“НӨХӨР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ХАДАМ ЭЭЖДЭЭ 3OДУУЛСАН…” – БОЛСОН ЯВДАЛ

“НӨХӨР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ХАДАМ ЭЭЖДЭЭ 3OДУУЛСАН…” – БОЛСОН ЯВДАЛ

Одоогоос арван жилийн өмнө айл болж байлаа. Тухайн үед үйл явдал маш хурдан өрнөж нэг мэдэхэд л бие давхар болсон. Энэ явдлаас яг хоёр жилийн өмнө нөхөртөйгөө танилцаж үеэрхэж байгаад ээжийхээ үгнээс гарахгүй хүн юм байна, ээжийг нь хэцүү гэж мэдээд салж байлаа.

Гэтэл нөхөр маань хоёр жилийн хугацаанд зөвхөн намайг эхнэрээ болгох зорилого тавиад зүтгэсэн. Түүнийг нь тухай хожим мэдсэн. Нөхөр бид хоёрыг бурхан цаанаасаа л харсан байх салж болохгүй гэсэн шиг хоёр ихэр үр заяаж билээ.

Ингээд л хадмын дарамт эхэлсэн дээ. Дөрвөн сартай анх хадам ээж гэх хүнтэй танилцах гэж очоод хүүгээс минь сал, наад хоёр хүүхдээ авахуул хаанаас гараад ирсэн гудамны хүүхэн бэ гэж хэлүүлээд гарч билээ.

Гэхдээ би уйлж унжаагүй, болох ёстой байсан юм шиг л гараад нөхөртөө за би чиний араас гуйж түүгээд лай болохгүй ээжийгээ дагаад явж болно өөрөө шийд, том гэдэстэй байсан болохоор бардам хэлээд байгаа юм аа ккк.

Хүүхдүүд гарахаас өмнө гэрлэлтээ батлуулах боллоо гэтэл бид хэдийг нүүж ирээд байрны мөнгө их гарна гээд хүүгээ манайхруу хөөсөндөө. Хөөрхий эр хүн айлд ирэх тиймхэн л байсан байх гэж би боддог.

Энэ бас болоогүй бид хоёрыг салгах гэж лам бөө гээд яваагүй газар байхгүй байхаа. Намайг бол элдвээр хэлнээ, тэр бүрд нь би юу ч дугарч байгаагүй учир нь нөхөр маань намайг маш их хайралдаг учир муу ч сайн ч ээж нь гээд хүндэлдэг байсных.

Хоёр ихэр маань ойрхон дүү дагуулаад гурван хүүхэдтэй болоход хүүхэд гаргахаас өөр ажилгүйгээрээ хүртэл дуудуулж үзлээ. Ингэж шүд зууж явсаар одоогоос гурван жилийн өмнө нөхөр хүүхдийхээ нүдэн дээр ээжид нь зoдуулаад гарч ирсэн дээ.

Нөхрөө бодоод өчөөн жил муу муухай үгийг нь их тэссэн дээ, тэвчээр хязгаартай юм билээ. Одоо бол жилдээ ганц цагаан сараар л орж золгодог. Амьдрал гэж сонин юм шүү нөхөр бид хоёр хэчнээн эв түнжинтэй гээч хэрэлдэж ч үзээгүй гэхэд болно.

Нөхөр бол гэр амьтай apxи уухгүй, тамxи татахгүй хүүхэн нэг нүдээрээ ч харахгүй. Чи минь миний мөрөөдөл гээд одоо ч араас гүйгээстэй шүү дээ.

Гэтэл юм тэгш заяахгүй гэгчээр үр хүүхдүүдээ заавал салгаж зовоох хүсэлтэй ээж аавууд бас амьдралд таардаг л юм байна. Уул усны ойр нь ураг төрлийн хол нь гэж үнэн үг шүү.

Арван жилийн өмнө хоёулаа хоосон мөрөөдөж айл болоод арван жилийн ойн баяраа Швейцарт тэмдэглэнэ шүү гээд ярилцаж байлаа. Тэр жил нь энэ зун одоо тавуулаа явах гээд хоног тоолон хүлээж сууна даа. Бүх хосууддаа саад бартааг хоёр биедээ өгсөн итгэл хайраар даван туулаарай гэж хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!