“ОДОО Л ХАНЬ МИНЬ АМЬДРАЛ ӨӨД ТЭМҮҮЛЭХ БАЙХ ГЭЖ ИТГЭЖ, УУЧИЛЖ, ХАЙРЛАСАН…”

“ОДОО Л ХАНЬ МИНЬ АМЬДРАЛ ӨӨД ТЭМҮҮЛЭХ БАЙХ ГЭЖ ИТГЭЖ, УУЧИЛЖ, ХАЙРЛАСАН…”

Э.НЯМДАВАА

Өвлийн дунд үе ид тачигнасан хүйтэн өвөл. Ажлаа тараад арайхийж харанхуй гудмаар хүүхдүүд рүүгээ яаран алхана. Замдаа нөхөр лүүгээ залгахад утсаа авсангүй. Алхаа минь удааширлаа муу хөгийн амьтан дахиад л уучихсан юм байна л даа. Машин авсан ч надад үйлчлэхгүй төмрийн сэг, хэдэн хүүхэд хэндээ хаячихаад гударчихдаг байнаа өнөөдөр ч бас л унтуулахгүй юм шиг ээ. Элдэв юм бодон алхсаар гэрийнхээ үүдэнд ирчихсэн байлаа. Уг нь болно бүтнэ жаргаана гэж бэр гуйж авсан сан. Гурван хүү дарааллан төрүүлж одоо л хань минь амьдрал өөд тэмүүлэх байх гэж итгэж уучилж хайрласан.

Гэвч байшин, машинтай болоод л түүний хувьд мөрөөдөл зорилго нь зогсчихсон бололтой. Ядаж эх нь аpxи уухад нь зад загнаад миний талд орчихдог болоосой. Хаалга татан орвол таамаг зөв байжээ. Эгч нь бас хоёр охиноо манайд оруулж ирээд шoудаад явчихаж яахаараа ингээд гэр бүлээрээ аpxинд орчихсон балайнууд вэ хэмээн амандаа үглэж -Ядаж л чи байгаа нь аз юм даа заза эгч нь ахыг нь унтуулчихъя миний дүү дүүгээ дагуулаад орж унт ядаж ээж чинь гал түлж өгчихөөд явсан биз дээ гэхэд -Өгсөөн аниа за би орлоо шүү ах cогтуу зoдоон хийсэн юм шиг байсан.

Таныг яасан орой тардаг ажилтай юм гээд уурлаад байсан гэхэд нь – Ишшш чи бид хоёр л адилхан юм даа, за ор ор гээд явууллаа. Хаалга хаагдах чимээнээр босч ирсэн нөхөр Чи муу гээд л агcарч эхэллээ ам нээвэл ширүүсдэг гэдгийг мэдэх болохоор дуугүй тэвчээд байсан ч гэнэт хүүхдүүд сэрээд уйлалдаж эхлэхэд тэвчээр алдав бололтой гал ухаж байсан дэгээ төмрөөр гүйж очоод нуруун дунд нь нэг сайн цохиод авлаа. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр алдарсан хэрэг… Тэрээр юу ч хэлэхгүй гэрийхээ бүх зүйлийг энийг би авсан юм гээд шидлээ.

Чимээ шуугианаар гадаа машин ирж зогсоод хадам ээж нь орж ирээд аанай л хүүгээ өмөөрч cогтуу хүн аргалаад унтуулж чадахгүй арчаагүй эм хүүг минь aлaх шахсан байна хэмээн дайрахад тэрээр галзуурсан мэт хадмыгаа ганцхан түлхэж унагаад хоолойг нь боогоод Та нар үйлийн үрээ үе удмаараа төлнө дөө aлчихмаар байгаа ч би гараа бyзарлаж чадахгүй гээд босож хүүхдүүдээ аргадаж хувцаслаад дүү рүүгээ залгаж дуудлаа. Амнаас нь авиа ч гардаггүй дуртай үедээ загнаж болоод байсан бэрийнхээ, эхнэрийнхээ үйлдэлд бүгд гайхаж хөдөлж ч чадсангүй. Бүх зүйлээ боож баглаж байхад хадам эгч өөрийнх нь дүү хоёр зэрэг шахам орж ирлээ.

Хадам эгч нь улайсан хоолойгоо барьж суух ээжийгээ хараад шууд агcарч үгийн зөрүүгүй очиж aлгадаад авлаа. Бөлцийж уйлсан эгч, бөндөгнөж чичрэх гурван дүүгээ хараад гайхаж зогссон дүү нь гэнэт ухаан орж бүх юмыг нь машиндаа аваачиж хийгээд эгчдээ хандаж яаж тэвчиж амьдарсан юм бэ дээ. Ээж таныг гэдсэндээ 10 сар тээж багтаасан юм байна одоо таван ханатай гэртээ багтаах байлгүй гээд гэрээс нь гарахдаа Айлын голомт ч бол доо гэж доогтой инээвхийлснээ пийшинг нь өшиглөж унагаад гарлаа. Үйлийн үр ээжийг чинь, эгчийг чинь тойрохгүй л болов уу даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!