын нисгэгч шиг бишрэн хvндэлдэг байсан юм. Очсон єдрєє манайхаар нутаг нугынхан цуваад аав хонь тєхєєрч,ээж цай цvv, идээ будаа болоод хєлтэйхєн єнжлєє. Оройхон миний багын найз охин ирлээ. Тэднийх манайтай саахалт зусч байсан юм. Тэр бид хоёр бие биедээ битvvхэн сайн байв. Би тэгэхэд хичээл ном гэхээс хэтэрдэггvй, хорвоогийн явдлын зах зухыг ч vзээгvй баахан урагшгvй хархvv байлаа…Тэр маань надтайгаа адил бас бvрэг ичимхийн хvлээсэнд баглагдаж гvйцсэн амьтаан.
Ээж тvvнд миний ганзгалаа болох хотын чихэр боовноос атга дvvрэн єгч байна. Цаадах нь бурхны хишиг хvртэж байгаа юм шиг хоёр гардан, борвио нахисхийлгэн хvндтэй нь аргагvй авч байх юм. Тэр хоёр их дотно бололтой. Бид элдвийг хєєрєлдсєєр нэлээд оройтлоо. Нєгєєх маань яриа хєєрєєн завсар намайг байн байн нууцхан харна. Би ч бас сэм сэмхэн ажиглаж байлаа. Очтож гялалзсан хонин бор нvдтэй, гэрэл ойсон жигд цагаан шvдтэй, урт хар гэзэгтэй, нэг их хєєрхєн нь эс гэхэд золбоотой нь аргагvй цэвэр бор царайтай, нуруу туруу, мах мариа тэгш аюулын охин. Хотын хувцас ємсгєєд их сургуулийн танхимд оруулчихад хэнээс нь юугаар дутах вэ дээ. Энэ маань ер дажгvй шvv. Эхнэрээ болгож авнаа гэж бодож суулаа. Унтах болоход ээж: -Миний хvv хэнийгээ дєхvvлж єгєєд ир гэлээ. Цагаан мод хаяж тогломоор саруулхан сайхан шєнє болж байна аа. Зуны дунд сарын арван тавны саран гэгээ гэрлээ цацлан мэлтийгээд л…Тєгрєг саран харахлаар миний сэтгэл хэзээний хєвєлзєєд явчихдаг юм. Сэтгэлийн хєєрлєє дагаад зvрх ч орох шиг.Тvvнийхээ гараас хєтєллєє. Тэр маань хєдєєний ажилд эвэршсэн дулаахан алгандаа миний гарыг атгаад л…Бид хоёр гараараа “ярилцаж” явлаа. Vгээр илэрхийлэх аргагvй бvхнийг гараараа “хэлж” болдгийг би тэгэхэд мэдлээ. Миний жаргалтай байгааг юу гэх вэ. Хєєрхий тэр маань ч бас л тийм байсан биз. Маргааш нь хонины хишигтэй гэхээр нь “Ойрхон хадтай ууланд очоод хvлээж байя” гэлээ…Жаахан айраг, чанасан мах аваад болзсон ууландаа очоод байтал єнєєх маань хонио тогтоочихоод хvрээд ирлээ. Хоёулаа айраг ууж, хотын сонин хачин, vеийнхнийхээ тухай ярилцаад жаргалтай сайхан байлаа. Олны нvднээс далд бvсгvй хvнтэй анх уулзаж байгаа маань тэр. Ийм vед заавал ч vгvй vvлэн борооны цэнгэл эдлэх ёстой юм шиг би мунхаглаж явжээ. Гэтэл надад туршлага байдаггvй, бас тэгээд нэг их хvсэх ч vгvй юм. Тэгсэн атал зvгээр єнгєрєєчихвєл юу ч мэддэггvй дорой эр болчих юм шиг санагдаад байлаа.
-За найз нь явъя. Зєндєє удчихлаа. Хонь эзгvй…гэж нєгєєх маань хэлэх нь “Яагаад зvгээр байгаад байгаа юм бэ?” гэж шаардах шиг санагдав. Тэгэхээр эв хавгvйхэн бариад авлаа. -Яах юм, сvvлд…гээд инээмсэглэж байна. Vvнийг би “дуртай байна” гэж ойлгов. Дараад авлаа. Хацар дээр нь vнслээ. -Сvvлд, сvvлд болъё гээд л байна. Давхцан буй амьсгаа нь чих ирвэгэнvvлэн “сvvлд..сvvлд” гэхийг нь аанай л буруу ойлголоо. Хорвоогийн явдал болдгоороо болж єнгєрлєє. …Тэр маань шанх юугаан илэн засаж, хормой хотоо хумиад над руу харсан ч vгvй хонь руугаа явчихлаа. Холдсон хойно нь морь хартал юу маань алаг эрээн юм vзэгдлээ.”Муу євчин”.. гэсэн ёозгvй бодол орж ирлээ. Дур гутаж орхив. -Биднийг нэг нь дурангаар харж байжээ. Тэр хvн гэвэл миний садангийн ах байлаа. Мань эр над дээр морьтой хvрч ирлээ. -За чи ч эр хvн шиг жаргаж байх шив дээ хэмээн янз муутай хэлж байна. Би тvvнд хамгаа дэлгэн ярьж “муу євчин” авчих шиг болсноо ч нуусангvй. Ямар чєтгєр нь миний толгойг ховсдон эргvvлж сайныг муугаар, сайхныг муухайгаар бодуулсан юм мэдэхгvй. Энэ тухай санах бvртээ би тэнэг толгойгоо єєрийн эрхгvй шаагаад авдаг юм. Нєгєє садангийн ах маань нэг муу инээвхийлээд -Цаадах чинь сумын эмнэлэгт бvртгэлтэй гэчихээд мордоод явчихаж билээ. -Би тvvнтэйгээ дахиад уулзалгvй, хvний урманд vг ч солилгvй зугтаасаар байгаад буцсан. Намайг царайчилж олон ирсэн дээ. Хєєрхий. Миний гэртээ гэртээ байсан богинохон хугацаанд чухам нvднээс гаран сvvмийчихсэн. Ээж: -Хvv минь чи юунд хорлогдчихов доо. Хvний охин сvйдэлчихлээ. Амьдаар нь тамалж гvйцлээ л дээ. Ямар нvгэлтэй vр вэ дээ чи гэнэ. Би дvлий годил гэдэг шиг л байлаа. Тэгээд хот руу сургуульдаа яваад олон жил нутагтаа очоогvй дээ.
Хожим сонсвол тэр маань єнєєх миний садангийн ахын эхнэр болсон байсан. Жаргаагvй гэнэ билээ зайлуул. Хєєрхийгєє онгон охин байсныг нь сvvлд ухаараад ах нь галзуурахад ганц хуруу дутах гээч болсон доо гэж яриад гvнзгий санаа алдан тэр оройжин шогширч байж билээ. Дугар гуайн тийнхvv гаслан ганирч байсан дvр зураг хорь илvv жил болоход миний нvднээ vе vе vзэгдэх шиг болдог юм. Б. ГАНБАТ