“ОГТ ТАНИХГҮЙ 3AЛУУТАЙ УУЛ3АХ ГЭЖ ХӨДӨӨ СУМРУУ НЬ ОЧООД…” – БОЛСОН ЯВДАЛ

“ОГТ ТАНИХГҮЙ 3AЛУУТАЙ УУЛ3АХ ГЭЖ ХӨДӨӨ СУМРУУ НЬ ОЧООД…” – БОЛСОН ЯВДАЛ

Би царайг нь хараагүй залууд дурласан юм. Бид яг 8 сар утсаар ярьж, мессеж бичиж хамгийн анхны болзоогоо болтол нэгнээ таньж мэдэхэд зарцуулахаар шийдсэн байв.

Би жил бүрийн шинэ жилээр гэрийнхээ буудуулсан шампанскны шилний дотор талд ирэх жилд хүсч байгаа зүйлээ бичиж хийгээд шампанскны шилээ амсрыг нь гоё туузаар боогоод өрөөндөө хадгалдаг юм л даа.

2016 оны шинэ жилээр -Гоё хайртай учрах -Ээжийгээ аялуулах мөнгө цуглуулах -30 ном уншсан байх -Хамгийн сайн найзыгаа тултал баярлуулах гэж бичиж байв. Бүгд биелсээн ккк.

Огт уулзаж байгаагүй залуу маань хөдөө ажилладаг тэндээ ээжтэйгээ амьдардаг залуу байсан юм. Бид хоёр 14 хоногт нэг удаа өөрсдийнхөө хамгийн нууц бас заавал мэдэх ёстой нэг нэг зүйлсээ нэг нэгэндээ хэлдэг байв.

Тэр хотод нэг хэсэгтээ л ирэх болоогүй байсан ч гэсэн би өдөр бүр түүнтэй холбогдох гэж хүлээдэг байв. Хамгийн хэцүү нэг зүйл нь тэр орой л надруу холбогдоно.

Өдрийн турш утас нь холбогдохгүй. Орой л гэнэт сайн уу гээд залгаад ороод ирнэ. Энэ байдал нь сүүлдээ намайг тавгүйтүүлж би энэ залуу эсвэл тэндээ хайртай хүнтэй магадгүй гэр бүлтэй байх гэж боддог байлаа.

Чи яагаад хотод хүрээд ирж болохгүй юм бэ гэхээр би удахгүй очноо энд том зүйл амжуулах хэрэгтэй байнаа гэдэг байлаа.

Нэг найзынхаа зөвлөснөөр хэлэхгүйгээр түүний байгаа аймаг уруу очихоор шийдээд би ганцаараа драгон дээрээс хэзээ ч уулзаж байгаагүй залууруугаа очихоор хөдлөв.

Үнэн зоригтой хэнхэг байгаа биз. Очлоо буулаа жижигхэн сумын төвөөс түүний нэрийг хэлэнгүүт л эхний тааралдсан хүн маань заагаад өгөв.

Зүрх түг түг цохилоод л яваад орсон чинь эхнэртэй залуу болж таарвал яанаа гээд л айж эхлэв. Гэрлүү нь алхаад оров. Тэр гэрийнхээ хойно сууж байв. Ээж нь бас байлаа.

Намайг хараад шоконд орсон тэр суу ч гэж хэлэлгүй нээрээ ирчихэж байгаа юм уу гээд намайг дагуулаад гэрээсээ гарав. Би алдаагүй байж ээ.

Тэр ээжтэйгээ хоёулаа л амьдардаг байсан. Харин надруу ганцхан орой л залгадаг учир нь тэднийд сүлжээ барьдаггүй байж.

Надтай ярих гэж өндөр уулруу алхаж хар хүйтэнд уулын орой дээр очиж залгадаг байжээ. Тэгэхэд би намайг унттал үлгэр ярь, дахиад жаахан ярь гээд уяад л хөөрхий минь хүйтэнд уулан дээр гар нь зөндөө даардаг байсан байх даа гэж бодлоо.

Түүний хот орохгүй байгаа шалтгаан бас мэдэгдэв. Тэр маань авто машины ocлоос болоод нуруундаа гэмтэл аваад физик эмчилгээ хийлгэж байжээ.

Би бүгдийг мэдээд бас намайг огт хуураагүйг мэдээд гэнэтхэн давхиад ирж ээжийг нь сандаргаж аваад хоёр хоноод буцлаа.

Хотод хамаатан садан байхгүй учраас сумынхаа эмнэлэгт эмчилгээ хийлгэж нуруугаа эдгээж байгааг нь мэдсэн болохоор би ирсэн даруйдаа түүнийг авчрах арга хайлаа. Гар утас, зөөврийн компьютер хоёроо зарчихлаа.

Мөнгөөрөө хажуу өрөө түрээслээд түүнийг дуудан хотод нурууг нь үзүүлээд эмчилгээндээ ч оров. Хамт байх ёстой хүн маань яагаад ч юм бэ мөн юм шиг санагдаад би түрүүлж алхам хийсээр л байв.

Хүнд юм өргөж болохгүй гамтай учраас хөдөө гэрээс нь мах ирэхэд би үүрээд тэр ард түшээд гурван давхарлуу гардаг байлаа кк. Байсхийгээд л савтай хоол цүнхлээд зөөх болсон охиноо хараад аав гайхаж сүүлдээ учрыг нь мэдсэн.

Тэгээд тэр хүүгээ гэртээ аваад ирээч миний охин гэснээр түүнийгээ би анх удаа аав ээждээ танилцууллаа. Би бараг нөхрөө өөрөө сонгоод өөрөө очиж гуйгаад өөрөө гэртээ дагуулаад ирсэн дээ.

Удалгүй эмчилгээ дуусч тэр маань ажилдаа орлоо. Хуучин ажил нь дуудаж ашгүй нааштай хандаж захирал нь хуучин ажилд нь томилов. Миний мөрөөдөл түүндээ өргүүлээд бас үүрүүлэх байлаа.

Тэр мэдчихээд удахгүй өргөнөө чамайгаа чи л намайг өргөчих гэд байдаг шүү түр тэсээрэй гэдэг байв. Бид хойтон жил нь нутагт нь хуримаа хийсэн.

Сумын төвийн хурим чинь ёстой нүсэр том найр болдог юм билээ. Аав маань хүргэнээ өргөчихсөн миний хүү удахгүй уул өргөөд ирэх сайхан хүү юм байгаан гээд л халчихсан.

Хуримын дараа миний мөрөөдөл биелэж хайртай хүндээ өргүүлээд гэрлүүгээ шатаар орлоо. Мэдэхгүй тэр үед би зорьж очоогүй бол би түүнийг хүлээгээд ирэхийг нь хүлээж учрыг нь мэдээгүй хотод суусаар байсан бол хайр намайг олоод ирэхгүй байсан байх.

Миний хань хүртэл хэлж байсан. Чи ирээгүй байсан бол би хурдан эдгэх гэж яарах шалтгаангүй байх байсан. Бас чамтай учраагүй бол одоо чамтайгаа хаана хэзээ хэдэн ч удаа зөрж өнгөрөх байсан юм билээ гэж билээ гэж.

Амьдралд хайрыг олж очиж бас болдог юм шүү. Заавал хэзээ нэг өдөр над дээр хайр өөрөө ирнээ гэж хүлээснээс илүү зүрх сэтгэлээ дагаарай гэж хэлье. Баярлалаа… “Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!