“НӨХӨР ХҮН ХАМГИЙН ИХ НӨЛӨӨТЭЙ ЮМ АА” БОДИТ АМЬДРАЛААС

“НӨХӨР ХҮН ХАМГИЙН ИХ НӨЛӨӨТЭЙ ЮМ АА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Гэнэт ухаан орсон юм шиг оройхон гарч ширүүн дайрна гэдэг шиг жил дараалан төрж байгаа нэгэн ээж байнаа. Бодоод байсан 3,4 жил дараалан жирэмсэн байж үзжээ. Том охиноо төрүүлэхэд 7 сартай байхад нь дундахаа олоод дахиад төрүүлээд 5 сартай байхад нь багыгаа олоод одоо удахгүй төрнөө. Эмэгтэй хүн санаа зоволгүй жирэмсэлж, төрөхөд ард нь байгаа нөхөр хамгийн их нөлөөтэй юм аа. Манай хүн бол их хатуу сэтгэлтэй бас нэг их туслаад байдаггүй байсан юм аа. Том охиноо олоод жирэмсний хугацаанд нөхөр маань нэг их халамжилж, асарч байгаагүй. Гэхдээ бас зовоож гомдоож байгаагүй л дээ. Харин хамгийн анх аав болсон шөнөө эмнэлгийн коридорт хавь ойрын хүмүүсийг цочиролд ортол уйлж “Би одоо яах юм бэ” гэж хашгирч уйлсан хүн дээ. Хажууд нь байсан хүмүүс яанаа хүүхэд нь эндэж дээ, таагүй юм болж дээ гэж бодоод нэг өвөө бүүр сэтгэлээ бариа миний хүү, нэг нь төрж нэг нь нүд аньдаг хорвоо морвоо гээд аргадсан байсан.

Дараа нь зүгээр охинтой болоод орилж уйлсаныг нь мэдээд “Муу ёртой дарваан бэ” гэж уулга алдсан гэсэн. Манай хүн одоо болтол тэгж орилсоноо хүлээн зөвшөөрдөггүй юм. За тэгээд охиноо 1 сар хүргээд найзуудаа гэртээ урьлаа. Найзууддаа өөрөө төрсөн юм шиг манай охин ёстой ээжийгээ зовоогоогүй дээ харин ч нэг. Гулгаад л гараад ирсэн дээ энэ тэр гэж ярьж өгсөн. Ээжийгээ зовоогоогүй гэдгийг яаж ч мэдэж байгаан. Би лав ингээд үxдэг юм байж л гэж бодсондог. Охиноо төрснөөс хойш гэнэт л банкны хадгаламж хүү мүү судлаад л сургууль цэцэрлэгийн хүрэлцээ мууг санаа зовж мэдээ анхааралтай сонсоод л их нийгэмшсэн. Боловсрол дээр гарсан Ээж гээд киног нэрвтэн барин уйлан барин стрeсстэж үздэг байлаа ш дээ манай хүн. Өөрчлөгдөж байгаа нь их мэдэгддэг боллоо. Бүр их үглээ болж байна. Охиндоо ” Энхлүүн” гэж нэр өгнө гэж анх өөрөө цаасан дээрээ бичсэн юм. Гэтэл хадам аавын өгсөн нэр “Болорцэцэг” гээд гараад ирсэн. Өөрийнх нь нэр гараагүй охиндоо нэр өгч чадаагүй гээд уйлж онигоонд орсон доо. Яасан ч гэж надад уурлаж байгаа юм, надад уураа гаргаад тусдаа унтсан. Дунд охиноо дахин олсон чинь “Ёоо юун ёндоотой юм бэ. Жирэмслээд жирэмслээд явчих юм бна л даа” гэж үү.

Эртнээс гэрийнхэндээ хамаатнуудаа хэлмээр байгаад дунд охиноо занаж байгаад өөрөө нэрлэж байж санаагаа амраасан. Хоёр охиноо нэг нэгээр нь хувааж аваад унтдаг юм. Тэгсэн нэг шөнө хайраа, хөөe хайр, хүүe гээд байнаа. Нойрон дундаа яасан бэ гэсэн чинь хоёулаа сольёоо, би болоржинтой унтмаар байна, ганц хоног солиод унтая тэгэхүү гэсэн ш дээ. Эд хогшил байгаа биш дээ ямар ккккк. Манай хоёр аймар даахитай. Аав нь үс сүлжиж чадахгүй үснүүдийг нь өөрийнхөө үсний хөөсөөр нэг том сүүлэнхүү шиг сонгино шиг болгоод овоолчихсон сууж байсан ккк. Ажлаа тараад яаран ирнэ. Би күүл аав байгаа биздээ гээд л Сооl аав гээд дууг сонсоод хэвтчихнэ. Улам л күүл болоод л байгаадаа. Хааяа л охидууддаа кола авч өгч уур хүргээд байгаа болохоос. Одоо бага маань хүү. Бараг төрөөд ой хүртлээ өмсөх бүх хувцас нь бэлэн аав нь бүр хүү гэж мэдээд л бараг ямар жолооны курст суулгахаа бодчихсон гэсэн. Хүүдээ үлгэр уншиж өгнө л гэнэ, үүр цайтал хамт заал авна л гэнэ, том болохоор нь найзыхаа охинтой суулгана л гэнэ. Нэг ийм шинэхэн аав гэхдээ хэдийн гурван мамагийн аав болоод байгаа гэнэн дэггүй аав манайд байна даа. Ээж байх бас жирэмсэн байх сайхан юм аа. Жирэмсэн болчихно гэж айхгүй. Улаан найзаа мартаад 3 4 жил болж дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!