“ОДОО ЧИНИЙ МИНЬ АМРАХ ЭЭЛЖ” БОДИТ АМЬДРАЛААС

“ОДОО ЧИНИЙ МИНЬ АМРАХ ЭЭЛЖ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Солонгос улсад ажиллаж амьдарч ар гэр, ах дүүс, ээж ааваа асардаг хичнээн мянган хүн байдаг билээ. Би тэдний нэг байсан юм. Харин гэртээ эх орондоо хайртай хүмүүс дээрээ ирээд нэг жил болох гэж байна. Би энхрий бяцхан охиноо дөнгөж дөрөвхөн настай байхад нь Солонгос уруу явж байжээ. Учраа ч мэдэхгүй ээжийгээ дэлгүүр орох гэж байна гэж бодоод ундаа зайрмаг захисаар торойгоод хоцорсон үр минь. Би 7 жил харь оронд зүтгэжээ. Ханьдаа өнөөдөр баярлаж нэг л их нулимс унагамаар санагдлаа. Охиноо төрүүлээд дөрвөн нас хүргээд анх 30 насандаа эх орноосоо явжээ. Нөхөр бид хоёр хамтдаа виз өгсөн ч ганцхан минийх л гарч аргагүйн эрхэнд эр нөхрөө энхрий гүнжтэйгээ үлдээгээд би явах болсон юм. Нөхөр минь тэр үед ханиа би үлдсэн нь ч бараг зөвдсөн байхаа. Охиноо нэг нь харж үлдэх ёстой. Бас аавгүй өссөн охид өрөвдэлтэй ш дээ. Тэгээд бас эрчүүд гадагшаа явбал юмыг яаж мэдэх үү гэр бүл салалт нэмэгддэг санагддаг. Би үлдъеэ гэж хэлж байлаа.

Гэр бүл болоод зургаахан жил хамтдаа аз жаргалтай амьдарчихаад би зам салан Солонгос зорьсон. Хараар амьдрахын хэцүү, гэр бүлээ санахын зовлонг гадаадад байдаг хүмүүс сайн мэднээ. Миний хань хорвоо дээрх хамгийн сайн аав байсаан. Дөрвөвхөөн настай хоцорсон үрийг минь аав нь л хүн болгосон. Өглөө босч кашийг нь чанана, өдөр бантанг нь хийнэ өдөр нь гадагш гарж тоглуулж өөрөө цуг тоглож хүүхдийн тоглоомын талбай дээр харалтлаа өнждөг байсан хань минь. 1-р ангид охиноо ороход ээж нь биш аав нь үсийг нь самнаад цагаан бантик зүүгээд өөрөөс нь том цүнхийг нь аав нь үүрчихсэн орсон доо. Охиныхоо сурагч болж байгааг харах зургийг нь үзэх бичлэг харахдаа больё буцъя гэж орилмоор бачуурмаар үе олон байж. Хань минь айлын ганц хүү. Ээжтэйгээ хоёулхнаа. Хадам ээж маань хүнд хагалгааны дараах асаргаатай гэр зуураа л өөрийгөө болгоод хөөрхий минь хүүдээ дараа болохгүйг хичээнэ. Манай талынхан баян чинээлэг улс бишээ. Би эхээс тавуулаа. Айлын том охин. Би доороо дөрвөн дүү бас ээж аавыгаа асрах хамгийн чухал хүн учир надад Солонгос явах сонголт л үлдсэн байсан юм. Тийм учраас л явсан.

Охиныгоо яаж хүмүүжиж байгааг харж чадахгүй байх, усанд оруулж өгөхгүй, уйлахад нь аргадахгүй, унаад босоход нь түшээд босгон тоосыг нь гөвөхгүй хол байх үнэхээр хэцүү. 7 жил тоглоом биш. Охиноо өөртэйгээ улам л адилхан болж байгааг харах бүүр ч хэцүү. Харь оронд байхдаа аавыгаа алдах, хөлийг хь хучиж чадалгүй холоос уйлах үнэхээр хэцүү. Би хоёр ажил хийдэг байлаа. Сүүлийн дөрвөн жилд нь. Ялангуяа сүүлийн жил нэг л биш. Ер нь л буцъя гэж шийдээд эхнээс нь ажлаа цэгцэлж эхэлсэн. Гэртээ ирээд хамгийн түрүүнд ээжийгээ үнсээд охиноо өвөртөлж унтах мөрөөдөлтэй эх орондоо буулаа. Би хань охин хоёртойгоо амьхандаа л маш нандин холбоотой гэж боддог байсан гэтэл үгүй байжээ. Ирсэний дараа ханийнхаа яаж ээжийн үүргийг давхар орлож байсныг мэдсэнээр нүд бүрэлзэж хамар шархирсан. Миний хань охиныхоо өрөөний орны дэргэд миний зургийг томоор угаалгаад өлгөсөн байсан. Охиныгоо ээжийг нь мартуулахгүй гэсэндээ гэнэ. Охиныхоо 4 наснаас хойших бүх зураг бичлэгийг дурсгалын дэвтэр шиг хөтөлжээ. Үүнийгээ надад юу ч хэлээгүй гээд боддоо. Миний охины шүүгээ, ээжийнх нь явуулж бсан бүх гоёл хувцас жирийтэл эвхсэн, өнгө өнгөөр нь ялгасан.

Аавтайгаа хамт хөлөө жийж сууж байгаад хамтдаа эвхдэг гэнэ. Охин үр минь. Ээжийнхээ явууж байсан бүх бэлгийг хайрцаглаад хамгийн нандин хэсэгтээ хадгалжээ. Ээж нь хол байхад ийм нямбай өссөн охиндоо баярлаж ханьдаа талархам. Өглөө босоод хань охин хоёртоо сайхан хоол цай бэлдэж өглөө. Гэтэл охин маань ээж та аавын аяганд цай хийгээгүй өөр аяганд хийчихэж. Аав зөвхөн энэ хөх аяганд уудаг юм. Бас аав ногоо муу иддэг болохоор салат таваглах хэрэггүй гэж хэлэх нь тэр… Өөртөө гомдох шиг. Ханийгаа өглөө юу идэж юу хийдэг зуршилтайг ч хол байхдаа мэдэж чадаагүй ирэх гэж. Ханийгаа амраанаа. Чи минь дэндүү сайн байсан. Одоо чи минь буйдан дээрээ удирдлага тэврээд тв үзээд юу ч хийлгүй хэвт. Чи хангалттай сайн байсан. Охин минь ээж нь өсвөр нас, анхны бүхнийх нь хамгийн дотно зөвлөгч өнгөрсөн алдсан бүх цаг хугаацаагаа нөхөж жинхэнэ сайн ээж байх болноо. Үр минь… Миний хань бүр шарах зууханд талх барьж , өглөө цайны дээж өргөж, хогоо хаяж охиныхоо хувцасыг угааж эцэг эхийн хуралд нь хоцорч үзээгүй байсан. Чи бол жинхэнэ аав. Хамгийн шилдэг аав хайр минь. Одоо зөвхөн миний цаг. Та хоёртоо хайр халамжаа дэлгэх миний цаг эхэлсэн. Хайртууд минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!