“НӨХӨРТЭЙГЭЭ ТҮР ТАР ХИЙГЭЭД БҮР НЭГ БAPДAM 3AН ХӨДЛӨӨД ГАДАА НОХОЙНЫХОО ҮҮРЭНД УНТААД”
“НӨХӨРТЭЙГЭЭ ТҮР ТАР ХИЙГЭЭД БҮР НЭГ БAPДAM 3AН ХӨДЛӨӨД ГАДАА НОХОЙНЫХОО ҮҮРЭНД УНТААД”
Nasaa Anar
Зориг агсаны хөшөөний дэргэдүүр явахдаа энэ явдлаа ярьж нөхөртэйгээ зөндөө инээлээ. Залуу ч байж, зоргоороо ч байж. Нөхөртэйгээ маргалдваа. Аливаа маргааны ялагч нь би болж, манай хүн аргадаад дуусдаг байтал энэ удаа аргадсангүй.
Миний үргэлж дийлдэг омог бардам зан минь хөдлөөд орхигдсон хаягдсан мэт мэдрэмж төрөөд хувцсаа аваад гэрээсээ гарлаа. Харуй бүрий ч болж хүйтэн сэрүүн ч болж байсан.
Тэр үед манайх ээжийнхтэйгээ нэг хашаанд, эгчийнх ч нэг гудманд байдаг хэдий ч хэнийд нь ч орохыг бодсонгүй.
Өөрийгөө хайлгаж бурууг нь хүлээлгэж шаналгамаар санагдаад хаачихаа бодож бодож хэний ч санаанд орохооргүй арга оллоо.
Нохойгоо үүдний амбаар луу оруулж уяад өөрөө үүрэнд нь унтахаар болоод цаасан хайрцаг дэвсэж байгаад хэвтлээ. Жиндээд унтаж болдоггүй, манай хүн гараад 00-руу шагайж байна.
Ээжийнд орлоо, хашаанаас гараад явлаа. Бодвол хайж байгаа хэрэг биз. Энэ завшаанаар нь гэрлүүгээ ороод шкафнаас хэрэглээд байдаггүй үгүйлэхээргүй нөмрөх юм хайлаа.
Том гэгч дээл аваад гараад үүрэндээ ороод унтчихсан. Нойронд бол сайн л даа. Тэгээд маргааш өглөө нь эгч намайг олсоншд.
Нохой яагаад амбаарт байдаг билээ гээд үүрэнд нь оруулах гэтэл мань хүн байрыг нь эзлээд аймаар тохилог унтаж байдаг.
Хүүеээ яаж тэнэгтэж байгаа юм, гараач гэсэн чинь би өөдөөс нь үгүй ч гэх шиг. Шөнөжин манай хүн хайгаад гэрийнхэн гайхаад бөөн л юм болсон байна лээ.
Эгч тэгсэн чинь нохойн үүрний үүдэнд сууснаа “Хүүеээ урьд шөнө Зориг хүнд aлуулчихсан байна ш дээ гэжүү. “Манай хөрш Зоригоо гэж хүн байсан юм,
Би өөдөөс нь Мөнгөөгийн нөхөр үү гэж ирээд л нохойны үүрэнд хэвтэж байж гэртээ сууж байгаа юм шиг аймар хов базаж уу. Тэгээд манай нөхөр гарч ирж аргадаж байж үүрнээсээ гарсаншд.
Би чинь Зориг агсаныг өнгөрдөг шөнө гадаа нохойн үүрэнд унтаж эмгэнэл илэрхийлсэн хүн шүү дээ. Тэнэг мангараар бүү дуудаарай. Одоо бол амьдрал намайг сургасаан, их томоожсон.
Айлгаж тунирхахаа больсон. /Та нарт л гэж шивнэж хэлэхэд бол туних гоморхох гэдэг нэмэгдэнэ үү гэхээс багасдаггүй юм байна лээ/.
Наргиантай талаас нь хүлээж аваарай. “Нөхөр аргадаагүйн учир” гэдэг шог өгүүллэг уншсан л гэж бодоорой. Манай нөхөр ч дандаа буулт хийдэг мундаг ухаантай хүн бий.
25 жилийн хугацаанд хоёр л удаа түрүүлж буулт хийлгүй намайг тэнэг үйлдэл хийлгэсэн юм. Дараагийнх нь бүр тэнэг хэхэ.
Бичвэл зарим хүмүүс цочирдож хүлээж авах байх. Ингээд өндөрлөе. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй, наргиантай талаас нь ойлгож чаддаг хэрэгт дурлагсад байвал дараа нь бичимз.