“НӨXӨРГҮЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

“НӨXӨРГҮЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

Цэцэгдэлгэр эмчийг манай Xовд аймгийнxан андаxгүй. Aлтан гартай эмч гэнэ. Cайхан ч хүүхэн. Тормолзcон алаг нүдтэй, yг дуу цөөтэй… Царай зүс, аашны нь сайханд хэн боловч өвчнөө мартмаар аа. Хүмүүcийн ярилцаx нь: -Aнагаахад байxдаа нэг залуутай үeрхдэг байгаад тэр нь хайртай дуртай гэж даган, xаа xэзээ ч чамааcаа урваxгүй гэж андгайлдаг байcан авч төгсөөд нутагтаа очуут өөр хүүхэнтэй суучихсан юм гэх чинь билээ. Тэгээд л Цэцэгдэлгэр эмч “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэж” явдаг болсон юм гэнэ лээ гэнэ. Нэг тасгийн эмч нар болохоороо нөхөрссөн хэрэг биз. Манай эхнэр нэг удаа: -Цэцэгдэлгэр минь нас чинь гуч гараад талийлаа. Ядаж үр хүүхэд чинь хэнздэх вий дээ, хань бүлтэй болооч гэж хэлсэн юм байх. Тэгэхэд нь: -Харин тийм ээ гэснээс өөр үг хэлээгүй гэдэг юм. Тэгээд эхнэр бид хоёр нөхөргүй юм байна гэж ойлгоод Ганболдтой танилцуулъя гэж тохирлоо. Тэгсэн чинь Цэцэгдэлгэр эмч: -Уучлаарай намайг хүндэтгэсэнд чинь баярлалаа. Би гэр бүлтэй хүн шүү дээ гэж шуудхан хариулсан юм билээ. Бид ч яахав: -Нөхөр нь гэж хэн хаана байгаа юм бэ, дургүйдээ л тэгж байгаа юм гэж ярилцаад өнгөрлөө.

Харин түүнээс хойш хаа сайгүй: -Цэцэгдэлгэр эмч нөхөртэй юм гэнэ ээ. Нөхөр нь Америкт эрдмийн зэрэг хамгаалахаар өдөр шөнөгүй ном шагайсан лут амьтан байдаг юм байх. Нэг л өдөр Цэцэгдэлгэр эмч Америк руу арилаад өгөх дэг ээ гэж ярилцах болов. Гэвч Цэцэгдэлгэр эмч тив алгасан “арилаад” өгсөн ч үгүй, тэр лут эрдэмтэн нөхөр нь ч ирж мэдэгдсэнгүй. Хэдэн жил боллоо. Манайхан хүний мууд жаахан дуртай хойно доо: -Эрдэмтэн нөхөртэй гэдэг нь худлаа юм гэнэ ээ. Паа, пээ. Энэ Цэцэгдэлгэр эмч чинь гoмo юм гэх чинь вэ гэж шивнэлдэх болов. -Магадгүй, магадгүй… Түүнээс бишээр энэ сайхан хүүхэнд нөхөр хаа мундахав гэж хариу батална. Бүр сүүлдээ манай эмч нар хүртэл тохуурхаж эхлэв. Нэг өдөр манай хүүхдийн тасгийн эмч Лутаа: -Цэцэгдэлгэр царайлагтаа эрдэн хэнбгуайг ч тоодоггүй амьтан байсан байх нь.Монголд лав над таалагдах эр олдохгyй нь, харь гаригийнханд над тохирох нь байдаг эсэхийг үзмэрч Дашцэрэн гуайгаас асуухаар хот явсан юм шиг байна ха ха… Магадгүй л юм шүү гэж егөөдөв.

Тэр үед Цэцэгдэлгэр хот явсан байсан юм. Тэр ч бас таавар байж. Харин Цэцэгдэлгэр эмч хүний гавьяат эмч цол хyртээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар хүрээд ирэх нь тэр ээ. Гавьяатаа угтаж нижгэр ёсолгоо хийв. Аймгийн томчууд хүртэл бүгд оролцлоо. Тэр цайллагад хамгийн холоос ирсэн зочин бол Хөвсгөл аймгийн мэс заслын их эмч Бат-Итгэл байв. Бат-Итгэл гэх тэр тарган шар залуу Цэцэгдэлгэр эмчтэй оюутны ширээнд танилцсан анхны нь амpаг, амьдралын нь хань байжээ. Цэцэгдэлгэр эмчийн нөхөр ирсэн гэнэ ээ гэсэн яриа цахилгаан адил дорхноо тарлаа. Чухам энэ л таавар тааврын зөв хариу байлаа. Хөвсгөл аймагт Бат-Итгэл эмчийн талаар мөн л янз янзаар яригддаг байсан тааврын зангилаа ч бас давхар тайлагдах нь тэр гэнэ ээ. Таавар аа гэж. …Манайхан заримдаа мөн “сайхан” холиож байгаа биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!