MngNews

“НӨХӨР, ЭЦЭГ ХОЁРЫНХОО ҮЙЛИЙН ҮPИЙГ 3АCАЖ ЯВСААР ҮPТЭЙ БОЛСОН” – БОЛСОН ЯВДАЛ

“НӨХӨР, ЭЦЭГ ХОЁРЫНХОО ҮЙЛИЙН ҮPИЙГ 3АCАЖ ЯВСААР ҮPТЭЙ БОЛСОН” – БОЛСОН ЯВДАЛ

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Настай хүмүүс үр хүүхдээ алдаж эндэхэд нь “Аль насанд хийсэн үйлийн үр юм болдоо” хэмээн халаглахыг олонтаа сонсож байлаа. Энэ үйлийн үр гээч зүйл үнэхээр байдаг юм байна гэдгийг өөрийн бие сэтгэлээр мэдэрч явна. Би та бүхэнд өөрийн бодит амьдарлаа бичье.

Би одоо 28 настай эмэгтэй. Нөхөртэйгээ анх 18-тайдаа танилцаад хамтдаа их олон жилийн ард гарлаа. Эхний хэдэн жил хүүхэдтэй болчихгүй их сургуулиа төгсчих юмсан гэсэндээ хамгаалалт хэрэглэж, хүүхдийн талаар боддог ч үгүй байлаа.

Гэтэл их сургуулиа төгслөө, ажилд ч орлоо. Нас ч хорь нилээн гарсан учир ханьтайгаа ярилцаад хүүхэдтэй болохоор шийдээд хамгаалалт хэрэглэхээ больсон. Гэвч хүсэхэд хясана гэгчээр хүүхэдтэй болдоггүй.

Нэг жил өнгөрлөө хоёр жил өнгөрлөө, огт хүүхэд олддоггүй. Сүүлдээ бүр айх гайхах зэрэгцэж эмнэлэг домлого, лам хар гээд бүгдэнгээр нь явсан. Эмнэлэг болохоор зүгээр байна л гэнэ.

Лам засал хийх хэрэгтэй гэнэ. Засал, ном хийлгэнэ тэгээд ч нэмэр байдаггүй. Тэгж явсаар ашгүй нэг сайн бөөтэй таарсан юм. Гэтэл миний төсөөлж ч байгаагүй зүйлийг надад хэлсэн юм. Эцэг чинь эрэгтэй хүүхдээ голсон.

Тийм болохоор танайд эрэгтэй хүүхэд тогтдоггүй гэж. Гэхдээ эцэг чинь хүүтэй болсоноо ч мэддэггүй юм байна гээд ангайтал минь хэллээ. Арга ч үгүй байх аав минь залуудаа арилжаа наймаа гээд хичнээн сараар явчихдаг гэрт тогтдоггүй хүн байсан юм.

Тэгээд л өөрөө ч мэдэхгүй хүүхэдтэй болж хоцорсон байх. Ээж минь намайг бас дүү охиныг минь төрүүлcнээс хойш гурван ч удаа хүүхэд нь эндсэн юм.

Нэг нь төрөхдөө бүтчихсэн, хоёр нь бага сартай байхдаа зyлбачихсан. Гурвуулаа хүү байсан мөн л эцгийн минь үйлийн үрий төлөөс байж. Ээж минь удаа дараа хүүхдээ алдаад дахиж хүүхэд олоогүй.

Хааяа аав маань ээжид чи надад хүү төрүүлж өгөөгүй гэж хэрүүл гарах бүрийд энэ нууцыг мэдсэнээс хойш би дотроо аавдаа гомдож, ээжийгээ их өрөвдөх болсон. За тэгээд л засал ном хийлгээд би жирэмсэн болвоо.

Тэгсэн бас л болдоггүй хордлого ихтэй, хэдхэн сартай тонус өгөөд гарчих гээд болдоггүй. Бөө хэлэхдээ эрэгтэй хүүхэд тогтохгүй гэсэн яг хүү л юм байна очиж аргалуулъя олдсон үрээ алдчихгүй юмсан гээд дахиад очлоо.

Гэтэл дахиал нэг том нууц. Нөхөр маань надаас насаар дүү болохоор би түрүүлж оюутан болж яваад хол байх хугацаандаа хэсэг салсан юм. Тэр хооронд нэг охинтой уулздаг байж.

Тэр охин нь жирэмсэн болж, манай нөхөр хүүхдэд их хайртай юм болохоор гаргъя хамт амьдарья л гэж. Гэтэл цаад охин нь сургуулиа төгсөнө хүүхэд гаргах болоогүй гээд авахуулчихсан юм байна лээ.

Нөхөр тэрэнд нь уурлаад тэр охиноосоо салаад над дээр эргээд ирж л дээ хөөрхий. Тэрнээс болоод хүн болоогүй үрийн нэхэлтэй, хүүхэд чинь эндэнэ засал хийлгэх хэрэгтэй гэсэн.

Гэртээ хариад нөхөртөө энэ талаар хэлсэн чинь хэрэгтэй хэрэггүй хүнд үзүүллээ гээд эхэндээ бөөн л юм болсон. Эцэстээ бүх учраа хэлсэн, хамтдаа удаан ярилцаж үр хүүхдээ бодъё гэж шийдээд хоёулаа хамт очиж засал хийлгэсэн.

Одоо хөөрхөн охин минь бидний нар болж байна даа. Би гэдэг ингэж эцгийнхээ ч нөхрийнхөө ч алдасныг засаж явсаар үртэй болсон. Одоо нэг хүүтэй л болчих юмсан гэж хүсэх ч болохгүй л байна. Нөхөр минь бас хүүтэй болох юмсан гэж яриад л.

Эцгийнхээ үйлийн үрийг үүрч яваа гэхээс, ханьдаа хүү төрүүлж өгч чадахгүй хүү заяахгүй байхвий гэхээс сэтгэлд минь нэг л зүйл тээглээстэй байдаг юм. Айдаа үйлийн үр гэгчээс л хол яваасай эрчүүд минь. Үйлийн үрийг үxэж биш эдэлж бардаг юм гэнэ лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!