“ОДОО БОЛЛОО, ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ ХАНАЛАА” ӨГҮҮЛЛЭГ

Тэр нэгэн зуны өдөр Баяраа сургуулийхаа гадна хэдэн найзуудын хамт элдэвийг ярилцан, шоолон сууцгаана. Хажуугаар өнгөрөх хүүхдүүд багш нарыг үл тоон элдэвийг ярилцана. Гэтэл яахын аргагүй баяраагын нүдэнд өөдөөс нь алхан ирж буй охин тусав. Өөрийн эрхгүй тэрээр охиноос харцаа салгаж үл чадна. Тэр охин яг л түүний хүсэн хүлээж мөрөөдөж байсан сахиусан тэнгэртэй адил харагдана. Баяраа охиныг урьд нь харж байгаагүй ч түүнд нэг л дотно харагдана. Гэхдээ түүнд охинтой очиж танилцах зориг дутна. Тэрээр урьд өмнө нь хэзээ ч энэ мэдрэмжийг мэдэр ч байсангүй сэтгэл нь тогтворгүй, нэг я ганцаардмал гэхдээ тэр л агшинд Баяраа өөрийгөө хүн гэдгийг мэдрэх шиг. Магадгүй түүний хэзээ ч хүнд алдана гэж бодож байгаагүй тэр зүйлээ алдсанаас болсон байх тиймээ түүний урдуур явж өнгөрсөн тэр охин түүний сэтгэл зүрхийг аван одож энэ л өдрөөс Баяраа хүүгийн зовлонт шаналал эхэлжээ. Тэрээр түүний өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Хичээлийн дараагийн өдөр Баяраа өчигдрийн харсан сахиусан тэнгэрээ хархийн тулд сургуулийнхаа анги, давхар, хонгил тэр ч байтугай охидийн нойлийг ч хүртэл харуулдана. Гэвч тэрээр үүнээс ичсэнгүй учир нь тэрээр охиныг харахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон байв. Удалгүй тэрээр нөгөө охиныг олж харав тэр охин Баяраагийн паралелл ангид орсон байв. Баяраа түүн дээр шууд л гүйгээд очхыг хүсэж байсан боловч тэрээр чадсангүй чадах ч үгүй байсан биз учир нь Баяраа хичээл сурлагадаа маш тааруу, найз нөхөд цөөхөнтэй, ганцаардмал, зожиг нэгэн байлаа иймдээ ч тэрэнд өөртөө итгэх итгэл байгаагүй юм. Тэгсэн хэдий ч тэрээр нэг л өдөр түүнд өөрийн сэтгэлээ илэрхийлнэ гэж өөртөө амалсан байв. Тэр өдөр түүний хувьд азтай тохиолдол таарав юу вэ гэвэл тэр өөрийн сэтгэлийг булаасан охины нэрийг нууцаар мэдэж авав.

