“НӨХӨРТӨӨ ӨДӨР БҮР Л ДУРЛАХ ЮМ ДАА” БОДИТ АМЬДРАЛААС
“НӨХӨРТӨӨ ӨДӨР БҮР Л ДУРЛАХ ЮМ ДАА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
Би гэдэг хүн их барьцамтгай их гомдомхой хүн байжээ. Их муухай байдаг юм байна. Нөхөр бид хоёр ээж аав болсноо мэдээл шууд л нэг гэрт орчихсон юм л даа. Мэдээж өмнө нь бол удаан үeрхэж байгаад хүүгээ олсон юм. Бэр гуйгаагүй хурим найр хийгээгүй миний хуруунд хатан сүйх ч байдаггүй хоёулхнаа аялалаар хол явж ч үзээгүй. Энэндээ би маш их гунигладаг байсан. Эрэгтэй хүмүүс эхнэрээ гуйж байгаа бичлэг, бэлэг зориулаад гоё үг хэлж байгааг сонссон эхнэр нь уйлж байгаа зураглалыг хараад маш их атаархаж өөрийгөө бодоод гомддог байсан. Яагаад намайг гуйгаад гоё гэнэтийн бэлэг барьж болоогүйн болоо гээд л… Нөхөртөө маш их хайртай. Тэр хэрээрээ хүү тэр хоёрыгоо би ээж шиг нь халамжилдаг. Гэхдээ халамжилж хайрлахдаа би хэзээ нэг өдөр эргүүлээд намайг миний мөрөөддөг гэнэтийн бэлгээр баярлуулах байх гэж хүлээдэг байв. Гэхдээ нөхөртөө үүнийгээ нэг ч гаргаж байгаагүй. Хэлж ч үзээгүй. Гэртээ хүүхдээ хараад нөхрөө орой ирэхийг хүлээнгээ ажил хийгээд явж байгаа, нөхрөөсөө байнга бэлэг аваад л facebook, instagram даа зургаа хийдэг эмэгтэйчүүдийг хараад тэгээд л бухимдчихна.
Нөхөр орой ирээд манай хоёр өдөр юу хийв ийв гээл инээж наргих гэхэд нь дуугаа хурааж нөхрөөсөө л ямар нэг том сэтгэл горьдож суудаг байлаа. Бөөгнүүлсэн хувцасын аваад угаалтуурлуу явж байхдаа хашгирмаар ч юм шиг. Зарим эхнэрүүд хумсаа будуулаад хутга ч барихгүй хайрлуулж байхад би өдөр бүр нэг ажлаа хийж суух юм гээд л. Энэ грүпийнхээ тухай нөхөртөө нэг хэлж байсым л даа Нөхрүүд уншиж байхад гэмгүй сайхан грүүп гээд. Тэр үeд нөхөр мммм тиймүү. Өөрөө уншаа миний хайр гээд тоож авж хэлэлцээгүй… Гоё өсгийтэй гутал авах юмсан надад байхгүй, үсчинд орж үсээ будуулж нэг өдөр ханатлаа дэлгүүр хэсэх юмсан, гоё гоё бэлэг аваал зургийн дараад найзууддаа харуулах юмсан би гэртээ байдаг. Энэ бүхэн миний байнга боддог бодол. Гэхдээ хэнд ч хэлдэггүй дотроо л. Харин арваад хоногийн өмнө найз маань хуримаа хийлээ. Нөхөр бид 2 хуримаас тараад харьж явлаа. Нөхөр жолоо бариад дуу аялаад л би дуугүй цонх ширтэж удаан явж явж байгаад өөрийн мэдэлгүй чангаар хашгирсан. Орилоод уйлаад. Нэг амьсгаагаар бодож явдаг хүсдэг бүхнээ нөхөрлүүгээ орилж хашгирж хэлээд өөрийгөө азгүй эмэгтэй гэж нэрлээд хамаг мэддэг хараалаа урсгаж хэдэн жил цугларсан бөөн бодлоо бүгдийн гаргаад хаясан. Тэгээд гэртээ орохдоо нөхрийгөө хэсэгтээ хармааргүй байна гэж хэлээд орсон. Нөхөр араас орж ирсэнгүй. Би ч гайхсангүй.
