“ОДОО Ч ХАРАМСДАГ…” ӨГҮҮЛЛЭГ

“АМТТАН” ӨГҮҮЛЛЭГ

Бага байхад манайх тийм ч хангалуун амьдралтай айл байгаагүй л дээ. Аав маань нэг өдөр ажлаа тарж ирэхдээ жаахан амттан авчирсан юм. Биднийг оройн хоолны дараа аавын авчирсан амттанг амтархан идэцгээж байх зуур ээж маань маргааш өдөр нь манай ангид зохиогдох хоолны өдөрлөгт зориулж нэг ширхэг амттан, жаахан чидун жимс, бяслаг зэргийг савлаж бэлтгэсэн байв. Маргааш нь ангидаа ороход хүүхдүүд олон төрлийн бялуу, амттан зэргийг өөрсдийн ширээн дээгүүр өрсөн байлаа.

Ангийн хамгийн дүрсгүй хүү миний хажууд ирээд: Чи наад амттанаа хулгануудад өгөх гэж авчраа юу? гээд инээхэд ангийнхан маань ч түүнийг даган намайг шооллоо. Би ч ичсэндээ нүүр хийх газаргүй болж шууд л ангиас гараад гэр рүүгээ гүйв. Гэртээ орж ирээд ээждээ учир зүггүй уурлан: Та миний хоолны саванд ганцхан ширхэг амттан хийж яаж чадаж байна аа? Ангийн хүүхдүүд ямар олон төрлийн амттай зүйлс авчирсан байсан гэж бодно! Харин миний хоолны саванд ганц ширхэг амттан, жаахан чидун жимс, тал талх л байна. Та намайг шившиг болгочихлоо…

Ээж минь ихэд санаа зовсон байртай: “Өчигдрийн амттанаас надад оногдсон нь л тэр байсан юм шүү дээ, хүү минь ! ” гэж хэлэхэд нь би хэлсэн үгэндээ харамсаж өөрийгөө үзэн ядаж билээ. Тэр үед ээжийгээ тэврээд уучлал гуйх нүүр надад байсангүй. Ээж минь надад уурлаагүй гэдгийг би мэдэж байгаа ч миний урам хугарав. Ээждээ тийм үг хэлсэндээ одоо ч гэсэн харамсаж явдаг юм. Тиймдээ ч арван настай байсан тэр үеэс эхлэн шөнө бүр унтахаасаа өмнө бурхнаас өршөөл гуйдаг болсноос гадна амттан идэж чадахаа больсон юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!