Минжин хэдийгээр энгийн байдаг л нэр боловч баяраагийн хувьд тийм биш байлаа тэрний хувьд Минжин анхны хайр нь байсан учир түүний нэг, инээх нь, алхах нь гээд бүх зүйл нь түүний сэтгэлийг улам их татна. Удахгүй Минжин Баяраагийн ангийн хэдэн охидтой нийлж сайн найзууд болов.Тиймээс ч Баяраа түүнтэй сургууль дээр олон удаа таарах болжээ. Түүнийг харах тусам Баяраа түүнд улам л татагдана. Баяраа Минжинтэй танилцахыг маш ихээр хүснэ гэвч найз нартайгаа ч ярьж чадахгүй байж яаж ч хайртай хүнтэйгээ харьцхав дэ… Энэ чигээрээ Жил гаруй хугацаанд тэрээр нууцхан Минжээг хайрласаар л. Гэвч тэрээр найз хөвгүүнтэй болсон нь Баяраагийн уур дургүйцэл, гомдол, эгдүүцлыг хүргэнэ. Гэвч тэрээр яаж ч чадахгүй нь харамсалтай. Ингээд удалгүй зуны амралт эхэлжээ. Баяраад баяр хөөр гэхээс илүү дахиад Минжинг харахгүй бол яаанаа? Минжин шилжээд явчихвал яаах вэ? гэсэн айдас л түүний толгойд эргэлдэнэ. Зуны амралтын турш тэрээр бараг гэрээсээ ч гаралгүй түүний тухай бодож компьтерийн урьд суун Минжингийн Hi5 дээрхи зургуудыг үзнэ түүний зураг болгон инээсэн төрх болгон Баяраад зориулагдсан юм шиг мэдрэмж төрнө. Зургуудыг үзэх үедээ тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэн өөрөө өөртөйгөө ярилцана. Түүнд бусад шиг сэтгэлээ онгойтол ярих найз байсангүй. Түүний инээмсэглсэн зургуудыг түүнд харуулж, түүнийг сэтгэлийн гоморхолыг дуугүхэн сонсдог түүнтэй хамт байнга байсан ганц найз нь түүний компьетер л байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам тэрээр амралт дуус ч тэрнийхээ царайг харна гэхээс өөрийн эрхгүй баярлаж байв. Даанч өдөр хоног хүлээх тусам илүү урт байдаг нь гаслантай. Түүнийг зөвхөн харахыг л хүсэж хүлээсэн 3 сар түүний хувьд 3 жилээс урт мэт санагдана. Удалгүй тэрний удаан хүлээж байсан мөч ирлээ тиймээ 9 сарын 1 боллоо. Минжин дээр зориг гарган очиж өөрийн нууж явсан хайр, үгс, мэдрэмжээ 9 сарын 1-нд түүнд заавал хэлнэ гэж өөртөө амалжээ. Тэрээр өмнөх өдөр нь унтаж чадсангүй учир нь түүний толгойд янз бүрийн бодол эргэлдэнэ зөвхөн Минжингийн тухай. 9 сарын 1-ний өглөө тэрний харц хамгийн түрүүнд Минжин дээр тусав. Баяраа түүнлүү зориглон өөртөө амалсан зүйлээ хэлэхээр явав түүнрүү ойртох тусам түүний сэтгэл зүрх улам л догдолж бас айна. 2 алхам Минжин тэр хоёрын хоорондох зай.

Тэрээр найзуудтайгаа ярилцан инээлдэх Минжин хараад яг л түүнийг 1 жилийн өмнө мэдэрсэн мэдрэмжээ мэдрэв гэвч энэ удаа дахиад л түүнд зориг дутжээ. Ингээд л түүнийг зөвхөн сэтгэл зүрхэндээ нууцаар хайрлах хайр дахин нэг жилээр сунгагджээ. Баяраа хүүгийн хувьд юу ч өөрчлөгдсөнгүй харин ч түүнийг улам л ихээр хайрлаж шанална. Ингээд удалгүй 2 сарын 14 Валентины баяр энэ л өдөр баяраагийн хувьд сүүлчийн боломж байлаа. Сарын өмнөөс үүнийгээ тэрээр төлөвлөсөн байлаа. Бэлэг, сэтгэлээ бичсэн захиа, түүнтэй уулзаад хэлэх үг гээд бүгд төлөвлөгдсөн байв. Энэ удаа бас л дахин төлөвлөгөө нь нурав энэ удаа зориг дутсанаас бус ангийн хүүхдүүдийн дооглол байлаа. Тэд Баяраад Минжин чамайг тоохгүй ханнн чи тэгээд одоо Минжинтэй үерхээд л уу хха тийм юм байдаггүй юм эхлээд чи өөрийгөө толинд хар гэсэн үгс байлаа. Энэ явдлаас болж Баяраа яахаа ч мэдхээ болив. Тэрээр хэдэн өдөр бодсоны эцэст түүнийг мартхын тулд өөр сургуульд орж тэндээ төгсөхөөр шийджээ. Учир нь ЕБС-аас аль болох хурдан салахыг хүсч байжээ. Одоо тэрээр Дээд Сургуулийн 3-р курс түүнийг хүндэлдэг найз нөхөдтэй, нийтэч урьдын Баяраагийн яг л эсрэг дүр… 3 сард нэг найз охин сольдог гээд л гэвч тэрээр энэ бүгдийг зөвхөн түүний анхны хайр Минжинг мартахын тулд хийжээ. Гэвч тэрээр нэгч өдөр боловч Минжинг санахгүй байж чадсангүй ийм л учраас тэрээр өнөөдөр энэ өгүүллэгийг бичиж сууна. Түүнд хамгийн сүүлд өөртөө хэлсэн үг бол ОДОО БОЛЛОО БИ ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ ХАНАЛАА гэсэн үгс байв… Тэрэнд одоо яах вэ л гэсэн асуулт үлдэж дахин хуучин Баяраа шиг байдалд оржээ… Энэ удаа түүний төлөвлөгөө бүтэх болвуу?….

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор Хааяа би хайраас айдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!