Хамаг уураа гаргаж бухимдсан би хүүгээ өвөө эмээ дээрээс нь очиж авахаа болиод ямар нэгэн гунигтай байгаа талаараа пост оруулах гээд компьютероо асаатал нөхөр facebook ээ оруулаад гаргаагүй байна. Уншиж эхлээд л нулимс урсаад явчихсан. Нөхөр маань найзтаагаа чат бичжээ. Цалингийн зээл аваад эхнэрээ аваад Хөвсгөл ч хамаагүй аялаад жижигхээн сүй тавих маягийн зүйл хийвэл мөнгө хүрэх болов уу? Эхнэр маань гэртээ уйддаг байх аа найзуудтай нь нэг орой гаргаад сайхан яваад ир гээд мөнгө өгөөд явуулахсан лизинг ч хэцүү юмаа, өрөвдөөд байх юм утсан дээрээ дүүрэн ганган хүүхэн гоё газрын зураг хадгалсан байналээ. Өөрөө харин байнга гэртээ гээд. Найзтайгаа ийм зүйл бичсэн байлаа. Би ямар тэнэг юм бэ? Миний хайр намайг тоодоггүй биш бүгдийг мэдэж байдаг юм байна. Хэлдэггүй л болохоос биш миний юу хүсэж мөрөөдөж байгааг бүгдийн мэддэг юм байна. Үнэхээр л мөнгө байхгүй. Тиймээ миний хайр ганцаараа ажилладаг. Гэтэл би ямар их мөрөөдөлтэй эхнэр байж вэ. Өөрийгөө л бодож байж. Гэтэл миний хань өдөр бүр ганцхан хөх пүүз л өмсдөг. Гэхдээ хэзээ ч түүнийгээ голж байгаагүй. Хоёрхон өмдтэй өвөл болж байхад өвлийн ч күртик байхгүй.
Гэтэл би юу бодож юу хүсэж юу харж атаархаж суух нь энэ вэ? Ариун цэвэр сахиж өдөр бүр шахуу угааж өгсөөр байгаад цайралт нь бүдгэрсэн хоёрхон жинсин өмдтэй ханийгаа бодохоор би өөрөөсөө ямар их ичвээ. Далавчгүй сахиусан тэнгэр гэж байгаад хайлт хийгээд энэ грүппрүү хүсэлт явуулж үзсэн байна. Миний хань. Би хэлээд өнгөрөхөд огт анзаараагүй мэт байсан хүн хүсэлт явуулчихсан. Зайрмаг идэх дуртай миний хань хэдий өөрөө дуртай ч хүүдээ л үнэтэйг нь бариад оройдоо инээгээд орж ирдэг. Өөрийнх нь бугуйнд аль олон жилийн өмнө үeрхэж байхдаа зүүж байсан л цаг нь байдаг. Хайрыгаа маш их өрөвдөөд маш их уйллаа. Тэгж байтал гаднаас хаалгаа онгойлгоод ороод ирлээ. Юу ч болоогүй мэт орж ирээд хоолоо халаах уу хайраа ганц удаа пиццадахуу гээд инээхэд нь сэтгэлд тээглэсэн бүх л хар бараан үүл цэлмээд ирэх шиг боллоо. Тэгээд бид хоёр пиццадсаан… Хайр минь, хань минь ухаан нэмж байдаг чамдаа өдөр бүр л дурлах юм даа.
ямар гоё юм бэ хоёулаа ойлголцсон ба энэ чинь л хамгийн сайхан ба манай хүн бас маш дуугуй юу ч ярьдаггүй юу бодож санаж явдаг нь мэдэгдэхгүй заримдаа надад хэцүү байдаг салах талаар боддог болсон доо