“НӨХӨРТЭЙ МИНЬ ЯBCАН ХҮҮХЭНТЭЙ ТААРАХ Л ЮМ БОЛ ЁСТОЙ НЭГ AЛAAД ӨГНӨ ДӨӨ…”

Нөхрийнхөө нyyц aмpaг байсан чамд зориулъя…

Нөхрийн минь нyyц aмpaг байсан чамайг уучлъя даа. Таарах л юм бол aлaaд өгнө дөө гэсэн зaнaл xaруусал өc хонзон минь чамайг хараад хормын зуур л алга болчихлоо.

Энгэртээ үрээ тэвэрсэн явааг чинь хараад очоод үсдээд авах сэтгэл даанч хүрсэнгүй ээ. Харин бүсгүй минь эхнэртэй, гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж дахиж л битгий ийм алхам хийж ингэж л бүү амьдраасай гэж чамаас хүсэх байна.

Би чамайг уучилсан шиг дахиж өөр эмэгтэй нөхрөө чамд булаалгах гэж байгаагаа зүгээр хараад суух нь юу л бол.

Хортой, шартай нэгэн нь чамайг үсдээд авахгүй юмаа гэхэд нүүр хийх газаргүй түмний шившиг болгох нь энүүхэнд шүү.

Эх хүн болсон юм чинь охин үрээ л зөв хүмүүжүүлээрэй. Гэхдээ л чи миний амьдралыг дөрвөн жилийг хөмөрсөн тогоо шиг болгож аргыг минь барж амьд vxтэл болгосон доо.

Чамаас болж нойтон дэртэй хоносон шөнүүдэд би одоо баярладаг. Учир нь тэр л хар бараан өдрүүд намайг амьдралд улам илүү шунаж амьдрах итгэл сэтгэлийг минь өгсөн.

Үр хүүхэд, хань нөхөртөө хорогдох эмэгтэй хүний сэтгэлийг магад чи одоо л ойлгож эхлэх байх. Чамайг хүнтэй сууж амьдралаа шинээр эхлүүлэх гэж байгааг чинь мэдээд зөв сайхан амьдрах нь дээ гээд яагаад ч юм мэдэхгүй дотроо битүүхэн баярлаж суусан.

Амссан зовлонг минь чи битгий амсаарай. Хүний сайн хань болж ханьдаа үнэнч байж одооноос л зөв амьдрахыг хичээгээрэй.

Харин хань нөхрөөсөө өмнөх алдаагаа, гэр бүлтэй хүний хоёр дахь байсан гэдгээ чандлан нууцалж яваарай.

Үүнийг чинь мэдвэл хүн чанар тааруухан нэгэн бол одоо биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр өмнөх амьдралыг чинь сөхөн ярьж чамаас ам асуух өдөр ирэхийг үгүйсгэхгүй…

Надад чамаас болж өөрийгөө хүртэл бooж үxээд өгөхийг хүсэж явсан өдрүүд ч бий. Гэвч босгосон амьдрал, охин үр минь, алдаж оносон ч хань нөхөр минь надад өөрийн минь утсан чинээ амьнаас үнэтэй байсан юм.

Гэхдээ нөхөрт минь чамайг үнэн сэтгэлээсээ хайртай байгаагүйг би мэднээ, мөнгөнд нь л чи хайртай байсан. Чамайг нөхрийг минь надаас илүү хайрлаж чадахгүйг мэдсэн болохоор харамлан байж би түүнийгээ авч үлдсэн юм.

Тээж чадалгүй үрээ алдаад цөхөрч явахад минь -Cyвай эм хохь чинь заяа чинь тэр гээд тавлан ярьж байж билээ чи надруу. Өөрөө эх хүн болохгүй мэт бyзap үйл хийж, бyзap үгээр намайг доромжилж байсан чинь саяхан.

Харин одоо үр хүүхэдтэй эх хүн, эр нөхөртэй айл гэрийн гэргий хүн болсон болохоор гагцхүү охин үрээ бодоод алхам бүртээ анхаарч хазайчилгүй засарч амьдраарай.

Буруу ч явсан, зөв ч явсан үйлийн үр чинь үрд чинь л эргээд ирдэг юм шүү дээ. Дахиж л битгий бусдын тогооруу өнгийж аз жаргалтай амьдралыг нь ганцхан шөнийн жаргалынхаа төлөө цөхөрлийн нулимс болгон хувиргаарай.

Үр чинь үлдэх хорвоод одооноос л зөв амьдраарай бүсгүй минь. Өнгөрсөн бүхнийг чинь уучлаад өөрийнхөө гэр бүлд хүсдэг бүх аз жаргалаа танай гэр бүлд хүсье дээ. Зөв сайхан амьдраарай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!